2012-01-01

Байгалмаа: Бүх бие халуу дүүгсэн өдөр

2011 оны 09-р сарын эхээр Аянгат удганы блог, Чингисийн Монгол групт нэгдсэн. Мөнхгэрэлийн хөтөлдөг Дуулийн блогоос анх эх сурвалж авсан санагдаж байна.
Аянгат удганы блогыг он сарых нь эхнээс уншиж эхэлсэн. Уншаад бүх зүйлд нь итгэсэн. Найз нөхөд таньдаг мэддэг хүмүүстээ дуулгахыг хүссэн. Мэдээлэл өгсөн гэвч хэн нь ч надтай нэгдээгүй ээ.

Ээж маань өмнө нь надад Чингис хаан бууж ирсэн гэнэ лээ гэж 1 удаа хэлж байсан. Удалгүй энэ бүхэнтэй учирсан учир  эргэлзэх шалтгаан байхгүй билээ.
Өмнөх бөөгийн тухай миний мэдлэг: Удмых нь өвөө эсвэл эмээ бууж ирээд үрстэйгээ уулздаг, засал хийдэг, энд тэнд тахилга тайллага хийдэг, ямар нэгэн шувуу дагаж явдаг, уулзахдаа мөргөж сөгддөг, хажууд нь элдэв хангай юм бодож болдоггүй, буруу зүйл хийвэл сураар ороолгуулдаг гэсэн мэдлэгтэй л байлаа.

Яах гэж ямар учираас тэд бууж ирэв
Ямар ёс жаягаар улаачдаа залрав
Хэдий хугацаатай энд буув гэх мэт олон  асуултуудыг бодож ч байсангүй. Онцын шаардлага байхгүй бол аль болох холуур явахыг боддог байлаа. Аянгат удганы блогыг уншиж группын гишүүдтэй санал бодлоо хуваалцаж мэдлэг мэдээлэлтэй болсноор олон зүйлийн учир шалтгааныг мэдэж, олон асуултандаа хариулт авч чадсан. Дан ганц бөөгийн тухай мэдлэгээр зогсохгүй Чингис хааны хувь хишгийг хүртсэн БИ АЗТАЙ ХҮН.

Бүх бие халуу дүүгсэн өдөр

Энэ өдөр товлосон цагаасаа арай эртхэн очиж байрны эзэнд туслахаар тохиролцсон байлаа. Уулзах газраа төөрч будилалгүй олоод очиход аль хэдийн эхний 4н нөхөд маань заслаа хийлгэж эхэлсэн байлаа.
Төд удалгүй тэд гарч ирэн сэтгэгдлээ хуваалцан их л халуу дүүгч хөлөрч байснаа ярилаа, мөн бид өөр хоорондоо ч танилцацгаалаа. Фейсбүүкэн дээрхээс өөр мэдээлэлгүй бид анх тэнд бие биенийхээ гарыг атгаж мэндэллээ.
Удалгүй бидний хэдэн хүмүүс Удганаар заслаа хийлгэх ээлж болов. Бүгд бие чагнан удганы дуу хоолойг сонсон суулаа. Заслын үеэр бидний биед онц ноцтой зүйл илэрсэнгүй. Харин Удган үе үе огиулж байгаа нь сонсогдов.Чухам бидний биенээс юу ялгарч тэгж огиулахад хүргэсний мэдээгүй юм. Биднийг харьцангуй цэвэрхэн байна гэж хэлсэнд хэн хэнийхээ өмнөөс баярлаж л суулаа.
Миний хувьд ходоод орчимд эвгүйрхээд байгаа тухайгаа хэлтэл үргэлжлүүлэн засал хийнэ дараа дахин орж ирээрэй гэлээ. Засал үргэлжилсээр хүмүүс цугласаар л байлаа.

Хаантай уулзах мөч ирэхэд бид бүгд нөгөө жижиг өрөөндөө шопротлоод суулаа/байрны эзэн ингэж ярьдгын/. Хаанаас өмнө их л догшин онго орж ирэн бидний суудлыг засуулан томоотой суулгууллаа. Сүрдмээр байлаа. 
Хаан холбогдлоо. Бид ч эхэндээ бүгдээрээ биеэ барин, хөлсөө чяхруулан цомцойн суулаа. Заримых нь гэдэс эвгүйрхэн дугарахад тэрүүхэндээ гэдсээ даран мушилзах харагдана.

Хаантай бид их л удаан ярилцав. Хамгийн ихдээ 1 цаг л ярилцах байх гэсэн удганы төлөвлөгөөг бид бүр илүүгээр давуулан биелүүлчихвээ. Хаанаас асуусан асуулт болгоныхоо хариуг маш тодорхой ойлгомжтойгоор авч бүгд дор бүрнээ эргэцүүлэн суув. Хаан үг болгоноо ёстой л нөгөө чихэнд биш зүрхэнд хэлж өгч байлаа.


Энэ Монголын цаашлаад бүр дэлхийн хувь заяа бидний гарт, сэтгэлд, тархинд байгааг ойлгож авсан бид их хувьтай хүмүүс юм. Бид бүгдийг хаан өндөр өвөг дээдсүүдтэй минь уулзууллаа. Миний гарыг илбэн байхыг би мэдэрлээ. Надад өөрийн эрхгүй инээмсэглэл тодрон биеийг нь мэдрэхээр гараа сунгаж үзлээ. Нүдээ нээгээд харах гэж ч оролдлоо. Их сайхан дотно мэдрэмж. Бүх бие халуу дүүгэж байлаа.

Өндөр өвөг дээдсүүд маань 3 өдөр өргөөнд маань залрахад миний бие дүүгсэн халуун хэвээрээ л байлаа. Ялангуяа толгойноос илүүтэй халуун дүүгэж байлаа.
Бүр удмын шүтээний улаачийн биетэй адилхан хэмжээний халуу дүүгэж байгааг би мэдсэн билээ. Үнэхээр гайхмаар.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР