2012-01-01

Бямба: Аянга удгантай хэрхэн холбогдож, ач тусыг нь хүртсэн тухай

Би бүр багаасаа л монгол хүн гэдэг бусдаас өөр гэдэгт итгэдэг, цаанаасаа л үндсэрхэг байсан мөртөө яг бас юугаараа бахархаж, юугаараа омогшоод яваагаа сайн мэддэггүй байлаа. Гадаадуудад ядуу, дорой буурайгаараа дуудуулаад явах сайхан санагддаггүй байлаа. Сөргөөгөөд хэлэх үг байдаггүй, үнэхээр бодит амьдрал дээр бид юугаа ч мэдэхгүй, бүх л юмаа заалгаад л, гадаад хүн л хэлбэл туйлын үнэн юм шиг гадны хүмүүсийн утсан хүүхэлдэй шиг арчаагүй байдаг байсан юм чинь.

Миний өөрийн ажил амьдрал ч хүссэнээр болдоггүй, нэг л биш санагдаад үзмэрч янз бүрийн хүмүүсээс дамжуулж асуулгадаг ч бодитой хариу авч чаддаггүй байлаа. Нэг л хар хүчний ч юмуу өмнө хүчин мөхөсдөөд байх шиг, нэг их гүн нүхэнд уначихаад гарч чадахгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байсан ч, харийн нутагт би юугаа ч хийж чадах вэ дээ. Дэмий л сэтгэл зүйч дээр очсон ч энэ асуудлаасаа гарч чадаагүй юм.

2004 онд нутагтаа буцаж ирээд, би ах дүүсээ бараг л таньсангүй, хөгшчүүд нь ихэнх нь өнгөрөөд залуучуудыг нь бараг мэдэхгүй шахуу. Сүүлийн 13 жил нутагтаа ирээгүй болохоор их ч юм өөрчлөгдөж танихын аргагүй болж, ах дүүс маань ч амиа борлуулж, довоо шарлуулж явдаг тархай бутархай хуучны гэх юмгүй болсон байв.
Энэ бүхнийг өөрчилдөг хүн болж яваад бүр буруутаад, сүүлдээ бүр учир начраа олохоо болиод атаархсан, хорон санаатай муу юм хийдэг Онгодууд болон улаач байхыг харж ойлгохгүй, итгэл алдраад, зүдэрч явахдаа 2011 оны 4 сард анх chinggis-udgan.com гэдэг хаягийг Хөх Тэнгэр гэдэг блогноос олж орсноос хойш би гэдэг хүн юмыг их өөрөөр хардаг, ойлгодог болсон доо. Эхэндээ итгэхэд амаргүй байсанч би салж чаддаггүй байлаа, ажлаа хойшлуулж хаячихаад л уншаад байлаа. Тэгээд нэг удган дүүдээ ярьтал Тэнгэр хэзээ ч хүний биед буудаггүй гэв. Хэдий тэгэхээр нь эргэлзэж байсан ч өглөө бүр сүү цайныхаа дээжийг өргөхдөө өөрийн эрхгүй, зөв бурууг нь ч мэдэхгүй “Их Эзэн Богд Хаандаа Хөх монголын үрсээ мунхарлаас аварч гэгээрүүлэх гэж, дэлхий ээжээ аврах гэж, Хөх Монгол улсаа мандан бадруулах гэж буусанд тань баярлалаа, агуу их үйлст тань амжилт хүсье” гэж чин сэтгэлээсээ баярласан талархсанаа хэлж, наранд цай сүүнийхээ дээж өргөхөд, нулимс гараад байдаг байлаа.
Би өмнө нь Хааныгаа 2012 онд бууж ирнэ гэдэгт бат итгэдэг байсын. Харин Хаан маань бууж ирээд, биднийг хараад их гутарч, их уурлаж догшрох байх даа гэж эмээдэг байв. Айхтар догшин ширүүн ууртай хүн л гэж төсөөлж боддог байлаа шд. Бас Бат-Отгоны лекцэнд тэнгэрийн сүүлчийн элч ирнэ гэхэд нь тэрийг мэдэхгүй өнгөрөөвөл бид тэгээ л өнгөрөө юм байна даа, мэдэхгүй өнгөрч балрах вий дээ гэж санаад зовдог байлаа.
Удганыхаа бичсэн нийтлэлүүдийг уншаад л өөртөө хэрэгжүүлж гарав. Дээж өргөхдөө малгай өмсдөг байснаа больж, саальчин хүн шиг толгойгоо алчуураар ороож, оройг нь онгорхой байлгадаг болов. Баян Зүрх Хайрхан минь гэж дээж өргөдөг байснаа өөрчилж, Зүрх Хайрхандаа гэж өргөдөг болов. Тэнгэр Монгол Газар үгийг өглөө оройдоо хэлдэг болов. Бас Чингис архи, пиво алийг нь ч авалгүй архи авах хэрэг гарвал Алтан түрүү авдаг болов. Бэлэг дурсгалын зүйл авахдаа арьсан дээр Хаан зурсныг авахгүй өөр зүйлс авдаг боллоо. Гэх мэтээр зөндөө л юм бичиж болох байна.
Тэгэж яваад 5 сарын 19-нд аминдаа зориг гарган Facebook-той болтол Аянга удган зөвшөөрчихөж. Уулзаж учирсан юм шиг л баярлалаа. Тэглээ ч Их Үйлст шамдан яваа алтан цагийг нь үрж зүрхэлдэггүй ээ. Аянга удган маань ч гадаад руу явах боллоо. Аян замын ерөөл дэвшүүлээд, баахан юм бичиж байгаад явуулах гэсэн байдаггүй, за энийг маань ч авахгүй юм байна гэж бодоод орхичихлоо.
Гадаадад очоод бичнэ гэсэндээ гээд л өдөр болгон орж хараад байдаггүй, өмнө нь бичсэнүүдийг дахин дахин уншдаг болов. Сүүлдээ ч санаа зовж эхэллээ. 8 сар нилээн гаргаж байж бичихэд нь миний магнай тэнийв.
Удалгүй миний хамаг юм дахиад л орвонгоороо эргэж, дахиад учраа олохоо больсон тул эхлээд зайран багштай нь уулздаг юмуу гэж утсыг нь олж авсан ч болдоггүй, тэгэхээр нь Удгантайгаа холбогдож асууж лавлахаар шийдлээ.
Мөнхгэрлээр дамжуулж Удгантайгаа 2011 оны 9 сарын 18-нд холбогдож, 2лаа чаталлаа. Би бүр сэтгэл догдлоод, сандраад энд тэндээс нь бичиж гарав. Сүүлдээ удган маань хүүгийнхээ утасны дугаарыг өгч, Хадам Буурлуудтайгаа уулзаад, юу гэснийг бичээрэй, тэгээд би бодъё гээд өөрийнхөө майл хаягийг өгөв.
Би ч бөөн баяр, бөөн хар чулуу авч хаях шиг болж, хагас сайныг тэсэн ядан хүлээлээ. Тэднийд дурьдсан цагт нь яваад очиход, өмнө нь бичлэгийг нь харж байсан болоод ч тэр үү их танил дотно байсан мөртөө энд манай Дээдийн Дээд Дээдсүүд байдаг гэж бодохоор эмээх сүрдэх бишрэх сэтгэл төрж байлаа.
Удган маань овоо тахих талаар бичсэн байсныг уншаад, за даа энэ ч надтай хамаатай болж таарлаа даа. Алдаа гаргасан юм байна гэж бодож байсан болохоор Хадам Бууралтай нь уулзахдаа гаргасан алдаагаа яаж засаж залруулах талаар асуулаа. Хадам Бууралтай нь уулзсаны дараа Өвгөд Дээдсийг маань хорьсон байна гэснийг бодохоор байж ядан амьсгал авахад ч хэцүү болж, юу хэлснийг нь удгандаа бичив.
Удган маань бичсэн хариундаа Хаан өнөөдөр тэд нарт их уурлалаа, заавал дайтна гэлээ, ямар ч байсан улаач нь ойлгохгүй ч гэсэн танай хэдийг чөлөөлөөд бас та хэдийг хамгаалах юмаа хийгээдэхье гээд юу бэлдэх ёстойг бичсэн байв. Бас хэзээ ч танай Өвөг Дээдэс та нарыг хорлож муу юм бодохгүй. Тэд ч бас учир шалтгаантай болоод тэмцэлдээд байгааг харав уу гээд улаачийг босгохдоо Халхуудыг өвдөгнөөсөө дээш гаргахгүй гэж дарсан тухай бичсэн байлаа.
Маргааш нь би ажлаасаа чөлөө авч эрт гараад, удганыхаа хэлснийг бэлдэж заслаа эхлэхээр болов. Жижиг өрөөндөө 4 үүлээ суугаад эхлэх гэтэл сандраад сүрдээд болдоггүй, тэгсэн чинь удган маань “ Хэ хэ хэ элэг хөшлөө яах гэж зүрх чинь түг түг гээд сандраад байгаа юм бэ, жаахан тайван суугаад амраадах даа” гэв. Жаахан тайвширсны дараа “Би эхлээд та нарыг бүгдийг мэдэрнэ. Өвдөгөө хойш нугалаад нүдээ аниад суу. Эхлээд Тэнгэр Монгол Газар гэсэн хамгаалалтыг сайн уншаад хэл сэтгэлдээ. Нэг минутын дараа би энд хуур татан та нарыг мэдэрнэ, ойлгов уу?” гэв. Тэгээд “Та нарыг би нэг минут мэдэрчихээд чамаас би асуулт асууна, хариулаарай, тэр болтлоо та нар 1 минут биеэ чагна” гээд дараа нь “За хэлдээ. Огидос хүрэх, бие загатнах, арьс эрвэгнэх дотор давчдах шинж гарав уу, хүйт даах мөн шүд зуурах, хэний хүзүү маш хүнд байгааг хэлээдэхдээ юм суучихсан мэт байгааг, эвшээх гэх мэт анх байснаас бие чинь өөр болцгоож байна уу?” гэж асуув. Миний толгой өвдөж дотор давчдаад байв, охин хүү хоёр маань унтах шахаж. Тэгснээ охин бид хоёрын хүзүү далаар хүнд оргиж өвдөв.
Удган маань үүнийг бас мэдэрч байгаагаа хэлэв. Тэгээд “За одоо би тэд нарыг хөөнө, та нарыг бүгдийг өөр айлын онгод дарласан байсан байна. Одоо дахиад сүүгээ уугаарай. Би одоо хуур татан хөөнө.” гэв. Миний толгой хүзүү өвдөж, дотор муухайрч ирэв. “Толгойны үс ширхэг мэдэгдэм сийгэх мөн эрүү зуурч шүлс асгарах мэт болов уу?“ гэж асуув. Миний ар хүзүүгээр л сийгээд байв.
Тэгээд удганыг дахиад аяга сүү хийгээд тавиадах дутуу байна, зууралдаад байна, нүүрний арьс бие чинь загатнах юмуу ямар ч байсан шинж нь илэрнэ анхааралтай байгаарай, нэг минут тэгэж мэдрээд шүлсээ архи хийсэн аяганд хийцгээ, тэгээд сүүгээ уугаарай, за эхэлцгээх үү гэтэл тог тасарчихав. Бид хэд дахиад л сандралдаад, утсаараа интернетэд орох гэж үзээд болдоггүй. Арай гэж тогтой болж, удгантайгаа холбогдлоо. Манай охин гар загатнаад гэснийг дамжуултал “ Тэгнээ. Тэгээд л би хэлээд байсан юм” гэв. Тэгэж байтал манай хүүг аав нь дуудав. “ Яанаа, манай хүүг аав нь дуудаад байна, гарч болохгүй биз дээ?” гэж асуусан чинь Тэнгэр Монгол Газар уншаад сайн хамгаалалт аваад гар, Тэнгэр Монгол Газраа сайн унш! Тэмцэл л явагдаж таслах гэж байгаа юм” гэв. Тэгснээ “Нөгөө хэд л алалцаад байна. Гарсан хүмүүс яасан? 2 гар янгинаж өвдөж байгаа хүн байна”  гэсэн нь би байлаа. Удалгүй миний охины гэдэс өвдөж эхлэв. Удган маань бидний биеийг асууж дээрдэж байна уу гэхэд манай охины дал, хүүгийн нуруу, миний нүдний ухархайгаар тэсэхийн аргагүй өвдөж байв. Гэтэл энэ өвдөлт зөвхөн 5% нь гэж байгаа, бусад 95%-ийг Удган маань мэдэрдэг гэсэн. Яаж тэсдэг байнаа...
Удган маань “За одоо дахиад аяга сүү ууна даа, би дахиад эхэлнэ, гэхдээ түрүүчээс гайгүй болсон. Би 3 минут хуур татлаа, бас зэвсэг хэрэглэнэ. Та нар Шинхэр биш Шихэр Хатан Ижий минь өршөө гэж хэлээд бодоорой.” гэсний дараа тэсэхийн аргагүй өвдөж байсан нь арай гайгүй болов.
Сайхан газар хэвтээд биеэ суллаж чилээгээ гаргаад эргээд бичээрэй гэсний дагуу жаахан хэвттэл бид бүгдийн айхтар өвдөөд байсан нь гайгүй болов.
Гайгүй болохоор нь эргээд удгантайгаа холбогдоход, сүүгээ өөрсдийн Дээдсүүдийн зүг 13 овооныхоо зүг өргөөрэй. Манай усыг 3 хонуулаад Тэнгэрт юмуу Наранд гялайлаа гээд өргөнө. Архийг зайрангийн байдаг зүгт газарт шингээж асгаарай, өргөж цацахгүй түүний нэрийг хэлэн түй хэмээн нулимж газарт шингээнэ гэж зааж өгөв.
Биднийг сэргэж байна уу, дараад байсан хүнд юм гайгүй болж байна уу гэж асуугаад өнөө шөнө та нар сайхан унтанаа гээд “За та нар нүдээрээ харж биеэрээ мэдрэв үү? Тийм муухай юм хийж багласан байна. Тийм бузар амьтад их байнаа. Та нар тэгээд хэр унтсанаа маргааш бичнэ бизээ. Миний ажил дуусах болоогүй, одоо Францад засал хийж, нэг хүний сүнс дэгдээх ёстой.” гэв.
Баярлалаа гялайлаа гэх ч багадаад, ачийг нь яаж  хариулнаа гэж санаа зовоход “Тэнгэртээ л сүсэглэж, хүмүүст тусалж байвал тэр ач гэсэн үг, өөр юм хэрэггүй.” гэв.
Бас өөрсдийн онгон шүтээндээ залбирч явахыг захив. Шихэр хатан ижий маань гайгүй болов уу гэж асуусан чинь “Tэр нөгөө 13 овоон дээрээ хий дүрээрээ хэнгэргээ дэлдээд л нисэж буй дүр буусан” гэв
Тэр шөнө ер бусын сайхан унтаж амарлаа. Яаж байгаагаа мэдэх гэж байн байн сэрж, биеэ чагнахад, толгой маань гайхалтай сайхан хөнгөн болсон байв.
Дараа нь харин удганыхаа картаар интернетэд ордог тухай бас хотын төв орж байж сүүгээ авдаг тухай уншаад хайрлахын дээдээр хайрлаж билээ. Тэгэн тэгэн эргүү бидэнд засал хийж өгөх, ямар албатай биш дээ. Ийм сайхан сэтгэл зөвхөн мянганд ганц төрдөг Тэнгэрийн улаачид маань л байдаг байх даа.
Дараа нь сонсохнээ нөгөө буриадууд маргааш нь нилээн хүчтэй зөрүүлж удган руу дайраад алга болсон гэсэн. Гэтэл тэр зайран өөрөө юм хийх нь байтугай, гудманд гарсан шахуу өдөр шөнөгүй согтуу, сахиус шүтээнээ хотод орхисон сурагтай байсан. Тэгэхээр өөрөө ч мэдээгүй байхад нь онгодууд нь тийм юм хийж явдаг юм болов уу даа, мэдэхгүй юм.
Засал хийснийхээ дараа Удган маань Хадам Буурлууд дээр очиж шалгуулаарай гэсэн боловч цаг хугацааны хувьд болохгүй байсаар би долоо хоног ажлаар яваад иртэл охин маань унтаад сэрж чадахаа байгаад хичээлдээ яваагүй тухайгаа хэлэв. Би тухайн үед нь нэг их юм бодсон ч үгүй, оройтож унтаад босохгүй байсан байх гээд. Тэгээд л хэдүүлээ Эзэн Хаантай уулзсан тухай, Зүрх Хайрханы тахилга гээд баахан ярьцгаав. Үдээс хойш нь манай охины дотор нь муухайрч бүр бөөлжиж эхлэв. Охин маань “Эртээд Хаантай уулзахын өмнө удган засал хийж байхдаа толгой өвддөг хүн байна уу гэж асуухад нь би биш байх гээд дуугараагүй. Гэхдээ одоо Удган маань засал хийж болохгүй гэсэн шд яахав” гэв. Мөнхгэрэлтэй ярьж асуулаа, тэгсэн чинь Удгантай холбогдохыг зөвлөв.
Юу ч гэсэн гээд Удгандаа болоод байгаа юмаа бичтэл Удган хариу бичиж, одоохон засал хийе гээд бид засал хийлгэхээр болж сүүнд явж ирээд, охин бид хоёр компьютерийн өмнө сууж, өмнөх шигээ заслаа эхэлж байтал интернет тасраад таг болов. Бид нар тасалдаж, хааяа нэг холбогдоход ямар ч гэсэн үргэлжлүүлээд байгаарай гэсэн тул үргэлжлүүлээд өөрсдөө өмнөх шигээ хийж дуусгаад за одоо юу болсон болдоо гэж бодож байсан чинь манай охин өвдөж бөөлжихөө больж, их сайхан унтаж амарсан. Тэгээд маргааш нь Удганыхаа зөвлөснөөр Наран Удгантай холбогдож, охиноо дагуулж очиж, буултанд нь суухад нөгөө муу буриад зайран манай охины нүдэнд нь юм цацсан байгааг Ард Аюуш Дээдэс маань хэлээд, засал хийж өгснөөс хойш охин маань өвдөх өвчингүй, баяр баяслаар дүүрэн, царай нь гэрэлтсэн хүн болсон. Аргагүй шд, манай охин сүүлийн хэдэн жил тувт өвдөөд, эмчээр яваад зөв оношлуулж чаддаггүй, янз бүрийн эмчилгээ хийлгэсэн ч өвдсөн хэвээр байгаад байсан юм чинь. Тэр буриад зайрантай уулзаж ярихаа болиод, жил гаруй хугацаа өнгөрсөн ч хийсэн балаг нь улам чангардаг бололтой.
Наран Удган маань бидэнд засал хийхдээ Аянга удганаар давхар хамгаалуулж хамтардаг гэж ярьж байсан юм.Ийнхүү бид мэдэхгүйн гайгаар буруу хүн дээр очиж будилж зовж явсан ч, гайхалтай сайхан Дээдийн Дээд Ихэс Дээдсүүдийнхээ ач буянаар тэднийхээ аврал ивээлд багтаж, зам мөрөө засуулж, заяа буянаа тэгшлүүлж яваа нь их хувь заяа гэж баярлан Тэдэндээ баярлан талархаж явдгаа хэлэн сайн сайхныг ерөөн, цай сүүнийхээ дээжийг өргөж; Тэнгэрийн үйлд чин сэтгэлээсээ хүчин зүтгэхийг эрмэлзэж яваа билээ.
Муу муухай хорон хар санаатангууд устан үгүй болж, Миний сайхан Монгол орон Мөнх Тэнгэрийн хүчин дор мандан бадарч, хүн төрөлхтөн амар амгалан зөв амьдрах сайн сайхан цаг хурдан ирэх болтухай!




0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР