2012-01-01

Алтаа: Аянга удгантай хэрхэн холбогдсон тухай

Алтан судрын талаар мэдэхээсээ өмнө би бөөгийн тухай маш багахаан хэмжээний ойлголттой, бөө гэдэг чинь хөвсгөлд л байдаг хүмүүс гэсэн ойлголттой явдаг хүмүүсийн нэг байлаа. Манай нэг найз бөөд үзүүлсэн чинь долоон булчирхайг нь тоочоод шал дэмий засал хийхгүй байж болохгүй бүтэхгүй юмнуудыг нь хэлээд сэтгэл санаагаар унагацан гэж ярьж байсныг нь сонсоод “хоёрын хооронд засал хийхгүй байж яах гэж үзэж хардын” ухааны юм бод ож байсын тэр үедээ. Аянга удганы блог руу орж үзэхээс өмнө З.Бат -Отгоны 50 цуврал лекцийг сонсож дуусгаад бөө хүний тухай, 13-р зууны монголчуудын гэгээрэл боловсролын талаар нилээн сайн бодит мэдлэгтэй болсон байлаа. 50 цуврал лекцийг сонсож байхад өнөө үеийн тухай маш оновчтой дүрсэлсэн зөгнөлүүд, энэ үед томилох элчийн тухай ярьсан нь миний сонирхлыг маш их татсан. Тэгээд ерөөсөө энэ зүгийн юм сонирхож байгаагүй хүн чинь зөгнөл, элчийн тухай мэдээлэл нилээн уншдаг болсон байлаа.

Үе үе номын дэлгүүрүүдээр очиж Нострадамусын зөгнөлийг тайлсан номнуудаас хааны буух тухай зөгнөлүүдийн хэсгийг нь уншдаг болсон байсан. Иймэрхүү зөгнөлийн юм олж уншчих санаатай нэт ухаж байгаад Мөнхгэрэл ахын блог дээрх “Чингис хааны сүнстэй хийсэн ярилцлага 1” бичлэгийг олж уншиж анх удаа хаан буусан мэдээ авсым даа. Тэнд бичсэн байсан юмнуудад ямар ч эргэлзэх тээнэгэлзэх юмгүй шууд итгэсэн. Ингэж итгэх болсон шалтгаануудаа доор өгүүльеэ.

Ер нь балчир надад, ганц надад ч гэлтгүй хүмүүст өөрийн гэсэн зөн байдаг юм шиг байгаа юм. Миний амьдралд тохиолдох нилээн чухал үйл явдлууд заримдаа надад урьдаас мэдрэгддэг ч гэх юм уу болох юм шиг санагддагийн. хэхэ тэр совингийн хэлж байгаа бүх юм миний бодож байгаа хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байдаг байсан учраас би тэрийг сонсож, эргэцүүлж бодохыг ч хүсдэггүй байлаа. Даанч тэрнээс зөрүүдлээд хол яваагүйгээр барахгүй яг тэрний хэлснээр явдаг нь сонин шүү. Шинэ хүнтэй танилцах ч юмуу ямар нэг хүнийг анх хараад надад бага зэрэг мэдрэмж төрдийн. Энэ тухай хошин урлагийн Бооёо хүртэл ярьж байсан. “Та нар ямар нэг огт танихгүй хүнтэй тааралдах ч юм уу, шинэ хүнтэй танилцахад яг тэрхэн үед шууд мэдрэмж төрдөг.

Яг тэр мэдрэмжээ л санаж явж бай. Учир нь тэр хүнтэй дундаа ороод танилцаад ирэхээр хүн гэртээ нэг өөр араншинтай, гадуур нэг өөр араншин гаргадаг учир явц дундаа тэр мэдрэмж чинь арилдаг. Дараа нь тэр хүнд төрсөн мэдрэмжийг чинь цаад хүн чинь өөрөө баталдгийн.” гэж манай сургууль дээр уншсан лекцэндээ хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Би ч энэтэй санал нэгтэй байдаг.

