2012-01-02

Ангараг: Аянга удгантай холбогдсон түүх

Миний бие одоогоор гадаадад сурдаг оюутан бөлгөө. 2010 оны сүүлээр би монголд түр очих хугацаандаа санамсаргүй нэгэн бөө охинтой таарлаа. Тэгээд миний тухай түүний хэлсэн хэдхэн өгүүлбэр л надад маш ихээр сэтгэгдэл төрүүлсэн. Би урьд нь бөө удган гэдэг үгийг мэддэг байсан ч тэд чухам яг юу хийдгийг нь мэддэггүй байлаа. Тэр үеэс хойш би монголдоо биш болохоор интернэт дэх мэдээллийн сайтууд дахь бөөгийн тухай мэдээ мэдээлэл, Тэнгэрийн цаг нэвтрүүлгийн бүх дугаарууд, бөөгийн блогууд, сайтууд, бүр тэр бүхний доорхи хүмүүсийн сэтгэгдлүүдийг уншдаг боллоо. Үүнтэй холбоотойгоор миний эх орноо, эх түүхээ гэсэн сэтгэл минь омогшин түүхээ ч уншиж судалж эхэллээ.


2010 оны 4 сарын эхээр Сонин.мн сайтын доорх сэтгэгдэл дотор Чингэс-Удган гэсэн блогспотын блогийн линк байхаар нь баярлаад дахин нэг бөө хүн блогоо нээж гээд орж уншлаа. Тэгээд маш ихээр сэтгэл хөдлөн тэр өдөртөө бүгдийг нь уншаад сэтгэгдэл бичих гэсэн чинь болдоггүй, сэтгэгдэл авахгүй байхаар тохируулсан байлаа. Удганы бичсэн болгон яг өөрийн үнэн түүх, үнэн сэтгэлээсээ, хармын сэтгэлгүй, бусдад туслах гэсэн, бусдыг гэгээрүүлэх гэсэн чин хүсэл нь бичлэг бүрээс нь мэдрэгддэг болохоор мөн хамгийн гол нь Их Хааныг маань буулгадаг болохоор хайрлахгүй байхын аргагүй.

Цааш нь хэд хоног нэмэгдсэн бичлэг болгоныг уншаад, би энэ л Их Хааныг минь буулгаж буй хүнтэй холбогдох ёстой гээд холбогдох арга хайж эхэлсэн. Тэгээд хамгийн анхны follower боллоо. Тэгээд follower нэрнийхээ оронд “сэтгэлдэл үлдээх гээд болохгүй байна” гээд дагачихлаа.

Тэгтэл маргааш нь удган маань “Харин Тиймээ, санал гомдол илэрхийлсэн хүнд зориулав.” http://chinggis-udgan.blogspot.com/2011/05/blog-post_6778.html гээд надад зориулсан бичлэг хийгээд учраа тайлбарлажээ. Би ч надад зориулсан байна гээд амьхандаа их л баярлав. Тэгээд надаас өөр дагагч нэмэгдэхгүй хэд хонохоор нь дахин өөр блог нээгээд 2 дахь дагагч боллоо. Өөрөөр хэлбэл, би удганыг маш ихээр дэмжиж байгаа гэдгээ харуулах гээд л байгаа юм.

Ингээд би Аянгат удганы блогийн хамгийн анхны 2 дагагч нь болсон юм. Удалгүй бид холбогдож, 2010 оны 5 сард алс хол гадаадад байгаа надад засал хийлээ. Засал хийлгэхэд итгэмээргүй зүйлс тохиолдсон, үүнийг дурьдахгүй байхын аргагүй. Миний түрээсэлдэг байрны орцонд маань нэг жижиг нохой тэжээдэг айл байдаг юм. Тэр нохой нь хэзээ ч хуцдаггүй, мөн шөнөдөө балкон дээрээ гадаа хонодог юм. Тэгсэн удганы хэлсэн өдөр цагт нь засал хийлгэх цагийг хүлээгээд зурагт харж байгаад би хэсэг дуг хийчихэж. Энэ бол миний зүгээс хийсэн их том алдаа. Монголын цагтай тохируулж зэрэг заслаа хийх гэж байгаад хүлээж чадалгүй унтчихжээ. Гэнэт айж хуцах нохойн дуугаар би сэрлээ, сандраад цагаа хартал удганы маань хэлсэн бөөлөөний цаг эхэлсэн байлаа. Тэгээд би ч бослоо, засал ч мэдрэгдсэн. Тэгээд өглөө нь шууд Аянгат удганд захиа бичээд шөнө болсон явдлыг бичээд, хамгийн гол нь хэзээ ч хуцдаггүй нохой хуцсан тухай бичсэн. Удган маань хариуд нь “хүүхэд нохой бидний хараагүйг хардаг юм” гэж билээ. Сонин юм шүү, одоо ч тэр нохойтой хөрш хэвээр ч тэр нохой дахин хэзээ ч хуцаагүй байна. Энэ байранд амьдарсан 2 жилийн хугацаанд тэр нохой ганцхан удаа л тэгж айхтар хуцаж билээ. Угаасаа энд хуцдаг нохой гэртээ тэжээж, олны амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй л дээ.

Одоогоор би Гэрлийн өргөөнийхөө үйл ажиллагаанд идэвхитэй оролцож амждаггүй бөлгөө. Гэхдээ бүх зүрх сэтгэлээрээ та нартайгаа хамт байдаг. Өдөр бүр Удганы болон ТэнгэрМонголГазар блогийг шүүрдэн ухаарал нэмэн, Нүүрном дахь Гэрлийн, Зургийн болон Алтан судрын өргөөнүүдээр өдөр бүр сүнс мэт гэрлийн дайчдад харагдаж үзэгдэхгүй, сэмхэн сэмхэн та бүгдийнхээ бичсэн болон санаа оноогоо хуваалцсан үг үсэг бүрийг алдалгүй уншиж байдаг болно. Удахгүй эх орондоо эргэн очихоороо идэвхитэн дайчин болноо.   

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР