2012-01-14

Халимаг цэргүүд Оросын армийн бүрэлдхүүнд явж Австари хүртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ


Халимаг цэргүүд Оросын армийн бүрэлдхүүнд явж Австари хүртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ

1607 онд Ижил мөрөнд нүүдэллэн очсон Халимагууд 1655 онд Оросын хаанд элч илгээн тус улсын холбоотон нь болон суухаар тохирчээ. Тэд шарын шашин шүтдэг Зүүн гарын хаант улс, Монголчуудтай үргэлжийн харилцаатай байж өөрсдийн соёл, уламжлалаа тэр чигээр нь хадгалж үлдсэн өвөрмөц хүмүүс юм. Халимагийн Аюук (1670-1724) хаан Петр I хаантай гэрээ байгуулан Оросын өмнөд хилийг Кавказынхан, Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол холбоотон болов. 

Халимагууд зүгээр нэг Оросын харъяанд байсан жижиг угсаатан байсангүй 1681 онд Башкирыг Орост нэгтгэхэд, 1710 онд Туркын эсрэг дайнд, 1709 онд Шведтэй хийсэн Полтавын тулалдаанд, 1728 онд Персийн дайнд, 1786 онд Оросууд Кавказыг эзлэн авч Крымын хаант улсыг бут цохиход, 1910-1814 оны Орос-Францын дайнд (Ялангуяа алдарт Бородины тулалдаанд) тус тус Оросын гол холбоотон болж оролцож байжээ. Напелеон “Соёлт хүн төрөлхтөн дайн байлдааны үед жигд цэмцгэр хувцас, ёслол төгөлдөр жагсаал, нижгэр бөмбөр гэх мэт цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Оросын армийн дунд хүн иддэг зэрлэгүүд байгаа ба тэдгээр махчдаас болж эр цэрэг ид хаваа үзүүлж чадахгүйд хүрч байна. Та тэр зэрлэгүүдийг турхирч араас нь Оросын армийн хүч чадал гэж хийрхэж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгүүдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хүснэ” гэж Оросын хаан I Александр-т захидал илгээж байлаа. 

Энэ дайнд халимагийн Түндэв, Цэрэнжав Баруун Mонголоос ирсэн Жамъян, Цэвэгжав нарын удирдсан Халимаг цэргүүд Оросын армийн бүрэлдэхүүнд явж Австари хүртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ.

Иймээс их яруу найрагч А.С.Пушкин өөрийн шүлэгтээ “Талын нөхөр Халимаг” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. 1917 оны хувьсгалын дараа Халимагийн олон сурвалжтан, ноёдууд Франц, АНУ руу цагаачилсан бөгөөд Ижил мөрөндөө үлдэн өлсгөлөнд нэрвэгдсэн халимаг ах дүү нартаа 1922-1923 онд Монголын АЗГ-аас тусламж үзүүлж байсан тухай архивын мэдээ байдаг. Халимагууд нь одоо Астраханы губернд багтсан 10 аймаг, 150000 шахам хүнтэй Ойрадын Батут, Хэрэй, Дөрвөд, Хошууд, Харнуд, Тэлэнгит овог, яс орсон Автономит улс хэлбэрээр оршиж байна.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР