Анх би Удганы блогд мэдээ уншиж байгаад орж таарсан. Залуу.сом-д Бөөгийн хооллолт буюу Ертөнцийн эрчим хоол гэсэн нийтлэлийг уншсан бөгөөд юу ч ойлгосонгүй боловч их л сонирхолтой санагдаад эх үүсвэрийг нь хайсаар Удганы блог руу яваад орчихвоо. Удганы блогт байгаа түүхүүд, өдрийн тэмдэглэлүүдийг уншиж эхлээд удаагүй байхдаа одоо бидний дарга гэж нэрийдэх болсон Мөнхгэрэлтэй “Нүүрном”-ын чатад таараад хэсэг чатлав. Даргыг хариу өгөхгүй болохоор нь блогоос уншсан үг болох тийрэнг ашиглаад, яагаад хариу өгөхгүй байна, би уг нь өөрийгөө тийрэнтээгүй гэж бодож байна гээд л аваад хаячихсан чинь нөгөөх маань, Би хэнийг ч тийрэнтсэн гэж хэлээгүй гээд их нухацтай, эсвэл ууртай /хэхэ/ хариу өглөө. Тэр үед би яагаадыг мэдэхгүй, энэ далд ертөнцийн сайнаар ч бай, муугаар ч бай тоглоом хийгээд хэрэггүй юм гэж ойлгох шиг болсон.
Би ер нь далд ертөнц, сүнсний талаар ойлголт муутай, жаахан үл итгэгч талдаа байсан байх, тэгсэн хэрнээ мэддэг чаддаг гэсэн хүн дээр очдог байсан. Удганы блогыг унших тусам миний далд ертөнцийн талаар ойлголт өөрчлөгдөж байгааг мэдэрч байлаа. Намайг блогыг уншиж дуусах үед нүүрномны Чингисийн Монгол гэдэг групп үүссэн байхыг анзаарч, тэрэнд даргын зөвшөөрөлтэй давхиад элсчихлээ. Үүнээс урьд нь би нүүрномонд хаяг нээлгэсэн ч гэсэн яахуу байхад нүүрномоор яах вэ гэж боддог байлаа, гэтэл миний элссэн шинэ групп маань үүгээр идэвхитэй харилцаж буй тул би ч бас идэвхтэн нэгэн болж хувирлаа.
За тэгээд нийтийн чатад байж байгаад Удган бидний анхны хэдэн гишүүнийг хүлээн авч, бидэнд засал хийнэ, улмаар Хаантай уулзуулна гэснийг олж мэдлээ, тэгээд дунд нь чатлаж байгаад тэр өдөр явж очихоор боллоо.
Ингээд маргааш нь болж товлосон цагаас арай өмнө нөгөө газар давхиад очлоо, нөгөө газрын үүдэнд даргатай тааралдаж зургийг нь харж байсан болхоор шууд таньж, өөрийгөө танилцуулаад хамт засал хийх, цуглах өрөө рүү гарлаа.
Удган биднийг жижиг өрөөнд хэсэг хэсгээр нь оруулж, өөрөө интернэтийн нөгөө үзүүрт бидэнтэй skype-аар холбогдож байлаа. Засал хийж буй өрөөний үүдэнд надаас өмнө заслаа хийлгэсэн, бас над шиг заслаа хийлгэх гэж байгаа гээд гишүүд цугласан байсан бөгөөд ихэнхи нь 20 дөнгөж гарч яваа, зарим нь 20 ч хүрээгүй залуучууд, охид байсан бөгөөд би тэдэн дундаа бараг хөгшинд нь орохоор байлаа хэхэ.
За тэгээд хүлээж байтал нөгөө showtime гэдэг шиг засал хийлгэж байсан хүмүүс гарч бидний орох ээлж боллоо. Бид 7-уулаа жижиг өрөөнд орж сууцгаасан бөгөөд Удган биднийг бие биендээ хүрэлгүй суухыг хүслээ. Өө нээрээ засал хийлгэхийн тулд юу авчрах байсныг хэлэхээ мартаж. Сүү, өөрөө хэрэглэх аяга, гэр бүлийнхэндээ дараа нь амсуулах бага шиг идээ, бас дээр нь их нүгэлтэй бол хэрэглэх уут, тэр уутыг бол харин 3-ыг авчирсан байлаа хэхэ.
Ингээд засал эхлэвээ. Удган эхлээд бидний биеийг шалгаж сканердахаар болов. Дараа нь биднийг нүдээ аниад биеэ чагна гээд тэр хооронд өөрөө аман хуур тоглож эхлэв. Энэ хооронд бие халуу оргиод, бас ам жаахан хатаад ч юмуу, аргаад сууж байв. Дараа нь биднийг сүүнээсээ уу гээд юм дахин сканердав. Тэгээд дахин сүү уулгаад хамгийн сүүлийн буюу 3 дахь удаагаа шалгаад за одоо болсон гэж хэлэхэд заслын үр дүн бидэнд тус бүрт нь мэдрэгдэх шиг болов, ямартаа ч минии хамаг бие халуу оргиод, их хөлрөв. Харин нөгөө уут бидний алинд нь ч хэрэг болсонгүй, бодуул гайгүй цэвэрхэн улсууд байсан юм болов уу хэхэ. Удганы биднийг уутаа хэрэглээгүйг Тэнгэр Монгол Газар хэмээх тарни, Тэнгэртэй холбогдож, эрчимжих үгийг хэлж байсантай холбоотой харьцангуй цэвэр байсан гэж тайлбарлалаа. /Энэ 3 үгийг яагаад хэлэх, хэлвэл яах тухай, мөн хэлснээс хойш надад яаж нөлөөлж байгаа энэхүү дурсамжийн төгсгөлд оруулах болно./
Заслын дараа бүгд хүлээж байгаад Хаантай /Эзэн Богд Чингис Хааны онго/ уулзах байсан тул засал дуусахыг хүлээхээр гарлаа.
Энэ заслын хүртэл би Удганы бичиж байгаад, Хааны сүнс эх дэлхийд, энэ Монголдоо бууж ирсэн гэдэгт итгэхгүй, итгэлээс илүүтэй сонирхлоор очсоноо нуух юун билээ. Заслыг интернэтээр хийнэ гэж юу байсан юм, гэхдээ сонирхоод үзий гээд хүрээд ирсэн байлаа.
Заслын дараа гэхдээ миний итгэл нэлээд нэмэгдсэн, бас ихээр гайхширсан байлаа. Ямартаа ч намайг тийш нь хөтлөж аваачсан сонирхолдоо гэх үү баярлаж байлаа хэхэ.
За тэгээд бүгд заслаа хийлгэсний дараа бүгд л ам амандаа өөрт нь мэдрэгдсэнийг хэлж, гайхаж байгааг хараад ганц би гайхаагүйн байна гэж бодоод сууж байлаа.
Засал маань дуусч, ойролцоогоор оройн 7 өнгөрч байхад Хаантай уулзахаар болж бүгд нөгөө өрөөндөө чихэв хэхэ.
Тэгтэл нөгөө бидэнд засал хийж байсан сайхан ааштай Удган маань ууртай догшин нэгэн болоод биднийг ёс алдлаа, Хаан буух гэж байхад зөв сууцгаа, тэр дээгүүр сууж байгаанууд доошоо суу гээд бут зандраад авав. Бид ч гөл аван, дор бүрнээ өвдөг дээрээ сууцгаав.
Ингээд удалгүй өөр онго орж ирэхэд дарга Та эзэн Хаан минь мөн үү гэж асуутал, Мөн бол яах гэж, биш бол яах гэж гээд инээсээр Эзэн Чингис Хаан минь ороод ирлээ.
Хаан биднээс асуух айлтгал байна уу гээд бидний асуусан бүхэнд их ойлгомжтой, энгийнээр, маш утга төгөлдөр хариулт өгч байлаа. Хааныг мөн бишэд тэр хүртэл эргэлзэж байсан миний эргэлзээ Хааны бидэнд өгч байсан хариултуудыг хараад, өөрийн биеээр сонсоод байхгүй болсон гэхэд болно.
Хаан биднээс яагаад Монголд байгаа, энэ хотод байгаа олон мянган хүнээс энд, энэ цаг мөчид, энэ газарт зөвхөн та нар, цөөхүүлээ байгааг юу гэж бодож байна гэж асуугаад Миний улаачтай тохиолдож байгаа бүхэн санамсаргүй мэт боловч бүгд дээрээсээ зохицуулсан, санаатай байдаг юм, тиймээс учиргүй юм гэж нэгээхэн ч үгүй гэсэн нь надад маш ихийг бодогдуулсан билээ.
Эзэн Хаандаа анх удаа бараалхсан болохоор эгэлгүй энгийн нэгэн байгаад нь, бидний хэлээр ямар ч асуудалгүй /зарим нэг дуудлагыг эс тооцвол/ цэгцтэй ярьж байгаад нь миний хувьд их гайхсан. Эзэн Хаан маань биднийг хэсэг чимээгүй өөрсдийгөө чагна, эцэг өвгөд, буурлууд чинь хажууд чинь байгаа гэхэд хамаг бие халуу оргиод их сонин байсан. Эзэн Хаанаас ямар нэгэн юм асуухад хариулт нь тодорхой байлаа. Бүх зүйл бид бүгд өөрсдөө хэр их гэгээрэх, хэр их үнэнийг суралцахаас шалтгаалах гэсэн хариу байсан болохоор юм асуухыг түвдсэнгүй. Гэхдээ л юм асуухгүй дуугай өнгөрч чадсангүй Хаанаас бидний өвөг дээдэс бидэнтэй цуг байгаа, тэднийхээ удам гэдэгт итгэж ядан байгаагаа хэлэхэд Хаан биднийг дахин биеэ чагнахыг хүслээ. Энэ үед миний бие урдахаасаа илүү их халуу оргиж, хамаг биеэр цахилгаан гүйх мэт болоод, сэтгэл нэг л сонин болоод, дотроос нэг юм огшоод байв.
Гэтэл гэнэт сүлжээ тасраад, бид бүгд яав ийв болоод, юун нөгөө биеэ чагнахтай манатай болов доо.
Тэр сүлжээ тасраагүй бол юу болох байсныг, хүмүүсийн сэтгэл ямар ихээр догдлох байсныг Тэнгэр мэдэх биз ээ.
Тэнгэр Монгол Газар
Энэ үгийг Монголчууд Тэнгэрт хандан хэлж сүсэглэвэл Монголчуудын хийморь сэргэн, хөх тамга нь идэвхжин босоо заяа эргэн ирнэ гэсэн билээ.
Энэ үгийг анх хэлэхдээ зүгээр сонирхоод хэлж байсан бөгөөд 10-аад хоногийн өмнө наран ээжийн зургийг авахаар шийдээд, зургийг нь аваад маш ихээр гайхсан билээ. Энэ гуравхан хэрнээ, утга учиртай үгийг хэлэхээс өмнө, хэлсний дараа гээд зургийг нь авахаар үнэхээр их ялгаа гарч байна.
Зөвхөн зураг авахад ялгаа гарах биш, энэ үгийг хэлэхэд анх мэдрэгдэхгүй байсан, одоо харин эдгээр үгсийг хэлэхэд бие халуу оргиод, гарын алга халуу оргидог, бас их дулааныг мэдэрдэг болсон, бас сүүлийн үед нарны гэрэл миний байгаа газар тусдаг болсон билээ. Нарны цацраг миний байгаа газар тусч байгааг сэтгэл дагаж байна гэж бодоод 3 удаа байршилаа өөрчлөөд зураг авахад цацраг миний байгаа газарт туссан хэвээрээ байсан юм.
Тэнгэртээ сүсэглэж хэлэх, утга учиртай, тарни үг маань Монголыг маань агуулж байгаад маш ихээр билэгшээж, баярлаж байгаа билээ.
Доор Тэнгэр Монгол Газар үгний чадалтай гэдгийг, Наран ижийг амьтай гэдгийг өөрийн биеэр нотолсон, хараад гайхширсан зурагнуудаас орууллаа.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002