2012-01-01

Т.Мягмардорж: Аянга удганаар засал хийлгэж их эзэн богд Чингис хаантай уулзсан түүх

Аянга удганаар засал хийлгэж их эзэн богд
Чингис хаантай уулзсан түүх

Амар амаглан байн уу? Та бүхэнд  эзэн богд Чингис хаантай уулзсан түүхээ товч өгүүлье. Магадгүй та бүхэн намайг юун Чингис хаан юун илий балай үлгэр яриад байна гэж бодож байгаа байхалдаа.Би бол жирийн л нэг оюутан  надад бусдад худлаа яриад бусдыг төөрөгдүүлээд байх шалтгаан үгүй билээ.Зөвхөн энэ үнэн энэ тэнгэр гэдгийг олон хүмүүс ойлгож мэдээсэй л гэж хүснэм.

Би бага байхаасаа л  бурхан,буг чөтгөр,сүнс гээд л далд ертөнцийн талаар сонирходог байсан санагдана. Бүх шашныг өөрийнхөө хэмжээнд л сонирхдог байв.Тэд бүгд нэг уулын оргил руу тэмүүлнэ гагцхүү уулын өөр өөр замаар гарч байгаагаараа л ялгаатай өөрөөр хэлбэл бүх гол далайд цутгадагтай адил гэж номноос уншиж байсан нь хэзээ ч мартагддагүй юм .


Нэгэн удаа бөөгийн тухай нэвтрүүлэг үзээд бөөгийн талаар сонирхож хоёр гурав нь ч чадалтай гэгдэх бөөд  үзүүлэв.Эндээс би сүнс гэж байдаг хойд нас гэж байдаг далд ертөнц гэж байдгийг онгодуудын ярианаас баттай мэдэж авсан юм аа.Зарим нь Эзэн Чингис хаан эргэн төрнө гэж ярьсан болохоор  миний сонирхлыг илүү хөдөлгөж бөөгийн тухай хааяадаа интернэтээс мэдээлэл уншдаг байв.Тэгэж байгаад youtube-ээс  “Чингис хаантай ярилцсан нь” гэсэн нэртэй утасны бичлэгийг олж үзэн шууд л итгэсэн. Зарим хүмүүс энэ лав тэнэг байхаа ямар ч нотолгоогүй юманд итгээд гэж бодож байгаа байх учир нь  хэлсэн үг болгон нь үнэн бас сүрдмээр байсан  бас би бөөгийн талаар багагүй мэдлэгтэй байсан учраас үнэн худлыг ялгахтайгаа байсан.  Аянга удганы блогыг олж “Эзэн би эргэн ирлээ” “Тэнгэрийн гэрэл”” Эзэн Чингис хааны зарлиг” гэсэн блогийн нүүрний нийтлэлийг уншаад бат итгэсэн юм аа. Үсэг болгон л үнэн санагдсан. Улмаар Аянга удганы ”Чингисийн монгол” facebook группэд нэгдэн илүү ихийг мэддэг болсон.Аянга удганы блог болон” Чингисийн монгол” facebook группээр би маш ихийг мэдэж авсан билээ. 

Аянга удган ” Чингисийн монгол” facebook группыхэндээ засал хийн Их Эзэн Богд Чингис хаантай уулзуулна гэж амласан юм. Надад бол үнэхээр гайхалтай санагдаж байлаа бусад гишүүд маань ч их л баяртай байсан. Бид хэд бие биенээ огт танихгүй, уулзалдаж ч байгаагүй, зөвхөн үнэний төлөө л зүрх сэтгэлээрээ компьютерийн араас нэгдсэн хүмүүс байсан билээ. Засал хийх өдөр би маш их догдолж сандарч хичээлдээ явалгүй өдөржингөө л засалд бэлдэв. Товлосон хугацаанаас 3 цагийн өмнө гэрээсээ гаран очтол 2.30 минут дутуу арай л дэндүү догдолчижээ. арга ч үгүй дээ агуу агуу гэхэд дэндүү агуу хүнтэй уулзах гэж байгаа юм чинь тэр хавьд internet cafe орон цаг нөхцөөсөөр хүсэн хүлээж байсан цаг ирлээ. 

Засал хийлгэх газраа очтол манай хэд аль хэдийн заслаа хийлгээд эхэлчихсэн зарим нь заслаа хийлгэхээр хүлээж суусан байлаа.Анх тэд нарыг харахад эгэл биш хүмүүс шиг л санагдсан нэг л халуун дулаан мэдрэмж төрсөн. Бид бүгд Аянга удганаар интернэтээр дамжуулан засал хийлгүүлсэн юм. Интернэтээр  засал хийлгүүлсэн гэхээр гайхаж байгаа байх.  Аянга удган бээр эгэл нэгэн биш билээ. Эрнийг эхлүүлэх Есөн сүнсний хүчийг хураасан Эзэн Богд Чингис хааны Мянгадаа ганц тохиох алтан улаач билээ иймэрхүү асуудал бол чигчийн чинээ ч хүрэхгүй биз.Үүнийг интернэтээр дамжуулан засал хийлгүүлэн биедээ мэдэрсэн хүмүүс бичих байх аа. Засал хийлгүүлж дуусаад Эзэн Богд Чингис хаантай интернэтээр бараалхав. 

Хаан орчин цагийг Монгол хэлийг төгс эзэмшижээ бас мессенжер ашиглаж сурчээ. Тэр ч  байтугаа камераар зураг авч бүр цэнэг нь дуусахаар цэнэглэдэг гээл бод үүнийг Аянга удган болон Эзэн Богд Чингис хаантай биеэрээ уулзсан Мөнхгэрэл ах маань блог дээрээ бичсэн байгаа. Энгийн нэг хүн дэлхийн талыг эзлээд Хамаг Монголын хаан болж чадах уу? Чаддаг бол тэр үеийн бүх хүн хаан болох байсан байх .Ийм л учраас бусдаас онцгой байгаа юм.Буцаж ирэхдээ ч бусдаас онцгой гэдгээ харуулж байна.Тэрээр орчин цагийг юмыг сурч байж л хийх үйлээ хийнэ мөн тэр агуу хүн эргэн ирж байгаа нь агуу их өөрчлөлт болохын шинж биш гэж үү? Үүнийг л Монголчууд маань хурдан ухаараасай даа билээ. Бид бүгд Эзэн Богд Чингис хааныхаа сургаалийг сонсож түүний хэлсэн үг бүрийн үнэнийг ухааран сонссон билээ. Анх тэд нарыг харахад эгэл биш хүмүүс шиг  санагдсан маань оргүй зүйл биш байж ээ.Бид бүгд тохиолдолоор цуглаагүй байж энэ бүхэн цаг нь ирэхээр тайлагдах байх аа.

                         Тэнгэр Монгол Газар

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР