2012-01-01

Ганхуяг: Төрөл арилжсан минь

Намайг Урианхайн Ганхуяг гэдгээ. Би бурхан, чөтгөрт ч итгэдэггүй,социализмын тогоонд чанагдсан архи дарс хүртдэг, агсан согтуу тавьдаг, авгай хүүхдээ зовоосон, арчаагүй ажилгүй,хэнэггүй нэгэн байсан. Энэ оны 9 сард өөрийн отог омгийн улаачийнхаа бөөлөөнд очоод, үнэнхүү гайхамшиг гэдгийг нүдээр харсан билээ. Оччихоод урд шөнө нь архи ууж хоночихоод, тийм л шүтлэггүй байлаа. 

Манай өвөг, эмэг буурлууд өмнө нь аавыг хүлээн авалтнаас жаахан үнэртүүлээд очиход, өмхий заваан юм хэрэг лэв гэж загнаж байсан гэнэлээ. Мэдээж өглөө гэхэд үнэр нь гараагүй байж л таараа. Гэтэл буурлууд маань юун загнах мантай, хүрээд ирдэг овоодоо гээд, тэвэрч авч уйлалдаад сүйд болцгоов. Тэгээд мааны мандан бадрах цаг ирж байна. Бор дарснаас холд, бодол оюунаа цэгцэл, үйлээ одоо эхлэхгүй бол оройтох нь байна гэж хэлсэн юм. Тэгээд би бөөг судалж, ядаж анхан шатны мэдлэгтэй болж авахаар шийдсэн байлаа. Нэгэн өдөр хүүхдүүдээрээ заалган интернет гэгчээр аялж явахдаа, Аянгат удгантай огт санамсаргүй тааралдаж,харилцан,сайдаж муудан, засал хийлгэхээр болж билээ.

Тэр засал хийхийн урд өдөр орой зурагт үзээд сууж байхад, бие гэнэт халуу оргиж, нүүр эрвэгнээд, юу болов гэмээр болоход, эхнэрээсээ нүүрээ асууж байлаа. Тэгээд хариу иржүү шалгаад унтах санаатай үзтэл, манай онгодууд наагуур чинь шалгаад явлаа гэсэн хариу ирсэн байсан. Магадгүй хэнэггүй надад мэдрүүлсэн нь тэр байж хэмээн хожим бодсон. Маргааш нь заслаа хийлгэсний дараа блог уншихийг зөвлөж, хаашаа орохыг зааж өгсөн юм. Зааж өгсөн лүү нь ороод үзэхэд, үлгэр домог шиг цаанаасаа л гайхамшигтай санагдаж билээ. 

Би юунд итгэсэн бэ? гэвэл Үнэн ч бай, худал ч бай ямар ч байсан буруу муухай санаалж юм бичээгүй юм байна, энэ хүний ажилд туслая гэж бодсон.Дараа нь Тэнгэр,Монгол,Газар үгийг хэлэхэд өөрт мэдрэгдсэн бүхнийг бодоод, 2. Их эзэн хаантай ярилцсан бичлэгийг үзээд, ямар ч шалтгаангүй итгэсэн. Би академийн Даваанямын ахтай цуг сурч байсан,гэрт нь орж гардаг хирнээ тэр тахилга юманд нь нэг ч явж байгаагүй. Гэтэл хэн одоо болтол гэгээрэх тухай, олон түмнээ гэсэн тийм үг хэлсэн бэ? Өөрийгөө магтах алдартнууд, өндөр суудалд суух мяндагтангууд хэнч хэлээгүй байна. 3. Миний буурлууд маны мандан бадрах цаг ирсэн, үйлээ эхлэ гэсэн нь нөлөөлж, одоо гэгээрүүлэх гэж байгаа үйлийг хэлсэн байна гэж бодсон. Тиймээ, хэнд ч танил биш надад олгогдсон шинэ эриний тэнгэрийн зарлиг хэмээн сүслэн дагаж байна

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР