АДҮА бол Монголын ард түмний билэг оюуны үнэлж баршгүй өв соёл болсон алтан судар юм АДҮА нь монголчууд буман жилийн амьдралыг туулахдаа зовж зүдэрч амь насаа алдан байж, хэрэгтэй үед цусаа юүлэн, ухаарч гэгээрч байж, нийтээрээ хэлэлцэн зөвшиж, хуульчлан тогтоож Үндсэн хуулиа болгон даган мөрдөж, шүтэн биширч, хэрэгжүүлж ирсэн гайхамшигт дайчин өвгө дээдсийн маань суу ухаанаар бүтээгдэн тэнгэрийн таалал ерөөлийг авсан алтан амьд судар бичиг мөн.
АДҮА судрын бүтцийг авч үзвэл Монголын газар нутагт хүн ба нийгмийн үүсэж хөгжсөн түүх,отог овгийн байгуулал, төрт ёс түүний үүсэл хөгжил,төрийн удирдлагын алтан сан болсон бөө тархины онол,улс төрийн намын тухай, хаант төр болон улс төрийн удирдагчыг сурган бэлтгэх, хаан болон улс төрийн удирдагчын эзэмшвэл зохих мэрэгшил түүний шалгуур шүүлэг засаглалын хэлбэр, зохион байгуулалт, цэргийн эрдэм боловсрол,төрийн хяналт хууль ёс,төрийн байгуулал,түшмэд багш нарын үүрэг хариуцлага, одон зурхай болон бөөгийн зурхай ёс, он тоолол зэрэг тоон ухаан, хүүхэд залууст ертөнцийг үзэх үзэл,эрдэм оюун билгийг дээдлэх үзэл, боловсрол олгох өвөрмөц онцлог, нүүдэлчдийн оюун ухаан ба бие бялдрын эрчим хүчний тухай үзэл баримтлал, хүний ухамсарын үүсэл хөгжлийн үе шат,хүний төлөвшил, иргүн хүний боловсрол мэдлэг, монголчуудын эрхийн,гоо сайхны болон ёс суртахууны ухамсрын хөгжил дэвшил, монголчуудын байгал цаг уур газар зүйн оршин ахуй, хил хязгаар, хүн ам, тэнгэр газрын харилцаа уялдаа холбоо, байгал экологийн онцлог, нийгмийн эдийн засаг, мал аж ахүй,малын билчээр, жимс жимсгэнэ, газар тариалан эрхлэх, аривжуулах арга ухаан, нүүдлийн соёл, нүүдэллэн амьдрах ухаан, аж төрөх ёс,эрүүл хоол, эрүүл аж төрөх ёс, хүн байгалтай харилцах зөв харилцаа, байгалийн хуульд захирагдан, байгалаа хайрлан шүтэн бишрэх, байгалийн баялгийг аривжуулах арга ухаан, экологийн боловсрол олгох, арга билгийн ухааныг дэлгэн харуулсан нүүдэлчдийн соёлийн сан хөмрөг болсон алтан судар юм.
АДГ алдагвал хүмүүний амьдралд цөвүүн цаг нүүрлэх, харь гүрний улс төрийн бодлого ,үзэл суртлаар хэрхэн хорлогдох, дайн самуун, мөн ний гэмээр гутаагдан сүйрэн унах шалтгаан түүнээс гарах арга зам, ирээдүйг харах бөө онол, түүнд угтан бэлдэж, дасан зохицож, тэсэн гарах арга ухаан, монголчуудын түүх соёл урлаг, зан заншил хөгжим, бүжиг үлгэр туульс, яруу найраг, ахмадаа хүндлэн дээдлэх ёс, өвөг дээдсээсээ суралцан мэдлэг оюунаа тэлэх монгол уламжлал, алтай монгол татар хэлний өв сан, эртний монгол хэлний арвин баялаг судлахуунтай, судалж тайлж дуусашгүй, зөвхөн монгол төдийгүй хүмүүн төрөлхтний зөв оршин амьдрах, сансар хорвоо тив дэлхийдээ осол эндэгдэлгүй аж төрөх арга ухаан нь буман жилээр шалгагдан тогтоогдсон, түмэн жилдээ сахиж, баримтлан хэрэгжүүлбэл зохих хууль болсон алтан амьд судар мөн.
АДҮА нь хүн төрөлхтөн түүний дотор Монгол түмний нийхэмээрээ төвшин сайхан,айх аюулгүй амьдрах, ардчилал, шудрага ёс, нийхэмийн ашиг сонирхлыг дээдэлсэн, нийхэмээрээ төвшин сайхан амьдрах хүсэл эрмэлзлэлийг шингээсэн түүх соёлын үнэт судар бичиг юм.
АДҮА нь монгол түмний хорвоо ертөнцөд мэндлэж өсөж төрсөн цагаасаа өргөн цэлгэр тал нутаг, ой мод,мөрөн гол цэвэр цэнгэг агаар, ус ,Алтай Хангай Говь хосолсон Мөнх хөх тэнгэрийн орондоо эрдэнэт мал сүргээ маллан, үлгэр туульсаа хайлж үр хүүхдээ өсгөн, хурим найр хийж баярлан цэнгэж, элбэг баян аж төрөх, айх аюулгүй бат бэх тэр улсаа байгуулан, тусгаар тогтнолоо хамгаалж, тэгш сайхан амьдрах хүсэл мөрөөдөл чин эрмэлзэл, улс төр, үзэл суртал, эдийн засаг, нийгэм соёлын цогц бүтээл бөгөөд сэтгэлийн дуудлага нь тэнгэрийн дуудлага болсон шудрага ёс, үнэнийг тунхагласан гайхамшигт судар, үеийн үедээ даган мөрдөж, засаглан сахиж явах тэнгэрийн эрчимт, хүчирхэг өвөг дээдсийн маань гэрээслэл сургаал мөн АДҮА нь үр хойчис биднийхээ үхааныг нээж, оюуныг нь тэлэх, онол сургаалиа түсгай код түлхүүр бүхий, зөвхөн оюун билэгт бөө зөнтэй монгол хүн л ухааран ойлгож, үеийн үедээ тайлж гэгээрч, дээдлэн шүтэж бишрэн сүсэглэх тутам нууцаа дэлгэх дундаршгүй Тэнгэрлэг гэгээн ариун алтан судар мөн.
АДҮА нь Монгол улс үүрд мөнхөд Мандан бадрахын ерөөлийг дэвшүүлсэн ерөөл хайлал мөн гэж үзэж байна. АДҮА Монголын тэнгэрлэг хөх толбот Чингис ардууд бол Монголыг төдийгүй дэлхийг аврах, дэлхийг засаглан тохинуулах аугаа их хувь тавилантай, хийморлог цогтой, босоо заяатай, мандан бадрах зурхайтай ард түмэн гэдгийг сонордуулж байна. АДҮА нь Тэнгэрийн санааг хүлээн авч Мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн Эх дэлхийгээ аврах ариун үйлсэд хөх тамгат хүн бүхэн нэгдэн нягтарч, тэнгэрийн үйлд зүтгэхийн учир холбогдлыг тунхагласан тэнгэрийн элч Их Хааны маань зарлигт алтан судар ажгуу.
2012 оны 12 сарын 21 нд оюун ухааныг оройдоо залах бумбын эрин эхлэх Тэнгэрийн их цаг ирлээ. Монголчууд Мандан бадрах цаг ирлээ. Мөнх Хөх Тэнгэр Монголыг өнө мөнхөд ивээх болтугай.
АДҮА дор залбиран мөргие.
Аюутугай, Биширтүгэй, Дагатугай.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002