Аянга удганд яагаад итгэсэн бэ?
9 сарын дундуур байх аа интернэтээс бөөгийн талаар юм үзмээр санагдаад байхаар нь youtube ээс бөөгийн буултын бичэгүүдийг үзэж байгаад Мөнхгэрэлийн хаантай ярьсан бичлэгийг үзээд Хаан мөн байна гэдэгт шууд итгэсэн. Юунд нь итгэсэн бэ гэхээр амнаас нь гарч байгаа үг болгон худлаа гэх нэг ч зүйл байгаагүй болохоор итгэсэн.
Дараа нь удганы Нарны гэрэлтэй ярьж байгаа бичлэгийг үзсэн. Тэгээд нарны гэрлийн яриа нь шууд сонсогдоод байгаа юм байх даа гэж бодоод гайхаж байлаа. Дараа нь блог уншиж байгаад удганг хотын гудамжаар бөөлөөгүй явж байхдаа ч Хааны сүнсийг биедээ оруулан Хаан өөрөө удганы хоолойгоор ярьж удган ч бас өөрөө ярьж чаддагийг олж мэдсэн. Блогийг нь уншиж байхад үлгэр уншиж байгаа юм шиг л гоё санагдан хэдхэн хоногийн дотор ихэнх бичлэгийг нь уншсан даа. Заримдаа блогийн бичлэгийг уншиж байхдаа уйлна, инээнэ, монгол үндэстнүүдээрээ бахархна гэх мэтээр янз бүр болдог байлаа.
Блогоос шинэ бичлэг хүлээж сууж байгаад “Амар амгалан уу Монголчууд аа” гэсэн 10 сарын 3 ны өдрийн бичлэгийг гарсан даруйд нь олж уншин Хаантай уулзах тухай дуулаад Facebook ийн Чингисийн Монгол Бүлхэмд орсон билээ. Ингэж л би Чингисийн Монгол Бүлхэмд орсон доо. Орсон даруйдаа л Хаантай уулзах уулзалтанд ирэх хүмүүсийн нэрсийн жагсаалтанд нэрээ бичүүлээд их л баяртай байлаа. 10 сарын 6 ны өдрийг тэсч ядан хүлээн тэр өдөр юу болох бол гэж их бодсон. Хаантай уулзсныхаа дараа сэтгэгдлээ бичээрэй гэсэн Хааны захиасыг биелүүүлэн маргааш нь болох 10 сарын 7 өдөр доорх бичлэгийг блог нээж бичлээ.
Өчигдөр болох 2011.10.06 өдрийг би тэсэн ядан хүлээж байлаа. Тэр өдөр орой Facebook ээр group ийнхэнтэйгээ ярилцаж байгаад 17 цаг дөхүүлээд Аянга удган болон Чингис Хаантайгаа уулзахаар гэрээсээ гарлаа. Дэлгүүр орж засал хийлгүүлэх сүү эд нараа авчаад хотын гудамжаар алхаж байхад миний энэ байдал надад кино эхлэж байгаа юм шиг л санагдаж байлаа. Учир нь алхаж байх замд яагаад ч юм Улаанбаатар хотоо арай өөр хүний нүдээр харж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байлаа. Нэг хүний амьдралын жирийн өдрийн эхлэл ч юм уу эсвэл аль нэг хэсгийг харуулж эхлэдэг кино байдаг даа яг тийм кино хэхэ.
Очих газраа очин өрөөнд орон Удгантай skype-аар холбогдон засалааа хийлгэхэд миний биед бараг л юм мэдрэгдсэнгүйг бодоход овоо цэвэрхэн байсан бололтой . Миний санаж байгаагаар би амьдралдаа нэг дор литр сүү ууж үзээгүй юм байна шүү хэхэ. Бүх засал дууссаны дараа бид бүгдээрээ жижиг өрөөнд бөөгнөрөн сууж Хааныг хүлээн авлаа. Хаалганы цаана сонсогдох ятганы чимээнээс давж Хааны үгийг сонсох гэж ихэнх нь баруун чихээ ойртуулан анхааралтай гэгч нь сонсож байлаа. Эхэндээ нэг л түгшүүртэй санагдаж энэ ятга тоглоод байгаа охин ямар ч чанга тоглодог юм болиосой гэж бодлоо.
Хаан бидэнд гурвалжингийн утгыг тайлбарлаж өгөөд дараа нь түүнээс бид асуух асуултаа тавилаа. Надад харин асуух асуулт байсангүй, ярьж байгаа яриаг нь л алдчилгүй сонсоод байлаа. Хаан биднийг чилж байна уу? ядарч байна уу? авч ирсэн ус, сүүгээ уугаарай чөлөөтэй суугаарай гэж асуултанд хариулахын хажуугаар анхаарал тавина. Бас үе үе биднийг инээлгээд амжина. Бас та нар бэлэн будаа идэх гэж байна би тэнгэр улаач Аянга даа ч бэлэн будаа идүүлдэггүй түүнийг мэдэхийн тул та нар олон судар уншина хэрэв хэлээд өгчихвөл уншина гэж үү ХЭЭЭХЭЭХЭХЭХЭ гэж инээд алдан бидэнтэй ярилцан сууна.
Манайхан Хаанаас мэлээн ч их асуулт асууж ер яриа өндөрлөх тийшээ хандаад байлаа. Бас удган одоо хэцүүдэж байгаа шөнө унтаагүй гэсэн ядарч байгаа байлгүй гэж бодож байтал Хаан: та нарын өвөг дээдээс чинь хажууд чинь ирчихсэн та нараар бахархаад сууж байна даа. Учиргүй юм гэж нэг ч үгүй та нарын аав, ээжийн чинь аав өвөө эмээ нар чинь биш бүүр өндөр дээд өвөгүүд чинь сууж байна гэлээ. Түүнийг сонсоод миний нулимас өөрийн эрхгүй цийлэгнэлээ. Хаан: Та нар тэд нарыгаа 1 минут мэдрээд юу мэдрэгдснээ хэлээрэй гэлээ. Нүдээ хүчтэйгээ аньчихвал нулимас урсчихгээд байхаар нь зөөлөн анитал улам илүү чарлаж уйлмаар байв ч уруулаа хазан байж нулимсаа барин тэслээ. Тэгээд нүдээ аниастай чигээрээ мэлээн хэдэн юм хэллээ. Ихэнх нь л доошоо харан нүдээ нухлана. Хаан: юу мэдрэв гэхэд нь. Миний биед ямар нэгэн ирвэгнэх ч юм уу ямар нэг юм мэдрэгдээгүй болохоор хэлсэнгүй.
Харин бичлэг хийж байсан ах миний мэлмийд гэрэл мэдрэгдлээ гэсэн. Бас нэг нь миний зүүн гар тойроод ирвэгнлээ гэхэд хажууд нь байсан нь би уйлмаар санагдсан гэж хэллээ. Хаан: чиний гарыг илж эрхрийлж байгаа юм Аянга удганыг бас ингэж энхрийлдэг юм хүн харвал өөрийгөө илж энхрийлж байгаа мэт харагддаг гээд яриагаа цааш үргэлжлүүлэн энд нэг ч гадны хүн байхгүй та нар надтай дахин уулзахдаа өвөг дээдсээ бүгд мэдсэн байна гэж хэллээ. Дараа нь нэг эгч Хаантаан надад нэг хүний нэр орж ирлээ хэлж болох уу гээд хэлэхэд Хаан: лавлаж хоёрч удаа асуухад, тиймээ гэлээ. Хаан хариуд нь тэгэлгүй яахав үр минь гэж хэллээ. Хаан өөр мэдсэн хүн байн уу гээд ахин нэг минут мэдэр гэлээ. Миний нулимс энэ удаад өөрийн эрхгүй урсаад байлаа гэтэл гэнэт интернэтийн саатал ч юм эсвэл дээрээс ингэчихэв үү бүү мэд Хаантай баяртай ч гэж амжилгүй сүлжээ тасарлаа. Энэ хэсэг харин миний хувьд үлгэр дээр л байдаг үйл явдал гэлтэй санагдлаа. Эд бүгд нийлээд адал явдалтай кино ч юм шиг санагдлаа.
Хаантай уулзсан тухай бичсэн дээрх бичлэгт бичсэнээс гадна өөр мэдэрсэн зүйл ээ хэлье гэж бодлоо. Хаантай уулзсан өдрийн шөнө унтах гээд хэвтэж байхдаа гомдсон ч юм шиг маш их санасан ч юм шиг мэдрэмж төрөн Аянга удганд эсвэл хэн нэгэд тэврүүлээд уйлмаар санагдан яагаад одоо л ирж байгаан гэсэн бодол төрөн орон дотроо бодон бодон уйлж хонолоо. Маргааш өглөө сэрэхэд нүд нулимсандаа аргасан бололтой таталдаж байлаа. Нэг л гунигтай ч юм шиг маш их баярлмаар ч юм шиг сэтгэгдэл төрж байсан.
Орноосоо босоод Өндөр Дээд Өвөгтөө сүү хийж тавьчаад байн байн очиж харан миний хийсэн сүүг ууж байгаа болов уу гэж бодоод их л баяртай байлаа. Учир нь Хаан та нарын Өндөр Дээд Өвөгүүд 3 өдрийн турш танайд байна тиймээс цайныхаа дээж эсвэл сүү өргөөрэй, архи өргөж болохгүй шүү гэж захисан билээ. Өдөр нь удганы блог дээрээс “2011 он 10 сар 6 өдөр” гэсэн бичлэгийг уншаад дунд нь явж байгаад ахиал уйлж цааш нь үргэлжлүүлж уншиж чадалгүй орон дээрээ хэвтэн уйллаа. Юундаа уйлаад байгаа юм бэ гэж өөрөөсөө асуун уйлаад гэрийнхэн хараад гайхахвий дээ гэж бодоод хөгжим тавьж байгаад баахан уйлж авсан. Дээр бичсэн бичлэгтээ Уйлсан нь, Уйланхай, Уйлав ч юм уу тийм нэр өгөх байж дээ хэхэ.
Хаантай уулзснаас хойш би юу хийгээд байнаа гэж өөрөөсөө байн байн асуун ийм юм хэзээ байсан юм үлгэрт л байдаг байх гэж бодон болсон явдлуудаа тунгааж бодсон ч энэ бүхэнд нэг л итгэж өгөхгүй байсан. Би чинь уул нь ингэж явах хүн биш дээ яаж яваад ийм юм тохиолдчихвоо? Худлаа юманд итгээд байгаа юм биш гэж бодсон ч болсон явдлын талаар яаж ч бодсон яахын аргагүй үнэн байлаа. Тэгэхдээ л энэ талаар гэрийнхэндээ ч хэлж чадахгүй намайг ингээд хэлвэл итгэхгүй байх гэж бодон тохиромжтой мөч ирэхийг хүлээхээр шийдсэн. Дараа нь Зүрх хайрханы тахилга, нарны гэрэл гээд зөндөө үйл явдлаас би гайхамшгийг мэдэрч бас харсан.
Эзэн ЧИНГИС Хааны хэлсэн үгнээс...
Тэнгэр чамд эрдэм хайрлаваас
Тэнгис далайг хага ярах мэт урагшлана чи
Дуу уухайгаа бүү тасла
Хад чулууг бутлах мэт давшна чи
Хашгираа уухайгаа улам чангаруул
Ханцуй хормой урагдан яваа чи
Хойшоо үйл хэргийнхээ мэдээг жигүүртэйгээр илгээ
Одоо бол би Хааныг ирсэнд баттай итгэж тэнгэрийн үйлийг бүлхэмийнхэнтэйгээ хийж байгаадаа баяртай байгаа.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002