Хаа очиж тэр мэдрэмжээ дагадаг учраас алдах нь бага байгаа юм шиг санагддын. Бас үндэсний телевизээр хааяа нэг Ричард гир, лам нтртэй гэгээрэлд хүрэх зам ч билүү нэг нэвтүүлэг байнга
гардаг байхад би бас нэг гэгээрэл гэдэг юмаар нь явах ч юм шиг мэдрэмж төрс хийхэд л би тэр үед гэгээрэл гэдгийг яг тэр нэвтрүүлэг дээр гардаг байснаар бясалгаж суудаг цагаан хоолтон болчих юм шиг төсөөлж байсан болохоороо “аз болж хэзээ ч тийм юм болохгүй нь сайхан юм даа” гэсэн бодол хайран мэдрэмжийг маань няц дарж байжээ одоо бодоход.

Энэ мэдрэмжийг ч бас тойроод гарсангүй ээ бараг л дайраад гарах гэж байх шиг байна. Яагаад энэ тухай ярьсан гэхээр би энэ групт орсноос хойш өөрийнхөө өнгөрсөн үеийн талаар санаж байгаагаараа дүгнэлт хийх гэж хичээж байгаа минь энэ. Тэхдээ сүрхий аймаар далдыг хараад ирээдүйд болох юмыг зөгнөдөггүй шүүүүүү.  Анх Өвөр монголын Чингис хаан киног үзээд монголчууд их ам сайтай байсан.

\Миний хувьд ч тэр киног үзээд бас яг тэр кино гарснаас жилийн дараа их монгол 800 г тэмдэглэсэн нь надад юу юугүй Чингис хаан буугаад ирэх гэж байгаа юм шиг санагдаж байсын. Бас л тэр үед “Чингис хаан бууж ирнэ гэж юу байдын” ухааны бодол хайран мэдрэмжийг минь байхгүй болгожээ.(Бодол ч гэх нь хаашаа юм. Тэр үеийн ухамсар маань л юм даа.) Ингээд бодохоор хүмүүс өөрийн зөнгөө дэмий ухамсраараа байнга дарангуйлдаг юм шиг надад санагддаг болсон.

 Бас гадаадын нэг сэтгүүлч монголоор аялаад ам сайтай буцсанаа нутагтаа очоод монголчуудыг байхгүй болтол нь доошоо хийсэн нийтлэл тавьсныг монголчууд орчуулаад тавьсан байсныг уншиж байсын. Уг нь ч үнэн юм бичсэн байсан л даа. Хамгийн гол нь тэр нийтлэлд “Монголчууд хэзээ нэгэн цагт Чингис хаан нь ирж өөрсдийг нь аварна гэдэг т итгэдэг” гээд бичсэн байсан.

Бас Алтан судрыг 50 лекц сонссоноосоо хойш нилээн сонирхож байгаа. Анх МГЛ-ийн блог дээрх хааны хэлсэн үгүүдийг уншаад Чингис хаанаас өөр хэн ингэж хэлэхэв гэж бодогдоод золтой л орилчоогүй. за энэ ч арай юу юм бэ тэхдээ л баяртай байсан. Дээр бичсэн бүхэн намайг ямар ч эргэлзээгүй итгэхэд хүргэсэн билээ.

MGL-ийн блогоос Аянга удганы блогийг олж мэдээд тэндээсээ хааны айлтгалыг,тэнгэрийн гэрэл 2 бичлэгийг уншаад тэрнээс хойш бүх уншаагүй бичлэгүүдээ “хаан өөрийн улаачийн тухай”, 3-сарын * -с авахуулаад бүх бичлэгүүдийг нөхөж уншсан даа. Тэр өдрөө 1 хүнд хааны айлтгалыг өгсөн чинь нээх ойшоохгүй орхичих шиг болсон . Тэр үеэс ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР үгийг хэлдэг болсон.

Бас нет орохоороо хааяа шинэ мэдээ оржуу гүй юу гээд хардаг болцон байгаамаа цаадах чинь. Ингэж явж байгаад нэг удаа Фэйсбүүкээр Чинг исийн монгол группийг олж мэдсэн, бас олчингуутаа шууд бүртгүүлчээгүй э э. Тэр үед ямар нээх фэйсдээд байдаг байсан ч биш. Яаж группд бүртгүүлдгийг ч мэддэггүй байлаа. Миний фэйс хаягийг хэн үүсгэсэн нь, яасан ньмэдэгдэхгүй үүсцэн байсийшт хамгийн сонин нь. Өөрөө үүсээгүй байсан бол би юун фэйсбүүк нтр, орох ч гүй байсан биз. Тэгсэн гэв гэнэт Фэйс дээр надад найзууд нэмэгдээд байсын.эхэндээ пасс энэ тэрээ мэддгүй гээд ордогүй байсын. Тэр үед манай сургуулийн групт намайг бүртгэсэн байдын. Би өөрөө фэйс хаяг нээгээгүй, бас сургуулийн групт бүртгүүлээгүй байхад сургуулийн групт бүртгээд бүх юм жин тан болсон байсныг би битүүхэндээ гайхаж л байсын. Яаж бүртгүүлдгийг мэддгүй байсан болохоор Чингисийн монгол группыг харангуутааа бүртгүүлээд учирыг нь олоогүйин.

Тэгэхдээ бүртгүүлсэн бол нөгөө 10 сарын 6-нд засал хийлгэхгүй юу хэхэ. Яг тэр үед Аянга удганы блог дээр өнөөдөр 10 сарын 6 шүү манайхан гэсэн бичлэг байсан санагдаж байна. Энэ ямар учиртай юм бол доо гэж бодчоод тоогоогүйин. Тэгээд хэд хоногийн дараа групт орох хүсэлт тавихад Мөнхгэрэл ах намайг бүртгэж билээ хэхэ баярласан шүү!!! Бас анх чатад орж байхад Аянга удган байж байлаа. Харин дараа нь бодоход удган маань чатад нээх ордгүй байсын билээ. Ингээд бодохоор намайг анх энд орж ирэхэд манай группын томчууд тосож авсан юм шиг байгаа юм хэхэ.

Тэгээд дөнгөж оронгуут Эни эгч мэдээллээ өг гэхээр нь бүр гайхаад миний мэдээллээр яах гэж байгаан гэж асуудымуу ч гэж бодох шиг, эсвэл энэ тэнд очоод баахан тахилга хийх гэж байгаан боловуу ч гэж бодох шиг, эсвэл талбай дээр жагсаал хийх гээд ийм групп үүсгэцийн болуу ч гэж
бодох шиг есөн шидийн юм бодож байж мэдээллээ өгч байлаа хахахаха. Тэгсэн чинь ТЭНГЭРМОНГОЛҮНЭН ТББ-д бүртгэж байсын байналээшт. Дараа нь 10 сарын 6д юу болсныг мэдээд эртхэн бүртгүүлчихгүй яаваа гэж хальт харамсж байлаа хэхэ.

Тэнгэр монгол газар үгээ 1 сар хэлж байж эхний үр дүнгээ мэдэрсэн дээ би гэдэг хүн. Тэрийг пост дээр тавьж байсан учир энд оруулсангүй. Бусдыг нь тоочвол: надад байсан ганц хоёр түргэн зангууд тун гайгүй болцон байналээ. Хип Хоп дуу сонсохоо бараг больсон зохиолын дуу юм уу дээхнэ үеийн дуу эсвэл хааяа ардын дуу сонсоод байдаг болсон байналээ. Бас морин цагт ТМГ үгээ хэлэхээр нар арай өөр тусаад байгааг анзаарсан. (Айхтар туяа олж хараад, нар сарыг хүрээлүүлээгүй шүү !!! Яваандаа харин ганц удаа ч болтугай тэр туяа хүрээ нтрийг нь олж харах
байхаа гэж найдаж байна.) Би Тэнгэр, Хааны бууж ирсэн, мөн Аянга удганы бичсэн мэдээллүүдэд эргэлт буцалтгүй итгэсэн нь хамгийн том өөрчлөлт болоод байна даа . Гэх мэтчилэн анзаарагдаагүй өөрчлөлтүүд бод вол байдаг биз. Яагаад энэ группт орж ирэх болсон шалтгаанаа хэн нэгэнд хэлмээр санагдаад ам загатнаад болж өгөхгүй байсын. Боломж олгосонд гялайлаа.

Тэнгэрийн үйлийг дагагсадыг
Тэргүүн эгнээндээ нэгтгэсэн
ТэнгэрМонголҮнэн ТББ маань
Тэлж өөдөлж мандах болтугай.
Чингис хааны зарлигийг дагаж
Чин үнэний төлөө нэгдсэн гишүүдтэй
Чингисийн монгол группынхэн маань
Чингис эзнийхээ дайд гэгээрэх болтугай. Гэсэн өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлж байнаа.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР