2015-10-26

Чинбай хатны түүхээс...



Чинбай хатны түүхээс...

(Монгол Хатдын Онгон Түүхийн Гялбаа судраас)



.......Анхлан би анчин айлын охин очиж байгаа шүү дээ. Алт мөнгө ч үгүй, ээжийнхээ өв залгамжилсан ногоон дээлтэй, үсээ хоёр зэс шороор хатгасан, нүүрэндээ оо энгэсэг ч үгүй бор, аавын минь уллаж өгсөн эмээгийн өмсөж байсан гуталтай хаан дээр очиж байлаа. Хамаг гоё нь тэр шүү дээ.

2015-10-22

"27" судрын сэтгэгдлээс: Биегүй Хашгираан

Заа, өнөөдөр “27” номоо уншиж дуусгалаа. Ердөө 2 өдөр уншжээ. Аливаа шинэ номыг би ихэд хорхойсон уншина. Заримыг нь дутуу ойлгосон ч хамаагүй, туучаад л өнгөрнө. Учир нь би их тэвчээргүй хүн тул цаашаа яах бол, цаашаа яах бол хэмээн сэтгэлийн өлсгөлөнгөө дарахыг хичээнэ. “Сул асгарах эрдмийн хурыг Сувдаглан тосож өөрийн болго”. Энэ үг надад маш их таалагддаг. Тиймдээ ч “27” гоо инээн, бишрэн, гайхан, өхөөрдөн, урамшин уншсаар өнөө өглөө дуусгахад “Хайран юм дуусчлаа” хэмээн харуусах сэтгэл төрөв. За ингээд хоёр дахь , 3 дахь ... уншлага маань ёстой өөрийн болгож сэтгэлдээ нутагшуулах уншлага шүү дээ. Ингэж л хоёр ажил хийнэ. “Монгол товчион түүхийн тайлал” судрыг 4 удаа зарим бөлгийг арвинтаа уншивч нутагшуулж барахгүй л байна. Сая 9 сарын их үйлд оролцоод ирэхдээ 3 номтой ирсэн нь “Чинад нууцын Монгол орон”, “Хатдын судар”, “27” гурав юм. “27” –г бөгийн анхан шатны мэдлэггүй гадаад хүмүүст зориулсан гэхээр нь өөрийгөө ихэд бодож надад хэрэггүй ч юм уу, гэхдээ авчихъя хэмээснийг яанаа. Номын 324-р хуудсанд “Их оюуны өмнө хүмүүн бол өчүүхэн зүйл” гэжээ. Өөрөөсөө ичив. Ном миний бардамналыг ойлгуулсан болохоор дуусчихаар нь харамссан байх. Үүний өмнө Хатдын судраа гялалзуулсан гэж байгаа. Хамгийн анхны “Тэнгэр Монгол Газар” –с хойш гарсан бүхий л судар, бөөгийн хөлгөн судрууд, алтан судрын 5 дэвтрийг үлдээлгүй цөмийг нь авчээ. Ухаж ойлгох гэж өөрийн болгон “нутагшуулах” гэж овоо хэдэн жилийг баржээ. Нэг үгээр хэлбэл бөөгөөр өвчилжээ. Бөө болохсон,болдоггүй бол эзэн хааны улаачийн нарийн бичиг эсвэл судлаач д-р Т.Баярхүүгийн туслах болгож өгөөч хэмээн сүү өргөдөг байлаа шүү дээ . Надад тэднээс өртөөлөх мэдлэг мэдээлэл нь гайхалтай байсан хэрэг.

2015-10-16

Хатдын судраас...



Хатдын сударт өгүүлсэн нэгэн сонирхолтой түүхийн хэсгээс хүргэж байна.


.......Ойрадад эцэг минь ихэд нэр төр сайтай, төрийн зөвлөх учгаас Эзэн дээдэст би тоогдож хааны урагтай ханилсан билээ. Эзэн ЧинГис хаан ач хөвүүнийхээ эр шандсыг нь шалгаж эрхий чигчийг нь тосдох зан үйлээр явж байхад эцэгтэй минь тааралджээ. Би ач хөвүүнээ эрийг шалгаж, шандсыг нь мялааж явна, харин та юу хийж байна? гэхэд: Би бас хөвүүнээ дагуулаад ан авлаж, гөрөөлж явна гэхэд анх таарчээ. Эзэн дээдсийн ач хөвүүн: Энэ ямар сонин хөвүүн бэ? Яагаад боожгойгүй байгаа юм бэ? гэж Эцэг хаанаас асуужээ. Учиг нь би модны араас биеэ хөнгөлчхөөд гарч ирээд, төд удалгүй таарсан учгаас тэр юм. 

