2012-01-01

Бүжин: Аянга удгантай холбогдсон сэтгэгдэл

Анх youtube дээрээс Хааны хэлсэн үгийг олж сонссон юм. Тэр үед би бөөгийн талаар ямар ч ойлголтгүй байсан бөгөөд хэн нэгэн нь тоглож байна л гэж бодсон. Гэхдээ яах гэж хүмүүс ингэж Хааны нэрийг барьдаг байна аа гээд л блог руу орж уншсан. Ямар нэг зүйлийг шүүмжлэхээсээ өмнө тэр зүйлийнхээ талаар өөрөө мэддэг байхгүй бол болохгүй шүү дээ. Тэгээд л анх Удганы блогтой танилцаж билээ.

Бөөгийн ерцөнц хэмээх нь миний хувьд цоо шинэ зүйл байсан бөгөөд маш сонирхолтой санагдан эхнээс нь авахуулаад л үлгэр уншиж байгаа мэт л уншиж өгсөн. Бага байхын л би яагаад хүн болоод төрчихөв өө, үхээд яадаг бол, хүн болж төрөхөөсөө өмнө би хаана байсан юм бол гээд л толгойгоо гашилгатал боддог байж билээ. Даанч бодоод бодоод хариултыг нь олж чадаагүй эдгээр зүйлсээ би тэндээс олж авсан юм.

Мөн хамгийн гол нь Удганд яагаад итгэх болсон бэ гэвэл, Удганы блогоороо дамжуулан бидэнд илгээж буй мэссэж нь зөв санагдсан учраас тэр. Та бүхэн ч гэсэн өөрсдөө орж уншаад, толгойдоо эргэцүүлээд нэг бодоорой. Санал нийлэхгүй зарим нэг зүйл байж болох ч, бидэнд хэлэх гээд байгаа ерөнхий гол зүйлс нь Монголчуудыгаа л гэсэн сэтгэл байгаа. Өөрийнхөө бүхий л цагийг зориулан, үнэн сэтгэлээсээ бичиж буйг нь олж харна. Мөн Хааны айлтгалыг уншихад эргэлзээ минь алга болсон шүү.

Анх энэ бүхнийг хүлээж авахад хэцүү байсан минь үнэн. Гэхдээ бөө гэж чухам юу вэ гэдэг талаар бага зэрэг ойлголттой болсны дараагаар бодоод үзэхэд, нэгэнт л хүн бүрт сүнс байдаг нь үнэн юм бол, Эзэн Чингис хаанд ч бас байгаа. Онгод болсон хүчирхэг сүнснүүд удмынхаа хүнд залардаг нь үнэн бол Хаантан ч гэсэн эргэж залрахад гайхах зүйл байхгүй билээ гэж бодогдсон. Хаан заларлаа гэхэд хамгийн л сэтгэл сайтай, ухаалаг хүн дээр бууж ирэх нь ойлгомжтой. Удган бол маш сайхан сэтгэлтэй бөгөөд хошин шогийн мэдрэмжтэй хүн гэдгийг би энэ хугацаанд олж мэдсэн юм.

Ийнхүү Удганы блогийг уншдаг хүмүүсийн байгуулсан Чингисийн Монгол группт элссэн бөгөөд ердөө л хоёрхон сарын дотор ТББ байгуулан үйл ажиллагаа нь ч аль хэдийн маш хурдтайгаар явагдаад эхэлсэн билээ. Би Монголд ч гадаадад ч их сургуульд байхдаа хэд хэдэн сайн дурын байгууллагад элсэн оролцож байсан боловч энэ групп шиг ийм хурдан шуурхай санаа бодол нийлсэн хүмүүсийг харж байгаагүйд, Тэнгэрийн үйлс гэж цаанаа л ондоо бөгөөд үржихүйн хүрдээр явагддагийг гайхан харж байлаа.

Мөн Удганыг энэ группийнхэндээ засал хийж, Эзэн Хаантай уулзуулна гэсэн өдөр скайпаар  Японоос Монголд байгаа хэдтэйгээ холбогдсон боловч, ТМГ үгээ хэл гэснээс хойш холбоо авч чадалгүй хэсэг хүлээсээр дууссан билээ. Гэхдээ ТМГ үгээ хэлсний дараагаар бие найгаад, хүзүү хүнд оргиод байсныг мэдэрч, гадаадаас холбогдож буй бусадтайгаа ярилцахад зарим нь адилхан юм мэдэрсэн гэж хэлж билээ.

Ямартай ч, энэ бүхэнтэй учирч, ТМГ газар үгээ хэлдэг болсноор Монгол хүн гэдгээрээ улам бахархаж, ирээдүйд ихийг хийж бүтээхсэн гэсэн сэтгэлээр дүүрч, Монгол заншил, Монгол түүхээ улам хүндэтгэн үзэх болсон. Урьд нь жижиг сажиг л зорилготой байсан бол одоо илүү их том зорилго өвөртлөх болсон. Мөн өвөг дээдсээ улам танин мэдэхийг хүсч, тэднийгээ харахгүй ч хайрыг нь мэдэрдэг болсон билээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР