М.Мөнхбаяр миний бие 2011.06 сарын дундуур нэгэн өдөр ажил дээрээ оройхон захиралтайгаа 2лахнаа сууж байтал захирал маань энэ фэйсбүүк дээрээ ойрад Монголчуудын хуралдай хэмээх бидний хэлж сурснаар тийм групын гишүүн байлаа. Тэндээс Чингис удган хэмээх блогийг мэдэж тэр мөчөөс орчин цагийн шинэ сонирхолтой үлгэр мэт энэ бүгдийг уншиж эхэлсэн дээ. тэр өдрөөс эхлэн өдөр бүр уншиж байлаа.
Би ч гэсэн өөрийгөө хүртэл гайхаж байлаа зав зай гарах болгонд уншиж байсан юм. Би гэдэг хүн хүүхэд байхын хүнээр үлгэр уншуулж уншсан үлгэр болгон итгэн заримдаа зүүдэлж хонодог байлаа. Миний хүүхэд насны тодхон үлдсэн үлгэрийн номнууд дандаа харин үлгэр байж миний сонсож байсан үлгэрийн номнууд үүлэн бор, мянга нэгэн шөний үлгэр гээл финланд байдаг үлгэрийг хүртэл өдөр болгон сонсож өссөн өдий хүртэл ном унших болгон бараг нойр хүрдэг байсан бол Аянга удганы орчин цагийн үлгэрийг унших тусам амттай болж байлаа. Энэ бүгдийг уншиж тодорхой хэмжээгээр их зүйл мэдэж байлаа.
Энэ орчин цагийн үлгэрт ороод нэг мэдэхнээ 2 сар гаран болсон байлаа. Удганд бас энэ бүгдийг түгээн дэлгэрүүлэхэд бас саад тотгор гарч байжээ. Тэгээд миний чадах видео талаар туслах хүсэл байсан ч коммент буюу сэтгэгдэл бичиж болохгүй байлаа. Дээр Youtube Дээр тавигдсан ярилцлага доор нэг өдөр коммент бичигдэж анх Мөнхгэрэлтэй холбогдож билээ. Тэгж анх Чингисийн Монгол Групын гишүүн болж билээ. Анх Тэнгэрийн гэрлийг дүрсжүүлэх талаар ярилцаж Мөнхгэрэл бас зөвшөөрч ёстой зөв санаа би бас дэмжиж байна гэж байлаа.
Тэр хавар нь бид Монгол Суу ухаан гэдэг Бат-Отгон гуайн лекцийг бичиж ард олонд бас Тэнгэр үзэл, байгаль дэлхийтэйгээ хэрхэн зөв харьцах тухай түгээж байлаа. Энэ бүлхэмийн гишүүн болоод унших зүйлээ уншсаар байлаа. Тэнгэр Монгол Газар үгийг хэлж байгаарай гэж удганы хэлснээр манай гишүүд бага зэрэг хэлдэг байлаа. Би санаачлага гарган сайн байна уу гэдэг шиг дандаа Тэнгэр Монгол Газар гэж байя гэж билээ.
Зүрх Хайрханы тухай уншин дэлхийд хамгийн их энергитэй гэж уншиж тэнд очиж сүсэглэх талаар бодох боллоо. Тэгээд л бүлхэмийн гишүүддээ санал тавьдаг байв. Тэр талаар яригдаж явсаар бараг л 20 гаран хоносны дараа манай груп дээр заслын талаар зар тавигдаж өдөр судрын талаар яригдаж байлаа. Би ажлаа төлөвлөн байж өдөрөө тааруулж бүгд санал нэгтээ өдөр товлолоо.
Ингээд би гэдэг хүн засал хийлгэх талаар бодож зэхэх ёстой зүйлээ зэхэх гэснээ тэнд хүмүүс ер нь юу бэлдэж байна гээд яваад очлоо. Өнөөх залуу маань та ирэхдээ камер аваад ирээрэй, энэ уулзалт их сонин түүхт уулзалт болох байхаа гэж хэлсний дагуу камераа аваад очиж байлаа. Мөнхгэрэл гэдэг залууг тэгэхэд анх харж байлаа. Өндөр хүнгэнэсэн дуутай бор залуу байлаа. Би дотроо бодон юм уншуулж диктор хийлгэмээр сайхан хоолойтой залуу байна даа гэж бодсоор бид 2 орлоо. Би тэр засал болж байгаа байранд урьд нь очиж байсан бөгөөд залуу балчир байх үедээ кекишинкай гэдэг каратэ-аар хичээллэдэг байсан юм. Ингээд яваад ортол эхний 4 хүн орсон байлаа. Урьд нь бөөгийн талаар бас тодорхой хэмжээний ойлголттой байсан би интернэтээр засал хийлгэх бас сонин байлаа.
Дараагийн 4 хүн орох болж би гэдэг хүн бусдын амыг харан бүгдийг дагаал хийж байлаа. Тэгээд камераа байрлуулж бичиж гарлаа. Бидний дунд удирдаж Удгантай ярилцаж байсан хүн бол Байгалмаа байлаа. Тэгээд Удган цаанаас та нар дотроо Тэнгэр Монгол Газар-аа хэл гэлээ. Бид бүгд хэлж удган маань огиулж байлаа. Нэг нь бөөр нь өвдөж байна, нэг нь нүд гээл нэг нь шүд гэж байлаа. Урьд нь нэгнийгээ хараа ч үгүй улсууд тэгж байна, ингэж байна гээл зарим нь гайгүй байлаа. Бидний засал дуусаж бүгд хаантай уулзах болж нөгөө засал хийлгэсэн жижигхэн умгар өрөөнд бүгд багтаж, бүгд нэгнийгээ ажиглан суулаа.
Удган за эхэллээ гэлээ. Тэгтэл эхлээд нэг сонин хүн ярих шиг болоод удган дахин дуугарч та нарыг доошоо суу гэж байна гэлээ. Хэсэг хугацааны дараа Хаан тэнд цугласан бүх хүмүүсийн амар мэндийг асуун ярилцаж эхэллээ. Хүн бүр янз янзын асуулт асууж байлаа. Хаан тэр болгонд хариулт өгөөгүй ч хариулж байлаа. Надад хааны хэлсэн үгнээс та нарт тийм ч амархан халуун будуу идүүлэхгүй гэж хэлсэн үг толгойд минь үлджээ.
Ингээд хичнээн цаг хугацаа явсныг анзааралгүй ярилцсан байлаа. Тэр өрөө маань жижиг, 22 хүний уур амьсгалд халууцаж ам цанган сууж байлаа. Хаан биднээс ядарч байна уу гэж асууж бид гайгүй байна аа гээл байлаа. Одоо цаг өөр болсон та нар ядарч байна уу гэж асууж л байлаа. Надаас бусад нь хаантай ярилцаж асуух асуултаа асууж би ер нь хааны амар мэндийг нь асуулгүй үлдэх гээд байлаа. Хаан би их олуулаа ирсээн гэж байлаа. Та нар өвөг дээдсээ мэдрэх үү гэж асууж байсанаа та нар 10 минут өөрсдөө өвөг дээдсээ бодоотох гэлээ. 10 минут дуусаж, за юу болов яриад байгаарай гэхээр нь би хамгийн түрүүнд ухас хийн Хааны амар мэндийг нь асуулгүй үлдэх гээд байсан надад боломж олдонгуут л хааны амар мэндийг нь асуун юу болсон тухайгаа ярьж билээ.
Тэр 10 минутын хугацаанд духан хэсэг рүү минь гэрэл ороод байгаа юм шиг болж байсан юм. Тэр зүйлээ Хаанд хэлж хаан тиймээ бид бүгдийг гэрлээр хийдэг гэж байлаа. Тэгээд ар араасаа юу болсон тухайгаа ярилцаж байлаа. Тэр дунд нэгэн эгч би танд хэлж зүрхлэхгүй байнаа гэж байлаа, Хаан хэл хэл гэлээ. Таны том хүүгийн нэр чихэнд сонсогдоод гэлээ. Хаан би та нарт олуулаа ирсээн гэсэн байхаа. Та нар бүгд ................. гэлээ.Энэ үед хоолой зангирч уйлах шахаж билээ. Энд нэг ч гадны хүн байхгүй гэж билээ. Бид урьд нь нэгнийгээ нэг ч хараагүй мөртлөө ............... гэж бодохоор сонин бас итгэхгүй л сууж байлаа.
Хаан бидэнд ахиад 10 минутын боломж олгож ахиад ярилцах боломж гартал нөгөө интернэт нь болохоо байж гарлаа. Нухаж нухаж байгаад болихоор боллоо. За тэгээд хаантай уулзсан хүмүүс хоорондоо юмаа ярилцаж гарлаа. Би тэгээд ингээд гээд л тэнд цугласан бүх хүмүүст хаан 3 хүслийг биелүүлж өгнө гэж билээ. Хаан надад өөр өгөх зүйл алга даа. Хаан байхдаа би бол зоос мөнгө хайрлах байлаа, одоо би чинь сүнсэн биеэрээ болохоор өөр зүйл өгч чадахгүй нь гэж билээ. Энэ миний улаач надаас хүртэл юмаа харамлах юм. Би гэдэг хүн чинь энэ улаачид захирагдаж байна шүү дээ ингэхээр ямар юмны хаан байхав гээд наргиан хийж байлаа.
Бид Зүрх Хайрханаа тахих талаар ярилцаж хэзээ тахих вэ гэж байлаа. Би урьд нь удгантай харилцаж байхдаа Зүрх Хайрханы талаар зөвлөгөө авч удган надад миний мэндийг дамжуулаарай гэж захиж байсан бас Зүрх Хайрхан хаана байдаг ямар хэмжээтэй ямар уул байдаг гээл мэдэх харуулах талаар ярилцаж зургийг нь авахаар болж байсан юм. Би тэгээл үе үе бүлхэмийн гишүүдэд санал болгож байсан юм, бөөнөө явъя гээл. Тэгээд бас өдөр судраа тохирч хагас сайн билүү бүтэн сайн билүү ямар ч байсан амралтын өдөр явахаар болж билээ.
Ингээд энд цугласан хүмүүм ярилцаад энд цуглах боломж олгосон байраар хангасан энэ хүндээ баярлалаа гэж байгалаа удирдан санаачлага гарган хэлж байлаа. Тэр хүн маань бидний дунд Цезар нэрээр байдаг нэгэн тухайнхай өндөр бор залуу байлаа. Тэр залууг Баяржаргал гэдэг. Тэгээд бүгд гэр гэр зүг гэлдэрч зарим нь зүг нийлэн явж гарлаа. Заслын үеэр 3 аянга сүү уусан нөхөд маань гэдэс нь дүүрч баларч байлаа. Зүг нийлэн явсан хэдэн залуус гадаад яамны гадна зургаа авахуулж билээ.
Ингээд бид Зүрх Хайрханаа тахих өдөр ирж түүнийг мэдээгүй явсан би гэрээ барилцаж зогстол гэнэт дуудлага ирэн та хаана явж байна гээд Мөнхгэрэл залган одоо ингээд 10 гээд хөдлөнө гэдэг байгаа. За арай болоогүй биз гэж нэлээд удсаны дараа ахиад утасдахаар нь бантаад ойрхон явж байнаа гээл хэллээ. Гэрээс гаран арай чүү гүйж засмал хүрэх хооронд Цезар хэд хэд залгаж байлаа. Ингээд замдаа гаран замаасаа юм авахаар болж дэлгүүр ороод гартал бас л би хоцорсон байлаа.
Энэ өдөр би бусдыгаа нэлээд чирэгдүүлж билээ. Тэндээсээ хөдлөөд Зүрх Хайрханы зүг хөдөлж 2 ч буруу замаар орон буцаад замаа орж тэгтэл ийшээ явъя гэж Баяржаргал бид 2 санаачлага гарган тийшээ явъя гэж тэр зүг рүү явж байтал 2 хэрээ зам заан нисэж харагдлаа. Ингээд бид Ургах Наран хорооллын зүүн ард энгэр дээр очиж тахилгаа хийж байсан. Тахилга сайхан болж бид өргөлөө өргөн зогсож байхад баахан шувуу цуглан биднээс ер айхгүй бараг л хажууд буун бидний өргөсөн боорцогийг идэж байлаа. Би удганд амласан ёсоор зургаа авсаар байлаа. Бид өргөлөө өргөж дуусаад ярилцаж нэлээн суулаа. Төрийн бус байгууллагын талаар ярилцаж хүн бүрээс тодорхой хэмжээний аман анкет авч байлаа. Бүгд ийм тийм гээд л байлаа. Хамгийн сонирхолтой нь бүгд IT чиглэлийн хүмүүс байж билээ.
Тэнгэр Монгол Газар үг үнэхээр надад болон бусад бүлхэмийн гишүүдэд үр дүнгээ өгч байгаа. Би чадах бүхнээрээ түгээн дэлгэрүүлэх болно. Бидэнд хаан болон Мөнх Тэнгэр эцгээс олгосон боломжийн дагуу би сайн үйл хийж амин хувиараа өргөл өргөж би удганд Тэнгэрийн олон нууцыг тайлахад нь нэмэр болох үүднээс 3 ном авч байлаа. Тэр 3 номны нэр нь 13 хүлгийн дуун, Чингис Хааны тухай товч тайлбар толь, Монголын товч түүх номыг авч билээ. Ингээд та бүгдийг минь Тэнгэр ивээг.
Тэнгэр Монгол Газар
2011.11.07 Үүрийн 04:02 минутад бичиж дууслаа.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002