Тэгэхэд Эзэн ЧинГис хаан эцэг рүү минь их муухай харахад, голомтод минь хөвүүн заяагаагүй тул засал хийж, цээртэй охин байгаа юм. Тиймээс эр охин Хаймиш гэжээ. Дээдэс “Тэнгэр мөнжигийг нь мартчихсан бол чи хүү, хүү гэж нэрийдээд хэрхэх вэ дээ” гээд ихэд шоолсон юм.

Тэгэхэд эцэг минь «Хэдийдээ мөнжигөө мартсан ч гэсэн дээ хөвүүнийг чинь давах бядтай нэгэн» гэж. Ингээд Эзэн ЧинГис хаан миний эцэг хоёр мөрий тавьж хэнийх нь бяртай болохыг үзсэн юм. Ингээд бидэн хоёрыг барилдуулахад багаасаа эршүүд хатуу сурсан би бээр хөвүүнийг шидчихсэн.

"Монгол Хатдын Онгон Түүхийн Гялбаа" судар хэвлэгдлээ


Гэрлийн Өргөөнөөс эрхлэн гаргаж буй Тэнгэрийн судруудын үргэлжлэл болж Монгол Хатдын Онгон Түүхийн Гялбаа судар (2015.09.21 ) хэвлэгдлээ. 812 хуудастай тус сударт Хатдын түүх болон тухайн үеийн төр, нийгэм, ахуйн тухай өгүүлснээс гадна олон олон түүхийн зангилаа тайлагджээ. Тус судар нь Гэрлийн Өргөөнөөс эрхлэн гаргасан бусад судрын адил Хүмүүний оюун ухаанаар бус Онгодын оюун ухаанаар бүтсэн Тэнгэрийн судар юм.

  • Өвүг Дээд Онгод Тэнгэрүүдээс улаачлан дамжуулсан: Аянгат УдГүн, Утаа УдГүн
  • Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: Д.Энхтайван
  • Хавтасны эх бэлтгэсэн: Б.Гантулга
  • Хуудасны тоо: 812

Эцэг эхийн хайрыг “Ачлал” гэмү
Эрдээ татагдахыг “Дурлал” гэмү
Үрээ бойжуулахыг “Энэрэл” гэмү
Эдийг хайрлахыг “Гамнах” гэмү
Эх орноо хайрлахыг “Эзэн эрх” гэмү
Байгалаа хайрлахыг “Үүрэг” гэмү
Амь бүхнийг хайрлахыг “Төөрөг” гэмү
Өөрийн биеийг хайрлахыг “Оршихуй” гэмү
Хий зүйлс, Онгодыг хайрлахыг “Шүншиглэх” гэмү

"27" судар хэвлэгдлээ.



Гэрлийн Өргөөнөөс эрхлэн гаргаж буй 27 судар (2015.09.07) хэвлэгдлээ. Дэлхийн Бөөгийн холбооны захиалгаар бүтээсэн тус судар нь гадаад хэл рүү орчуулах боломжтойгоор хялбарчилж бичигдсэн бөгөөд хүн бүхэн ойлгохуйц энгийн үг хэллэгээр Бөө, Сүнс, Далд ертөнцийн талаар тайлбарласан Онгодуудын айлдвараар бүтсэн юм.

  • Улаачлан дамжуулсан: Аянгат удгүн, Утаа удгүн 
  • Хэвлэлийн эхийг бэлтгэсэн: Д.Энхтайван 
  • Хавтасны эх бэлтгэсэн: Б.Гантулга З.Анхтуяа
  • Цаасны хэмжээ А5
  • Хуудасны тоо: 400



Хөх өнгө нь хараас гүн болохын учир юу вэ?
Хөхрөх дэлхий бөмбөлөг унадаггүйн учиг юу вэ?
Алтан нар галан атал үүрд дүрэлзэх тайлал юу вэ?
Алд бие минь атга шорооноос төрчихөөд
Амьд хэлхэлдэхийн утга юу вэ?

Хөх мөнх Тэнгэр бүхнийг агуулагч учраас
Хязгааргүй гүн нь энэ ажгуу.
Хөхрөх дэлхий эхлэл төгсгөлийн холбогч учраас
Эргэлдэх жам тэнцэх утга энэ ажгуу.
Алтан наран иэлээ түгээвч иэлийг хүсэгч учраас
Дүрэлзэх галан дүрт нь энэ ажгуу.
Алд бие минь амьдралын оршихуйн аялагч учраас
Амийг тээсэн нь энэ ажгуу.

Онгодын айлдвараас

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР