Ээж явахаасаа өмнө ах бид 2-ыг Хаантай уулзах ховор боломжийг Мөнхгэрэл ах, Аянга удганаас зөвшөөрөл авч өгсөн юм.
Уулзалтанд хэрэглэх юмсыг бичиж үлдээсний дагуу ах бид 2 бэлдэж аваад Багшийн Дээд рүү алхан, замдаа нэг эгчээс лавлаж байгаад Flamingo Tower-г олж, хоцролгүй бушуухан 604 тоотод ороод, 20-иод хүмүүс байсныг ажиглахад, ерөнхийдөө залуучууд байлаа. Бодсоноос минь илүү энгийн, их цоглог, уужуу тайван, ухаалаг нүдэнд дулаахан хүмүүс шиг санагдсан. 10аад минут болсны дараа Мөнхгэрэл ах бид нарыг хувааж, эхний хүмүүсийг засал хийлгэхээр нэг лаптоп нэг камера тавьсан жижиг битүү өрөөнд оруулав.
Биднийг байраа олж, сүү идээгээ бэлдэж тавихад, Аянга удган холбогдож заслаа эхэлцгээв. Бүгдээрээ дор дороо Тэнгэр Монгол Газар үгээ хэлж, дор дороо биеэ ажиглав. Миний зүрх хурдан хурдан цохилж, догдлоод, биеэр халуу дүүгээд сайхан дулаан мэдрэмж төрсөн.Аянга удган “Толгой нь өвддөг хүн байна уу?” гэж асуухад хэн ч дуугарсангүй. Миний толгой өвддөг ч яг тэр үед өвдөөгүй байсан болохоор санаанд ч орсонгүй. Дараа нь шанаагаар нь ч юмуу гэхээр нь өө тэгвэл би биш юм байна гээд өнгөрөөсөн. (Гэхдээ дараа нь өвдөөд байсан тул ээжийгээ ирэхээр удгантай холбогдож засал хийлгэж өвчнөөс салсандаа маш их баярлаж байгаа билээ.)
Бид нарын засал дууссаны дараа, дараагийн хүмүүс орсон. Ихэнх хүмүүс гайгүй байсан болохоор архи хэрэг болсонгүй. Засал дууссаны дараа бүгдээрээ 20-иул жижиг өрөөнд орж суув. Нарандулам эгчийн хөл нь өвддөг болохоор сандал дээр суув. Гэтэл Хаан орохоос өмнө шалгагч онго орж ирээд, биднийг бүгдийг өвдөглөж суулгасан, Нарандулам эгчийг ч гэсэн. Шалгагч онго их ширүүн догшин байсан тул их цочсон шүү. Дараа нь нэг хүн “Энд хэдэн онго байгаа вэ?” гэж асуухад”Tоймгүй олон байгаа, юун хэрэгт дуртай юм” гэж нэг онго хариулсан.
Шалгагч онгын дараа Хаан буув. Хаанаас амар мэндийг айлдаад хэсэг суув. Эхэндээ Хаан буусан эсэхийг мэдэхгүй байтал Мөнхгэрэл ах “Та Эзэн Хаан мөн үү?” гэж асуухад “Мөн байвал яах гэж, биш байвал яах гэж? Хамаг Монголын Эзэн Хаан хэн билээ?” гэж биднээс асуухад “Эзэн Богд Чингис Хаан билээ, Дээдэс минь” гэж хариулсанд “Тэгвэл тэр чинь би байна” гэв. Ингээд хэсэг дуугүй сууж, юу асуухаа бодов. Их л догдолж сандарсан байв. Их Эзэн Богд Хаан маань бид нартай холбогдон, ярьж байна гэж бодоход зүүд шиг л санагдаад байв. Хөл чилж, нуруу өвдөж эхэлсэн чинь Хаан маань биднийг өрөвдөж, чөлөөтэй бай гэсэн юм. Ингээд л бид амьсгал авч хөлөө тэнийлгэв. Хүмүүс ч тайвшран, чөлөөтэй болон, асуултуудаа тавьж гарав. Даанч хажууд ятга тоглож эхэндээ Хааныхаа үгийг сайн сонсож чадахгүй байв. Хүмүүс шашин шүтлэг, 2011 оны 12 сарын 21-ний талаар асууж яриа халав.
Хааны яриаг сонсоход их таатай байлаа. Тэрээр орчин үеийн хэлээ маш сайн эзэмшсэн бөгөөд уран яруугаар хариулж байв. Аргагүй Хаан юмдаа гэж биширч суув. Тарах дөхөхөд Хаан энд бидний Өвөг Дээдсүүд биднийг харан, биднийг ийнхүү нэгдсэнд баярлаж бахархаж байгааг мөн сэтгэл нь их хөдөлж байгааг хэлээд бидэнд Өвөг Дээдсээ мэдрэх 1 минут олгов. Миний нулимс өөрийн эрхгүй урсаж, нусаа татан суухад биеэр минь халуу дүүгэж байв. Хаан дараа нь “Өвөг Дээдсүүд та нарын гэрт морилцгоож 3 хононо, цайны дээжээ тавь” хэмээн айлдав.
Бид нар нийтдээ 5,6 цагийг Хаантай өнгөрөөв. Хаан маань байж байгаад л та нарын гарт бүх юм байна, шинэ эрин Монголын ирээдүй та нарын гарт байна, та нараас их шалтгаална, өөртөө итгэлтэй бай гэж байн байн сануулан ихэд урам зориг хайрласан. Мөн авчирсан идээгээ хүслээ шивнээд идэж байгаарай. Хүслийг чинь би биелүүлье гэв. Авчирсан рашаанаа хувааж уугаарай гэсэн. Интернет их тасалдаж байсан учир 12 өнгөрөөж тарахад Мөнхгэрэл ах бидэнд Аянга удганы номыг тарааж бэлэглэв.
Ах бид 2 гэртээ ирж сүүтэй цайгаа чанан, дээжээ Дээдсүүддээ тавин 3 өнгөрөөж унтсан. Өвөг Дээдсүүд минь энэ 3 хоног бидэнтэй хамт манайд байна гэж бодохоор их догдолж, сэтгэл санаа сайхан байлаа. Гэтэл маргааш нь гэрийн ажилд бараг оролцдоггүй ах маань гэнэт л хамаг юмаа цэгцэлж ялгаж хаяхыг нь хаяад л цэвэрлэж гарав. Дүү нь юм болохоороо би хамжилцаад хоёулаа хэдэн хайрцаг хог гаргаж хаялаа. Ах бүр түлхүүрүүдээ өлгөх өлгүүр хадав. Ээж орж ирээд цочсон шд, хэ хэ. Харин сүүлд өвөө маань хогон дээрээс энэ альбомоо оллоо, та нар яагаад гаргаад хаяв гэж том зузаан альбом тэвэрчихсэн, ихэд уурссан орж ирлээ.
Бид нар бүр гайхаад, бодлоо. Яаж ч бодсон тийм байх учиргүй дээ. Ах бид 2 өвөөгийн юманд хүрээгүй, дээрээс нь гаргасан хогоо нэгбүрчлэн шалгасан. 5 дахь өдөр хог гаргаж хаясны дараа хагас сайнд хогийн машин ирж, хогийн цэгийг хоосруулсан. Гэтэл өвөө 2 дахь өдөр олсон гээд байдаг. Сонин байгаа биз дээ? Өвөөгийн альбомноос 2 зураг алга болоод бусад нь хэв хэвээрээ зүв зүгээр байна гэсэн. Өвөг Дээдэс маань хүч чадлаа үзүүлж, манайд байж болохгүй 2 зургийг гаргачихсан юм болов уу? Нээрэн тийм байхаа.
Ямартай ч Хаантай уулзаж, Өвөг Дээдсээ гэртээ залсан нь их сайхан дурсамжтай байлаа. Би өөртөө илүү итгэлтэй болж ирээдүйгээ илүү их өөдрөг харж яваа. Хаандаа Аянга удгандаа ийм ховор боломж олгосонд хэмжээлшгүй их талархаж байна. Гялайлаа.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002