2012-01-01

Сайхантуяа: Чингисийн Монгол гэрээ олсон минь

Сайн байцгаана уу. Эрээн цаасан дээрх энэхэн учрал та бидэнд тохиох агшны мэндийг уламжилъя. Би бээр Тэнгэр, Нар, Сар, Дэлхий ертөнцдөө сүсэглэгч эгэл нэгэн хүмүүн билээ. Хорвоогийн юм бүхэн хүүрнэх түүхтэй гэнэм. Магадгүй тэр бүх түүхүүд нэгдэн зангилагдаж ирээдүйг бүтээдэг байх. Иймээс л үйл явдал бүр хоорондоо холбоотой, тиймээс л учиргүй юм гэж байдаг үгүй байх нь.

Амьдралыг үзэх үзэлд минь гайхамшигт нөлөөг үзүүлж, өөрийн эрхгүй сүсэглэдэг байсан боловч, учир ухааныг нь энтэй ч гүнзгий ойлгодоггүй байсан Эх Байгалиа шүтэх сэтгэлгээг минь хүчтэй хөгжүүлж чадсан, миний л хувьд дэндүү аугуу бас азтай гэмээр одоо өгүүлэх гэж буй энэхүү түүх маань ачит Аянга Удган, түүний тусламжтайгаар Эзэн Хаантай, Чингисийн Монгол БүлХэмийнхэнтэйгээ учирсан тухай юм.

Шашин. Ардчилалтай хамт төрсөн бидний үеийн залуучууд шашин шүтлэгээс эхлээд бүх төрлийн эрх чөлөөг хангалттай эдэлж өссөн хүмүүс гэж өөртөө би ойлгодог. 1995 онд Жанрайсиг бурхны хөшөө ашиглалтанд ороход очоод л мөргөдөг байлаа. Дараа нь Христийн номлогчид хаалга цохин айхтар зурагтай тараах материалууд өгч, Эзэнд үл итгэгчид ийм халуун тамд ингэж шатах болно гэхэд айхдаа сүсэглэж үзэж ч байлаа. Шөнө зүүдэлтлээ айсан ч би Адам Ева хоёроос хүн төрөлхтөн үүссэн гэдэгт итгэж чадаагүй бөгөөд үхсэнийхээ дараа Есүс гэж хэрвээ байгаад би түүн дээр очих юм бол өөрийг нь шүтээгүйгээ ингэж тэгж тайлбарлана гэж төлөвлөгөө зохиосныхоо дараа санаа амарсан билээ.  Олон ч хүүхдүүд Христэд итгэгч болж байсан даа. Хамгийн дотны нэг найз маань би итгэгч болчихсон, долоо хоног болгон мөнгө өгдөг юм, тэрүүгээр нь би ээждээ хэлэлгүй шоуддаг гэж байж билээ. Тэр 13тай байсан... Харин Их сургуулийн Шинжлэх ухааны профессор багш маань Америк номлогчийг ашиглаж хэл сурснаа элэг хөшөөм хүүрнэж байсан, гэх мэтээр манай Монголчуудад гадны тэр шашнаас авсан ч юм бий, түүнээс болоод алдсан ч юм бий. Миний хувьд би аль алинд нь шүтэж явсангүй, жишээ нь“Гандан” гэдгийг амьдрал сайхан үед хорооллын тэнд байдаг микроны буудал, азгүй бүтэлгүй үед аврал гуйж очдог газар, хонхны баяраар зургаа татуулдаг, хотын тагтаануудын хуралддаг талбай гэж ойлгоно.

Ер нь бол Есүс Христийг би их ухаантай, зальтай, шашин гэх ойлголтыг сайхан хялбаршуулсан хүн гэж боддог. Хүмүүс өөрт нь итгээд , бусаддаа талархаад, хүсч байгаа юмаа гуйгаад байх үүрэгтэй. Болох бүтэхгүй юмсаа, хийсэн нүглээ номлогчид хүссэн үедээ хэлж байх нь ч сэтгэлзүйн хувьд таатай бөгөөд түүхээ судлах, Буддынхан шиг амьдралынхаа туршид бясалгалд одох, сунаж мөргөөд байх шаардлага байхгүй, хорвоогийн мөн чанар, амьдралын утга учрын тухайд толгойгоо гашилгах хэрэг үгүй. Итгэ, гуй, таларх дуусаа. Тэгээд ер нь хүмүүс нэг юмаа олуулаа, удаан хугацаанд чин сэтгэлээсээ гуйгаад л байвал өвөг дээдэс нь өрөвддөг юм уу, өөрөө өөртөө татдаг ч юм уу яаж ийгээд зарим нь биелчихдэг юм шиг санагддаг. Ийм амархан болохоор нь олон хүмүүс шүтэж дээ.

Буддын шашны тухайд бол орчлон ертөнцийн оршин тогтнол, үүсэл гарлын тухайд овоо дорвитой судалсан нь юм бол уу гэж тоодог байсан юм. Нөгөө муслимын хувьд түүнийг шүтье гэж санаж ч байсангүй. Харин хамгийн Үнэн, хамгийн бодитой, надад хамгийн ойрхон нь Бөөгийн шашин гэдгийг би мэддэг байсан. Чингис Хааны намтрыг ч аль хар бага наснаас уншиж, Монголын нууц Товчооны хэдэн хуудсыг унтахынхаа өмнө уншиж бардаг байлаа. Гэвч надад мэдэхгүй юм их байсан. Миний таньдаг таньдаггүй олон сонин хүмүүс Бөө болж байгааг дуулаад итгэл их суларсан. Гэв гэнэтхэн ийм олон Бөө нар төрж байгаагийн учир утгыг мэдэхгүйдээ “жүжигчид” гэж боддог байсан юм. Гэтэл миний бяцхан дүүг угтай гэдгийг удмын маань нэгэн онгод хэлж, түүнээс 8 сарын дараа дунд сургуулийн сурагч дүү минь Бөө болсон нь энэ шүтлэгийг ойлгох хүсэл, итгэлийг зуун хувьд хүргэсэн гэж болно.

“Умшихуй дор” гэсэн сайхан нэртэй нэгэн фэйсбүүк группээс  Эзэн Хааны Тэнгэрийн бошгот бүх Улаач, Бөө нарт хандсан Айлтгалыг уншихаас өмнөх миний шашин шүтлэгийн байдал нэг иймэрхүү байсан юм. 2011 оны 9 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө дээрх айлтгалыг хамгийн анхны удаа уншихдаа зөвхөн Бөө, Удгадаар зогсохгүй Даяар Монголчуудад бүгдэд нь сонордуулж байна гэж ойлгосон ба эхлээд нэг уншсаны дараа сэтгэл хөдлөн уйлж, Монголоос Удган дүүгийн илгээсэн шүтээний өмнө дэвсгэр тавин сөгдөн суугаад Хааны Айлтгалыг өндөр дуугаар дуудаж өгсөн билээ л. Ингэж уйлж, уншиж байхдаа би Аянга Удганы нэрийг ч мэддэггүй байсан ба хэн бичсэнээс үл хамааран тэр Айлтгалын Үнэн гэдгийг мэдэрснээс, эсвэл үнэн байгаасай гэж их хүссэнээс тэгж сүсэглэсэн болов уу. Тэгээд дараа нь доорх сэтгэгдлийг бичиж үлдээсэн байх юм:

  Saikhantuya BuyannasanUrid ni sonsoj baigaagvi ene zarligiig unshaad, urid hojid amraagvigeer amarlaa, minii setgel. Munkh Khukh Tenger Mongoliig orhiogvi gej bna!!! Doroitson ekh orniihoo tuhai bodoh bvrtee, dotroo nulims huruulan zurhendee shataj gunihardag bsan yum, baga ch bolov teniilee. Gehdee zugeer suuj bolohgvi ee. Ulsaa ulsiin daitai avch uldehiin tuld unuudur Mongol zaluus chineendee tultal hugjih yostoi. Tegj gemeene... Úvgudiinhuu ursgasan ariun tsusnii vniig hadgalj, uursduu svnsniihee umnu gem vgvi nugchinu
20. September um 00:50 · Gefällt mir · http://static.ak.fbcdn.net/rsrc.php/v1/yw/r/drP8vlvSl_8.gif4

Улсаа улсын дайтай авч явахын тулд бид чинээндээ тултал хөгжих ёстой гэж урьд нь өөрийнхөө фэйсбүүкт бичээд тоогдолгүй орхигдсон юм сан, харин манай удирдагч Б.Мөнхгэрэл тэгж орхиогүй ээ. Дашрамд хэлэхэд би найм болон есдүгээр сарын туршид л сонин юмс зүүдэлж, зүүдээ манахыг оролдож, бас сонин юмсыг фэйсбүүкээрээ нэг бичээд байснаа одоо эргээд санахад бас учиртай л байж дээ гэж боддог. Жишээ нь нэг удаа дэлхий сөнөхийн ирмэг дээр байгаа бололтой, хэдэн яарч сандарсан хүмүүс нэгэн бүхээг мэт юманд генээ хадгалах зорилгоор үндэстэн болгоноос нэг нэг хүнийг оруулаад сансрын уудамд гаргаж байгаа тухай зүүдэлсэн ба тэнд ерөөсөө арав хүрэхтэй үгүйтэй байсан хүмүүсийн дээр хамгийн сүүлд 16 орчим насны торомгор алаг нүдтэй нэгэн хөөрхөн Монгол охиныг оруулаад бүхээгний хавхлагийг хаасан нь Монгол үндэстний ген дэлхийн төгсгөлд ч хадгалагдан үлдэх болно гэдгийг зөгнөх мэт болсонд сэтгэл амарснаа бичээд фэйсбүүкийн найзууддаа мэдрэл муутайгаараа донгодуулж байсан сан. Бүүр айхтар бас нэг зүүд бол байгалийн гамшиг тохиох гэж буй амьтан хүн бужгиналдсан, Тэнгэрийн хаяанд аймшигт цагаан манан нүүгэлтсэн нэгэн өдөр би гэртээ арайхийн очиход гэр бүлийнхэн маань бүгдээрээ  машиндаа суучихсан, манай дүүгийн Онгодын зааж өгсөн аврах газар луу явахаар завдан байх ахуйд амжин очиж сууж байна гэж зүүдэлснийгээ бас л фейсбүүк дээрээ бичээд Бөө шүтдэг гэж шоолуулангаа алдсан, гэх мэтийг дурсахаар аргагүй нэг л өөр юм сэтгэл дотроос, зүүд зөнгөөр хүртэл дамжуулан ухааруулах гэж, та бүхэнтэй учруулах гэж хатгаад байсан бол уу гэж таамаглах юм... Үнэн байх аа.
 Зөндөө халираад явжээ, дараа нь манай дарга надад ийм хариу бичсэн юм даа.

Munkhgerel BtsSaikhantuya Buyannasan Iim setgegdel sonssond saihan bn. Taniig https://www.facebook.com/groups/Chingis/ЧИнгисийн Монгол Груптээ урьж байна.
http://profile.ak.fbcdn.net/hprofile-ak-snc4/187791_209859905719425_3699725_s.jpg
Чингис хаан: Би 800 жилийн дараа буюу Монголчуудыг эмээлээ элгэндээ авах тэр цаг...Mehr anzeigen
20. September um 05:35 · Gefällt mir

Чингисийн Монгол гэрийнхээ гишүүн болоод өөрийнхөө дугаарыг харахад би 34 дэхь гишүүн байсан ба Аянгат Удганы блог руу хамгийн анх орж уншихад Блогийн тоолуур нь 26762-ыг заасан билээ.

Гэвч Удганы блогийг уншингуутаа итгэсэн гэж хэлэхгүй ээ. Хааны Айлтгалыг уншчихаад тэгж их сүсэглэсэн хирнээ, хөрст дэлхийд буусан гэж бодох гэхээр Хаан өөрөө дэндүү “агуу”-даад байсан юм. Харин тэр асуултын хариултыг нэгэн аудио бичлэгэн дээрээс олж сонссон ба эндээс бас тэр олон Бөө гэв гэнэтхэн тодроод байгаагийн учрыг олсон юм. Хүн төрөлхтөн байгаль эхээ ухаж сэнлийлэн, устган хөнөөх хөгжлийн буруу замыг сонгоод байгаа гэдгийг өмнөх амьдралынхаа туршлагаас мэдэж байсан би Өвгөдүүд маань эх дэлхийгээ аврахаар бууж байгааг, энэ гариг Өвгөд дээдэс, сайн муу сүнснүүдийн хувьд ч хичнээн чухал болохыг ухаарсан юм. Удганы бичсэнтэй би үргэлж санал нийлдэг байсан, Эзэн Чингис Хаанаас, өөр хэн үүнийг ийм ухаалаг, ийм цэцэн цэлмэг, ийм уран аргаар тайлбарлаж чадах вэ гээд бодохоор өөрийн эрхгүй итгэсэн, тэгээд биширсэн. Гэхдээ өмнө нь иймэрхүү юм бичиж мунхаглаж байж дээ.

Тэнгэр Монгол Газар. Миний мэддэгээс л түүхэнд нэрээ үлдээсэн суут аугуу хүн болгон Бөө байсийм байна дөө. Атилла хаан, Алунгоо хатан, Чингис хаан, түүний дүү нар, есөн өрлөг, Мандухай сэцэн хатан, бүүр Сүхбаатар, Богд хаан, түүний хатан Дондогдулам хүртэл. Оюун ухаанаараа, сэтгэл зүрхнийхээ хатуужлаар түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүс гэж бодож байсан чинь Тэнгэрийн тамгатай цаанаасаа хувь тавилантай төрсөн байдаг гэнэ. Мань мэт нь бол хэлсэн үгийг нь дагаал, бусдад хор болчихгүйхэн шиг тэгсгээл явжийтал болно, өөр шаансгүй энгийн ардууд. Хэхэ. Уг нь Монгол гэлтгүй дэлхийд суу алдар нь түгэн дэлгэрсэн ухаант хүмүүсийн шантаршгүй оролдлогууд, тэвчээрийнхээ үр дүнд босгосон амьдрал, түүх намтруудыг уншаад "Чөмгөө дундартал шавхсан хичээл зүтгэл л аз жаргалд хүргэнэ" хэмээн итгэж, мэрийдэг байсан юм сан. Дээд Тэнгэрээс нэгэнт шийдчихсэн байхад би ми нь энд зүгээр байсан чөмгөө дундалж дөвчигнөөд ч яахав дээ гэж бодсон чинь жоохон утгаа алдаж байна шүү энэ амьдрал.... энэ амьдралаа хийсэн бүтээсэн юмтай, харамсах зүйлгүйгээр төгсгөх нь миний зорилго. Мунхаг би ийм мэтийг зүрхлэн бодож амжиж байгаа юм чинь өнөө үеийн чадварлаг залуучууд энэ байтугай сэтгэж, ихийг бүтээнэ гээд ирээдүй рүүгээ алхалж явтал "Өө уучлаарай наадахыг чинь Тэнгэрийн зарлигаар өөр хүн хийх ёстой, та чадахгүй" гэж сонсогдох вий дээ л гэж бодсон хэрэг. Урам зоригийг нь жаахан унтраачих юм шиг. Баатар болох, баатрын туслах, баатрын гэргий, баатрын хөрш айлын охин болох местүүд цаанаасаа эзэнтэй...

Харин одоо бол би, нийтээрээ хамтаараа зүтгэж байж сайн сайхныг цогцлуулна гэдгийг, бүх Монголчуудын “чөмгөө шавхсан хичээл зүтгэл” улсаа хөгжүүлнэ гэдгийг, энэ оролдлого чармайлт Эх дэлхийгээ аврах гэсэн ямар том утга учир, зорилготойг, тэгээд гарсан үр дүн бүрийг Хаан Эзэн, Тэнгэр Эцэг ивээж, аз жаргалаар шагнах болно гэдгийг яагаад мэдэхгүй байснаа ойлгохгүй л байна.

Тэгснээ буруугаа бага зэрэг ойлгоод ингэсэн байгаа юм:
... хүн шиг хүн, ард шиг ард, иргэн шиг иргэн байх нь тань хувь заяагаа хэрхэн удирдаж хэрхэн гэгээрэхээс шалтгаална. Үнэндээ энд та гэгээрч, эх дэлхийгээ аврах энхийн үйлст хүчин зүтгэж чадах аваас хэн байх чинь хамаагүй. Бид хамтаараа зүтгэх нь, олуулаа байх нь л ЧУ бөгөөд бусдаасаа түрүүлж гэгээрсэн Монголчууд эх дэлхийгээ сүйрлээс авраад Хөх Монгол улсаа Хүн гүрэн шигээ, Иэ ЭКЭ Моногоуул улс шигээ эргүүлэн сэргээж үр хойчдоо үлдээж чадвал чухамхүү энэ л хугацаанд завшаанаар тохиосон заяа тавилангийн маань алтан тохиол тэр ажгуу. Амиа алдсан ч агуу өвөг дээдсүүд дээрээ нүүр бардам очиж, алиа бяцхан үрсүүдийнхээ үрс нь болоод, бүтээлцчихээд одсон бүүр сайхан дэлхийдээ эргээд л зочилно. Эргүү хүүрүүд эх болсон байгалиа энэ мэтээр шуналтан онгичсоор, энд тэнд талцан байлдсаар байх ахул, нэг л өдөр дэлхий гэж үгүй болоход буцаад буух биегүй болсон сүүпэрстарын сүнс байгаад ч үлийгээ хийх билээ. Аваад явчихаж л чадахгүйгээс хойш алт мөнгөнд шуналтахын оронд сүнсээ хөгжүүлэх гэгээн үйлсэд сүр багатай ч нэмэртэй явсан нь хол илүү дээр юм. Амьдралын мөн чанарын тухай удаан бодсоныхоо эцэст би, миний амьдралын туйлын зорилго бол сэтгэлийн өргүй дараа төрөлд одох гэж энэ группэд элсэхээсээ бүүр өмнө тодорхойлчихсон байсан. Эх дэлхийгээ авран хамгаалж, энх төрийг мандуулан бадраах их үйл хэрэгт хүчээ өргөж чадахгүй аваас сэтгэлийн өр тооцох нь бүү хэл сүнс нь төрлөө үл олон тэнэх биз ээ. Үйлдэл, зорилго ижил журмын нөхөддөө үлэмж ариун бүхнийг хүсье! Тэнгэр Монгол Газар.
Нэлээд дэлгэрэнгүй болж байх шиг байна. Яагаад энэ бүхнийг ингэтэл нь нуршаад байна вэ гэхээр, хэрвээ үл итгэгч гарваас намайг үл итгэгч байхад миний толгойд эргэлдэж байсан олон асуултууд бас түүний тархийг гашилгах болзошгүй тул өөрийхөө олж мэдсэн туршлагыг хуваалцаж буй ухаантай юм.

Үүнээс хойш “Тэнгэр Монгол Газар” Дуудлагаа хэлээд зургийг нь авч үзлээ, хамгийн анхны өөрчлөлтийг харчихаад хичнээн ч их баярлаж байв даа, Эзэн Хаанаас асуулт асууна гээд бөөн бодол болж байж бүтсэн ганц асуултандаа зөндөө зэмлүүлж үзлээ, Хааны тэр зэмлэлээс бас харамгүй олныг ухаарлаа, Удганаараа БүлХэмийнхээ бусад найзуудтайгаа хамт интернэтээр засал хийлгэж үзлээ, хамгийн сүүлд хоёр гарынхаа алган дахь энергийг мэдэрч алд хэртэй сунгадаг боллоо.

Бүгдийг махан биен дээрээ туршиж, мунхаг оюундаа дэнсэлж үзэхэд үнэхээр ҮНЭН гэдгийг итгэж, бахархаж, омогшиж, бишрэн сөгдөж, өрөвдөн хайрлах юм. Хийж байгаа бүх зүйлдээ, бүр дургүй хүндээ хүртэл чин сэтгэлээсээ хандаад байгаагаа гайхаад л байна. Өдөр бүр шинэ шинэ өөрчлөлт, нээлтүүд. Энэ бүхнийг надад нээж, далай мэт тусыг хүргэсэн гайхамшигт Тэнгэр Аянгат Удган болон, Чингисийн Монгол гэрийнхэндээ өгүүлшгүй ихээр талархаж байна.

Хүндэтгэсэн: Б.Сайхантуяа

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР