Гэрийн халуун ам бүлийн та бүхэндээ сүнс муу зүйлийн талаархи өөрийн мэдлэг сэдлэгээ амласан ёсоор хуваалцаж байгааг минь хүлээн авна уу. Энд би өөрийн биеэр болон ах дүү, хамаатан садан нарын бодитоор мэдэрсэн зүйл харсан зүйл дээрээ үндэслэн бичсэн болохоор илүү дутууг нь тунгааж авах гээхийн ухаанаар хандана уу.
Муу сүнсний талаар ярихаас өмнө сүнсний ойлголтын талаар товч дурдъя.
Хүн эхийн хэвлийд бүрэлдэх үед түүнд сүнс анх оршино. Тухайн хүүхдийг төрөх үед биш дөнгөж бүрэлдэх үед л оршдог. Тухайн эцэг эхийн уг гарвал, цусан холбоо бохирдоогүй эсэх, удамшсан зан авирын онцлогоос шалтгаалан мөн тухайн удмыг хариуцсан онгодоос төрөх хүүхдийг шинжээд тохирох сүнсийг томилдог тухай эртний үг дэлхийн бүх улсад байдаг. Бид энэ томилгоог заяа гэж нэрлэдэг бөгөөд хувь заяа ч гэх нь бий. Энэ нь тухайн хүний хэн болох нь төлөвлөгдсөн байдаг гэсэн ойлголт юм. Гэхдээ хүнд заяагаа өөрөө өөрчлөх эрх бас байдаг ба үүнийг биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй гэж ярихаас мэдэж болно. Христийн шашинд бол хүнд өгөгдсөн хамгийн том эрх бол сонгох эрх гэж бичсэн байх ба буддийн шашинд гэгээрэлд хүрэх зам мөрөөр илэрхийлэгддэг. Харин лалын шашинд Аллах тэнгэр хүсэлийг хүлээн авах эсхүл дагах гэх мэтээр ойлгуулдаг. Хүүхэд төрлөө сайн төрөлийн сүнс, муу төрлийн сүнс бүрэлдсэн эсэхээс үл шалтгаалан хүүхэд гэмгүй гэдгийг бүгдээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд хүүхдийн орчин нь хүүхэд хэн болох вэ гэдэгт хамгийн ихээр нөлөөлнө. Олон сайн эцэг эхчүүд хэцүү хүүхдийнхээ төлөө шаналж муу эцэг эхтэй боловч сайн сайхан хүн бас байгаад байдаг нь нөгөө сүнсний томилгоотой холбоотой юм. Гэхдээ сүнсийг ч гэсэн хөгжүүлж сайжруулж болдог гэдгийг шашины урсгалууд номлоод байгаа нь бас хүнд өөрт нь их боломж байгаа гэдгийг ухааруулахын тулд байна.

Saturday, December 10, 2011
Duulin

Posted in: