Эзэн Чингис Хааны зарласан уралдааны тухай Тэнгэр Монгол Газар номын хэсгээс хүргэж байна.
.......Дээдийн дээд өвгөд чинь
Дэмий та нарыгаа орхиогүй
Учир бүхний учгийг
Нууц бүхний тайлалыг
Арга билгийн нууцыг
Амьдрах ухааны аргыг
Санахаа больсон түүхэнд чинь
Сонсохоо больсон туульд чинь
Хаагаад хаясан сударт чинь
Харахаа больсон тэнгэрт чинь
Хайрлахаа больсон газарт чинь
Үзэхээ больсон үүлэнд чинь
Үнэмшихээ больсон үлгэрт чинь
Үлдээж орхисон байгаа.
Хас төрийг барьж
Хасбуу тамгийг хадгалах
Алтан ургаа хадгалж
Амьд үлдэх аргыг
Тэнгэр гэж заяанд чинь
Монгол гэж нэрэнд чинь
Газар гэж өлгийд чинь
Амьсгалж байгаа агаарт чинь
Амьдарч байгаа өргөөнд чинь
Хадагт гундсан овоонд чинь
Хайраа шингээсэн харцанд чинь
Тогтоохоо байсан тэргүүнд чинь
Тоохоо байсан бүсэнд чинь
Өмсөхөө мартсан тэрлэгт чинь
Өөлж шоолох гуталд чинь
Арц хүжээр сольсон ганганд чинь
Алтаар арилжих аргалын утаанд чинь
Уяран хайлах дуунд чинь
Ухаарч урамших шүлэгт чинь
Уянгалан эгшиглэх хууранд чинь
Унтуулан бүүвэйлэх аянд чинь
Харийн халдлагаас хамгаалж
Халхлан далдлан өгүүлсэнг
Ухаан муут нь ойлгохгүй ч
Уран цэцэн нь ухаарах
Хуулан гуйвуулахаас сэргийлж
Хуучныг хадгалж чанарласан
Мулгуу эргүү нь шоолох ч
Мэлмий оюунтан нь мэдэхээр
Нүдэн дээр чинь ил
Нүүрний чинь өмнө үлдээсэнг
Эзэн би өөрөө
Эргэн санан сэрцгээж
Эхний учгийг тайлуулахаар
Хөх Монголын үрсдээ
Халаглан байж зарлаж байна.
Сэц мэргэнээ сорьж
Оюун ухаанаа хурцалж
Онцгойлж шалгарсан үрстэй
Өөрийн биеэр морилон
Өмнөх заяаг нь тэгшлэн
Тэнгэр эцгийн илгээсэн
Алтан заяаг амилуулсан
Авч хадгалуулсан ариунаар шагнана.
Сонсохоо больсон туульд чинь
Хаагаад хаясан сударт чинь
Харахаа больсон тэнгэрт чинь
Хайрлахаа больсон газарт чинь
Үзэхээ больсон үүлэнд чинь
Үнэмшихээ больсон үлгэрт чинь
Үлдээж орхисон байгаа.
Хас төрийг барьж
Хасбуу тамгийг хадгалах
Алтан ургаа хадгалж
Амьд үлдэх аргыг
Тэнгэр гэж заяанд чинь
Монгол гэж нэрэнд чинь
Газар гэж өлгийд чинь
Амьсгалж байгаа агаарт чинь
Амьдарч байгаа өргөөнд чинь
Хадагт гундсан овоонд чинь
Хайраа шингээсэн харцанд чинь
Тогтоохоо байсан тэргүүнд чинь
Тоохоо байсан бүсэнд чинь
Өмсөхөө мартсан тэрлэгт чинь
Өөлж шоолох гуталд чинь
Арц хүжээр сольсон ганганд чинь
Алтаар арилжих аргалын утаанд чинь
Уяран хайлах дуунд чинь
Ухаарч урамших шүлэгт чинь
Уянгалан эгшиглэх хууранд чинь
Унтуулан бүүвэйлэх аянд чинь
Харийн халдлагаас хамгаалж
Халхлан далдлан өгүүлсэнг
Ухаан муут нь ойлгохгүй ч
Уран цэцэн нь ухаарах
Хуулан гуйвуулахаас сэргийлж
Хуучныг хадгалж чанарласан
Мулгуу эргүү нь шоолох ч
Мэлмий оюунтан нь мэдэхээр
Нүдэн дээр чинь ил
Нүүрний чинь өмнө үлдээсэнг
Эзэн би өөрөө
Эргэн санан сэрцгээж
Эхний учгийг тайлуулахаар
Хөх Монголын үрсдээ
Халаглан байж зарлаж байна.
Сэц мэргэнээ сорьж
Оюун ухаанаа хурцалж
Онцгойлж шалгарсан үрстэй
Өөрийн биеэр морилон
Өмнөх заяаг нь тэгшлэн
Тэнгэр эцгийн илгээсэн
Алтан заяаг амилуулсан
Авч хадгалуулсан ариунаар шагнана.
Энэ хэсэгт Хөх Монгол цөөхүүлээ, Тэнгэрийн үрс тул сануулан, сэрэх, сэхээрэх, ухаарахыг уриалсан болно. Хааны дурдсан бүх юманд өвөг, дээдсийн нууцууд, амьдрах арга ухаан, амь аврагдах арга замуудыг үлдээсэнг ол гэжээ. Жишээ би дээр хэлсэн үлгэр туульсаас ямар их юм олж мэдсэнээ бичсэн шиг. Энэ их өв соёл, учир, нууцуудыг арга билэг хослуулан, сүнс далд ертөнцтэй холбон тайлбарлах ухаанаа уралдуулах уралдааныг Монгол хүн бүрт зарласан байна.Та бүхэн эцэг дээдсээсээ сонссон болгоноо, зүүдэлсэн, харсан үзсэн болгоноо, заавал сэтэр зүүсэн эрдэмтэн мэргэд гэлтгүй энгийн номхон бүх ард түмэн бодол санаагаа уралдуулан бичиж ирүүлэхийг Хаан уриалсан бөлгөө.
Мөн Мөнх Хөх тэнгэрийн санаа үзэл бодлыг олонд түгээн таниулах их үйлсэд хүчин зүтгэсэн хүн, зөв тайлбарласан, сонин содон үлгэр туульсуудыг цээжилсэн, өвгөдийн яриаг бичиж тэмдэглэсэн, Уул усны домог, савдагны үлгэр домог, үе дамжин сурсан өвгөд хөгшдөөсөө сурсан амьдрах арга хэлбэр гээд л Монгол гэх нэртэй холбоотой бүхэнг бичин тэмдэглэн оролцохыг уриалав.
Мөн байгаль дэлхийгээ хэрхэн хамгаалах, ер нь дэлхий ээжийн төлөө гэх бүх л санаатан өөрийн бодол санаагаа бичиж болно гэсэн. Мөн нутаг орныхоо төлөө цогтой тэмцэгчид, дайчин хүмүүсийг ч Хаан харсаар хөхүүлэн дэмжиж байгаа. Жишээ нь: “Гал Үндэстэн Холбоо”-ны тухай зурагтаар үзчихээд л намайг амар тайван суулгалгүй энэ хүмүүстэй уулз, дэмж гэж даалгавар өгсөн. Би өөрөө хайж уулзан, тэдэнд тайлбарлан, бас Тэнгэрүүд бууж дэмжиж байгаагаа хэлэн бодит бичлэг хийн баримтжуулан блогтоо тавьсан. Мөн тэдний морин отогт зочлон хишгээ тараан нөгөөх цаас, Тэнгэр эзний хишигтэй боов боорцог бүгдийг тэр хүмүүст өгсөн билээ.
Үүнд түрүүлсэн болон үнэнг хэлсэн гайхамшигт хүмүүстэй Хаан өөрийн биеэр уулзан талархан, нөгөөх алтан заяаны рашаантай цаас, Тэнгэр эцгийн хишиг, бусад ховор юмсаа өгнө гэж зарлуулав. Хугацаа нь жил тутамд нэг удаа бололтой. Хөх Монголын төлөө гэсэн зүрхтэй бүхэн оролцож болно. Нас, зүс, эр эм ямар ч хамаагүй гэнэ. Хөдөө гадааны хэн ч хамаагүй гэнэ. Яс үндэс, угсаа гарвал ч хамаагүй. Харин найдвартай холбоо барих хаягаа заавал бичнэ. Шалгаруултанд тэнцэх юмуу, Хаан эзний анхаарлыг татсан хүмүүстэй олон түмний анхаарал татан шоу болгохгүйгээр сэмхэн уулзан, өөрөө ярилцах болно гэсэн. Хаан юу хийх гэж байгаа, хэнийг хайж байгааг би мэдэх юм алга. Хаан өөрийн дуртай ухаант, сэргэлэн хүмүүстэйгээ л ярилцахыг хүссэн байх. Тийм хүмүүст маш их дуртай болохоор өөрийн хишиг буянаа хайрлах биз.
Та бүхэн Эзэн Чингис Хааны зарласан уралдааны тухай мэдээллийг уншлаа. Уралдаанд оролцох хүмүүс материалаа tengermongolgazar@yahoo.com хаягаар илгээнэ үү. Хөх Толботой монгол хүн бүр оролцоосой гэж хүсч байна.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002