2011.10.24. Бичлэгийн хэсгээс
Монгол буурал Хятадаар бас ярьж байв.
Монгол буурал Хятадаар бас ярьж байв.
Монгол буурал:
Таалан харваас тухтай яа
Тамшаан харваас хөөрөө яа даа
Солонгос бөөгийн орчуулагч:
Онгод нь хараахан ороогүй байна. Миний онгод ороогүй. Бие нь жаахан тааруу байна аа гэж байна.
Монгол буурал:
За яахав
Буурал хорвоод ирж
Буянт үрийн минь магнайг харж буй учир
Онгыг чинь залж хангайдаа мэдрүүлье
Тэнгэрээ бүтэн зал даа
Харж сууя даа
Монгол буурал Хятадаар ярина.
Солонгос бөөгийн орчуулагч:
Солонгос бөөг хүлээж авах тааламж нь хэр байна гэж асуув.
Монгол буурал:
Хамаг Монголын тэвцэг
хүн зоноор дүүрвээс сайшаанам
Хүний зон та нар
Хүний нутагт ирж
эрдэм чадал ном мэргэн хаялцаяа хэмээв
ХҮссэнээр чинь таалан болгоож
ХҮний хорвоод залъя
Эрдмээ харуулж
Замбуутивийн дор
Хөх Тэнгэрийн оронд
Хамаг Монголын шороон дээр
Хан Онгодоо залж
Хараа биендээ морилуулж
Өвгөн миний өмнө ирж
Өтүгэ биеэ айлдвал зохином
Солонгосын дугаар нэг бөө Ким Сон У Монгол бөөгөөс суралцав. Энэ тухай дэлгэрэнгүйг дараах линкээр орж уншина уу. http://chinggis-udgan.blogspot.com/2011/10/blog-post_7031.html
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002