2012-01-06

Тайван: Их Эзэн Чингис Хаантай уулзсан азтай өдөр

2011.10.06 Аянга удган, Эзэн Чингис Хаантай уулзсан гайхамшигтай өдөр. Анх 6 сард бөө гэгч ямар хүнийг хэлдэг ямар учиртайг нь ч мэдэхгүй байхдаа ах эгч нартайгаа хамт бөө дээр очиж, бөө хүний биед бууж ирсэн буурлын тохой түшсэн юм. Тэр өдөр манай хамаатнууд тусгай үйл хийлгэсэн учраас өдрийн турш бөөтэй хамт хээр хөдөө байж их зүйлийг харж биширсэн. Тэр өдрөөс хойш би дахин хэд хэд очсон. Мөн бөөгийн талаар илүү их зүйл мэдэхийн сонирхолдоо хөтлөгдөн интернетээс бөөгийн талаар хайлт хийж Аянга удганы блогийг олж, Тэнгэрийн Гэрэл, Эзэн би эргэн ирлээ нийтлэлүүдийг их урт байсан ч тэвчээртэйгээр уншиж дуусгасан нь цаашдын идэвхтэн уншигч болох эхлэл болсон.

10.06 өдөр: Энэ өдөр гэртээ Файсбүүкээр эргэлдэж өнжиж байлаа. Удганаар засал хийлгэх өрөө бэлэн нааш цааш эмхлэх жаахан ажил байна гэхийг уншаад ажилд нь туслахаар эртлэн очиж Баяржаргал ахтай хамт ширээ сандлыг нь үүдэнд нь гаргаж өрөөг зайчлан байтал дараа дараагийн хүмүүс ирцгээв. Бусдыгаа иртэл эхнээсээ заслаа эхлэж байхаар болж эхний 4 хүн орсны 1 нь би болж таарав. Удган онгодуудаа илгээж, биднийг камераар харж, биеийг мэдэрч заслаа хийж эхлэв толгой нь бага зэрэг өвдөж байгаа хүн байна уу гэж биднээс асууж заслуудаа хийж байсан. Бид дөрвийн засал дуусаад өрөөнөөс гарахад дараагийн хүмүүс засалдаа орцгоож энэ мэт бүх хүн орж заслаа хийлгэж, засал ч амжилттай болж та бүхэн Тэнгэр Монгол Газар үгийн ид шидээр өөрөө өөрсдийгөө зассан байгаа нь надад хүндрэл бага байлаа гэж Удган хэлэв.


Мөн Удган, бидний өвдөлтийн 95%-ийг мэдэрч бид харин 5% мэдрэнэ гэж хэлж байсан. Түр завсарлагааны явцад Удганаас манай нэг гишүүн "энд хэчнээн онгод ирсэн байгаа бол" гэж сонирхоход, юун хэрэгт дуртай юм үй түмээрээ байна гэж хэл, гэж байна гэж дамжуулав.
Ингээд бид дараагийн арга хэмжээндээ орж өрөөнд багталцахаараа өөр өөрийн эвтэйхэн байдлаар суутал хааны жанжин бололтой онго орж ирэн биднийг ёсгүй байна гэж зандран томоотой гэгч нь суулгаж орхив. Дараа нь Хаан Эзэн орж ирж биднийг тааваараа сууцгаа үрс минь гэж хэлэв. Бид биеэ барьцгааж байсан ч аажмаар чөлөөтэй болцгоосон. Хаан асуусан асуулт бүрд маш ойлгомжтойгоор энгийнээр хариулж байлаа. Ярианы өрнөл хэсэгт онгодууд үй түмээрээ энд ирсэн байна гэсэн учир нь: Өөрсдийн чинь өндөр дээдүүд өнөөдөр ирчихсэн энд та нарын хажууд байж байна та нараараа тэд бахархаж байна. Аав ээжхэн чинь биш, өвөө эмээхэн чинь биш өндрөөс өндөр миний үед надтай хамт тэмцэж, надтай хамт жаргаж зовж явсан миний андууд та нарын Өвөг Дээдсүүд шүү дээ...  Зарим хэсэг нь нууцаараа үлдэх байхаа.

Бидний уулзалт ид өрнөж сэтгэл хөдлөл өндөрт гарсан үед сүлжээ тасалдаж аажмаар тасрав. Учир шалтгаан нь Хааны болон бидний сэтгэл хөдлөл нэмэгдэж хамаг зүйлээ ярилцацгааж байснаас болж нууц гэсэн зүйлс задрах магадлалтай болсон учир хааны хамгаалагчид сүлжээг таслаж бидний яриаг өндөрлүүлсэн болж таарав. Хааны яриа маш цэгцтэй дэндүү их хайр шингэсэн ярилцлага болж өндөрлөсөн.

За миний бичсэн зүйлд итгэх итгэхгүй нь чухал биш ч хамгийн чухал нь Үнэн. Яг одоо цаг үед болоод байгаа үйл явдал шүү. Та эргэлзэж байгаа энэ бичсэн зүйлийг уншхаас өмнө итгэдэг байсан өөрийнхөө энэ л чухал үнэн гэсэн зүйлээ бодоод үз. За бодсон бол, энэ бичсэн зүйл миний хувьд ч саяын бодсон үнэнтэй чинь ялгаагүй адил ойлголт юм.

Мөн л эргэлзэж байгаа бол өөрөө туршаад л үз Тэнгэр Монгол Газар үгийг Тэнгэртээ хандан сүсэглэн хэл. Туршсанаар алдах зүйл байхгүй шүү дээ. Гэхдээ туршилтаа чин сэтгэлээсээ хийнэ үү тодорхой хугацааны дараа үр дүнг нь мэдрэнэ гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

Тэнгэр Монгол Газар

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР