Сайн байцгаана уу? Та бүхэнтэй энэ мянганы үнэт өв болон үлдэх хосгүй бүтээлд өчүүхэн зайг эзлэн уулзаж байгаадаа баяртай байна.
Би Монголоосоо хол амьдарч байгаа болохоор өдөр бүр интернетэд орж Монголын сонин сайханг уншдаг юм. 2011 оны 09 сарын эхээр www.zaluu.com сайт дээр байсан санагдаж байна,ЭЗЭН БИ ЭРГЭН ИРЛЭЭ гэсэн бичлэгийг уншаад гайхах,баярлах,бахдах сэтгэл төрсөн. Тэрнээс хойш Удганыхаа бичлэгийг байнга уншдаг боллоо. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР үгээ хэлж,сүүгээ ууж НАРны зургийг авахад НАР гайхалтай гэрэл,туяа цацруулж байгааг хараад өөрийн эрхгүй маш их догдолж баярласан. Энэ талаар гэрийнхэн,найз нөхөддөө хэлэхэд сайн ойлгож хүлээж аваагүй. Нэгэн өдөр зориг гарган АЯНГАТ удгантай холбогдлоо. ХААН цуг байгаа гэж бодохоор аймар ч юм шиг гоё ч юм шиг эхлээд сандраад ХААН,УДГАН хоёртой олигтой мэндэлж ч чадаагүй,сандарсандаа буруу зөв товч дараад будилж өгсөн. Тэгж тэгж Удгантай нэлээн олон зүйлийн талаар нэлээн удаан ярив. Тэгэхэд би Удганыгаа хэчнээн энгийн сайхан эмэгтэй гэдгийг нь мэдсэн юм.
Та бидний амьдарч байгаа энэ цаг мөчид ХААН ЭЗЭН маань хөрст дэлхийдээ буун биднийг ухааруулж,зааж сурган, чиглүүлэхээр ирчээд байна. Тиймээс Монгол хүн бүр ХААН ЭЗЭНийхээ сургаалийг сонсож даалгаврыг биелүүлэх хэрэгтэй байна. Би өөрийнхөө ӨВӨГ ДЭЭДЭС,УГ УДАМАА мэдэхгүй ч тэд маань ХААНД зүтгэж байсан гэдэгт итгэж байна.
Энэ бүхэнд итгэхийн байхын аргагүй. Та МОНГОЛ ХҮН мөн л бол сэтгэл зүрхээрээ мэдрэх болно. АУГАА ИХ ХААН маань биднийгээ гээд ирсэн байхад үлгэр байна,сонгуулийн сурталчилгаа байна хэн нь ийм юм бичүүлж байгаа юм бол гээд суух нь үнэхээрийн харамсалтай. Монгол хүн бүр гэгээрч Гал голомтоо, Эх дэлхийгээ аврах үйлсэд нэгдэх болтугай.
ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ
2011.11.10
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002