Одоо болж буй үйл явдлын талаар Эзэн Хаан маань хэрхэн айлдсаныг түүвэрлэн хүргэе. Та бүхэн маань мэдэж байгаа ч мянга сонсохоор нэг үзээд дахин нэг бодоход илүүдэхгүй болов уу хэмээн саналаа. Тэнгэр Монгол Газар номоос:
.......Дэлхийг хүнээр төсөөлвөл Монгол бол дотор эрхтнүүд нь байдаг цээжин бие гэсэн үг, Хүний анх төрж өссөн эх сав газар, дэлхийн минь хэвлий гэж хаан маань айлдсан юм. Харин хөх тамгатнууд бол дэлхий ээжийн сав, хэвлийг хамгаалах дайчид хөх тамгат хамгаалагчид билээ. Ийм ажил үүрэгтэй билээ Монголчууд. Гэтэл хамгаалагчид нь өөрсдөө хулгайч нарт хаалгаа нээж өгөөд хамт эхийнхээ хэвлийг ухаад хүйсийг нь татаад сууж байна гэж боддоо. Булхайтай луйварчин дэлхийн алуурчин хулгайчууд өөрсдийгөө гэмгүй болгохын тулд сар бүр 21 000 төгрөгөөр хүн бүр хамтарч ухсан болгон харуулах гэж тархийг чинь угааж байгааг ойлго. Энэ мөнгө амттай байна уу
.......Хаан дэлхийг онгичих хүмүүст туйлын уурсдаг. ..... Алт хэзээ ч үрэгдэхгүй учраас хэзээ нэгэн цагт яаж ийж байгаад л эзэндээ эргэн ирнэ, тэр болтлоо хичнээн хүний амь, нус нулимсыг нь барж төлөөсөө авдаг гэнэ.
... Сүнсээ худалдан саваа дүүргэгчид
Сүүдрээ арилжин сүг захиалагчид
Голомтоо тонон гараа бузарлагсад
Газраа ухан авсаа ирэгчид
Баасаар дүүрсэн гүзээгээ
Буян хэмээн эндүүрэгчид
Май л гэвэл аваад байх
Өгий л гэвэл үнсээд байх
Хормойгоон тосон хохимойгоо өгөгч
... Олон жарны өмнөөс олиггүй миний үрс
Олзонд шунасан харийханг шүтэж
Түүхээ мартаад
Түүхээ засаад
Түүхээ сохолоод
Түүхээ гүтгүүлээд одоо хэн үлдэв
Миний Монголд
Харцгаа Сэрцгээ Ухаарцгаа.
Хамаг Монголыг хамгаалах тэнгэргүй гэх нүү
Хаан намайг эргэж ирэхгүй гэж баярлана уу
Хар бүхнийг ниргэхгүй гэж амирлаа юу
... Миний хөх Монголчуудын босоо заяаг боомилох хөг чинь өнгөрсөн
Миний хөх Монголчуудын босоо тавиланг худалдаж авах зол чинь дутна
Мөнх тэнгэрийн хувь заяагаа өөрөө хариуцан
Мөнх Тэнгэрийн хувь хишгээ хамтаараа хамгаалан
Мөнх Тэнгэрийн хувь тавилангаараа төрөө өөрсдөө мандуул
...Эзэн нь юмаа мэдэж
Эрэг нь усаа хашдаг
Монголын түүхээр Монгол хүнээр Чингис хаанаар тоглох эрх байхгүй. За ах дүүс минь Эх Эзэн хаан минь элэг нь эмтрэн үр ач биднээ өмөөрөн үгээ барж суугаа нь нэн байгаа биз дээ.
АЯНГА удганы ойлгуулах гэж итгүүлэх гэж хэлээд гуйгаад байгаа үгнээс дахин хүргэе:
МОНГОЛЧУУДАА энэ бол Эзэн Чингис хааны айлтгал билээ. Таныг биднийг тэнгэр харж тэнгэр ивээж буруу бүхэнг бут ниргэхээр харж байна. Хааны амнаас л гарах мэргэн айлтгалыг оюундаа тунгаан эргэцүүлж ҮЛ ИТГЭХИЙН МУНХАГ БОДЛЫГ ТАЯГДАН ХАЯЖ ТЭНГЭРИЙН ЗАРЛИГИЙГ, ИХ ЭЗЭН ХААНАА ХҮЛЭЭЖ АВАГТУН. Гэжээ.
Гэрлийн өргөөний та бүхэн маань мэдэж байгаа ч сонсоо ч үгүй явж буй түмэн олондоо хурдан түгээж Монголоо аварцгаая. Бодоод үз л дээ. Алт хэмээх шар төмөр чухам юу билээ. Өлсөхөд идэж болох билүү? Даарахад өмсөөд дулаацаж болох билүү? Алттай хоёулхнаа хээр хаягдахад налаад суухад дулаацах билүү? Мэрээд чийг гарах билүү? .....Яг үнэндээ хүн ямар хэрэг байгаа юм бэ?
ҮГ БҮР НЬ АМЬТАЙ ҮЛГЭИЙН ЦАГ ҮЕД БИД ЯАХ АРГАГҮЙ ИРЭЭД БАЙГАА ЮМ БАЙНА ТИЙМ ҮҮ МОНГОЛЧУУДАА АЯНГА УДГАНЫХАА ҮГЭНД ИТГЭЭД ХААНАА ДЭЭДЛЭЖ ТЭНГЭРИЙН ГЭРЭЛДЭЭ НЭГДЭН ТЭНГЭР ЗАЯАГА ОЛЖ АВЦГААЯ МОНГОЛЧУУДАА..
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002