2012-01-02

Алтаннавч: Аянга удгантай холбогдсон түүх

Тѳрд хэрэгтэй зайран гэж кинонд дээрээс харж байсан, бас Хүрэл чулуун зүрхтэнгүүд гэж айлгаж харааж байгаа нь мэдэгдэхгүй үсэрч буусан хүмүүс байдаг гэснээс бусдаар Бѳѳ гэгчийн тухай ямар ч ойлголтгүй ѳссѳн социализмын сүүлийн үеийн бүтээгдхүүн билээ би.

Яаж яваад хэрхэн энэ бүлэгт нэгдэх болсноо эргэн санах гэтэл зѳндѳѳ урт түүх болох юм байна даа. Гэхдээ бусад хүмүүсээс ялгаатай нь үр дүн нь тэдний үзсэн шиг гайхалтай мэдрэгдэхгүй л байна. Магадгүй цаг нь болоогүй, эсвэл ѳѳрийн минь хичээл зүтгэл дутсаных ч байж болох. За алин ч байлаа, ѳѳрийн түүхээ аль болох товчлон хүргэе, та бүхэнд таалагдахгүй байж болох тул ид шидийн тухай түүх хайсан хүмүүс уншихгүй байхыг зѳвлѳе.


Ингэхэд яаж ч санах гээд хэрхэн бѳѳгийн тухай сонирхох болсноо сэргээж чаддаггүй дээ. Тэгэхээр Аянга Удгантай хэрхэн холбогдсоноо л бичихээс. Ажлын хажуугаар интэрнэт орж, энэ тэр юмс сонирхон уншиж байгаад бѳѳгийн тухай блог анх олж уншиж байлаа. Тэрэн дээр удганы маань блогийг дурдаад зарим хүмүүс ѳнѳѳх блогийн эзнээс саналыг асуусан байдаг байв, анх нээгдэж байсан үе нь гэж таамаглаж байна, 2011 оны 4 сарын үед шүү дээ. Гэвч тухайн үедээ орж үзэх сонирхол огт тѳрѳхгүй байв. Тэгээд визний асуудлаас болоод 8 сард хичээл эхлэхээс бүтэн сарын ѳмнѳ энд, Испанид ирсэн хүн чинь дэмий сууж байхаар гээд, интэрнетээр баахан аялдаг болов. Тэгж байгаад Удганы "Юү Түүв" дээр тавьсан нэг бичлэгийг олж үзсэн юм. Тэр нь олон богинохон бичлэгүүд байсныг сонирхож үзэнгээ блог руу нь орлоо, эхнээс нь уншлаа.

Тухайн үед дүүгийн маань хадам ах зайран бас тэднийд зочилж ирсэн үе таараад бичлэгийг үзүүлтэл бусад олонхи бѳѳ нарын адил үгүйсгэсэн хариу ѳгч билээ. Мань хүн гэхдээ ѳѳрийн бодлоо л хэлсэн болохоос буурлуудаа буулгаж асуусан хэрэг биш л дээ. За тэгээд бѳѳ зайран хүн ингэж хэлж байгаам чинь бусад хүмүүст хэлэхгүй, эхлээд ѳѳрѳѳ уншиж судалж үзье гэж шийдээд уншаад л байлаа, уншаад л байлаа. 8 сар хүртэлх гэхээр нилээн олон бичлэг байсан нь тодорхой шүү дээ. Бараг 2 долоо хоног уншлаа. Эхэндээ ч итгэх эсэх талаараа нэг их анхаарч байгаагүй ч унших тусам л бид бүхний, Монгол хүн бүхний мэдэх ёстой, мартсан байсан зүйлсийг сануулаад байгаа мэт санагдах болов. Тэгээд бодлоо... "Энэ бүхнийг худлаагаасаа санаанаасаа зохиож бичнэ гэж байхгүй дээ, хэн нэгэн хэлж бичүүлээд байгаа нь яалт ч үгүй үнэн байна.

Тэр нь хэн байж таарах вэ, үнэхээр эзэн дээдэс маань эргэж заларснаас ѳѳр тайлбар алга " гэж
санагдав. Ялангуяа Хааны айлтгалууд бол энгийн хүнээс урсаад гарах үгс биш шиг санагдсан
хэрэг. Бас Удганы маань ѳѳрийн ѳдѳр тутмын амьдралаараа жишээ аван тайлбар хийсэн бичлэгүүд нь үнэхээр л амьдралд ойр, ухаарал хайрлахаар байсан билээ. За тэгээд ѳглѳѳ бүр л орж Удганы шинэ бичлэгийг уншдаг ѳдрийн дэглэм ѳѳрийн эрхгүй тогтож эхэллээ. Тэгж байтал 10 сарын эхний долоо хоногт байсан санагдаж байна, нэг бичлэг дээрээ удган маань яахуу хаягаа тавьсан байж таарангуут нь уухайн тас шүүрч аваад жагсаалтандаа нэмчихлээ, бас "Найзуудынхаа нүүр"д нэмэхээ ч мартсангүй. Тэгээд хэзээ хариу ирэх болоо гээл догдлоод, хичээл дундуур байн байн нээт шагайгаастай. Цагийн зѳрѳѳнѳѳс болсон байх, маргааш ѳглѳѳ нь сэрээд үзэхэд удган маань намайг жагсаалтандаа нэмчихсэн, тэр ч бүү хэл онлаин байж байдаг байгаа.

Даанч хичээл эхлэх гээд, тухтай мэнд мэдэж амжсангүй, ганц нэг асуулт бичиж үлдээгээд хичээлээ дуусаад яаран шагайтал хариу ирсэн, тэр ч бүү хэл ахиад онлаин байж таарсан юм даа. Ямааны мах халуун дээрээ гэгчээр дотроо бодож, бугшуулж явсан ганц нэг асуултаа асууж хариу авлаа. Тэгээд сэтгэл их хѳдѳлсѳн болохоор тэрүү, шууд л тогоо нэрчих гээд, ёстой л "Алаг нүдний минь нулимс аягаа дагаад бѳмбѳрнѳѳ" гээч нь болсон шүү. Та бүхэнд бид хоёрын бяцхан хүүрнэлдээн сонин санагдахгүй байх гээд бичсэнгүй, тэгээд ч удган маань намайг бичлэг дээрээ халти дурдаад авсан байсан, сонирхсон нэг нь олоод уншаарай, удганы блог дээрээс.

Ингэж удгантай алсын зайнаас нүүр тулах хүртлээ ѳнѳѳх Тэнгэр Монгол Газар үгээ хэлж үзээгүй явсан хүн шиг байна даа би чинь ингэхэд. Тэгтэл яриан дундаас сэдэв гэгчээр удгантай маань холбоотой Найзуудын Нүүрний бүлхэм байдгийг мэдэж аваад, дараагийн ажилдаа орлоо.

Тэр бүлхэмд нь элсэх хүсэлтээ ѳгѳѳд зѳвшѳѳрѳл ирэнгүүт нь бас ахиад уншиж судлах ажил нэмэгдэх нь тэр. Явсан нохой яс зуудаг гэгчээр тэр дунд нь тэнэж яваад Удган маань засал хийж, Дээдэстэй уулзуулах алтан боломж гаргаж ѳгч байгааг олж мэдээд магнай хагарах шахав. Яг урд ѳдѳр нь мэдсэн гэж байгаа. Гэтэл байранд маань интэрнэт холбогдоогүй, би гэж хүн сургуулийн номын сангаас интэрнэтэд холбогдож байсан хүн. Номын санд суучихаад видео уулзалтанд оролцох боломжгүй шүү дээ, хавийн амьтан нүдээрээ чимээгүй гэж дохиод тайван байлгахгүй нь тодорхой. Тэгээд арга хайтал хамт байр хѳлсѳлдѳг хүн маань Удганы хэрэглэдэг шиг нэгжээр нэтэд ордгийг нь мэдээд гуйлаа, 4 цаг хүртэл хэрэглээд ѳгье гээд. Тэг л гэжийнэ. Баярлаад хичээлээ таслаад, гэртээ нээтээ асаагаад аль ѳглѳѳнѳѳс буюу 4, 5 цагийн ѳмнѳѳс хүлээгээд л суулаа. Цагийн зѳрѳѳнѳѳс болоод манай эндхийн цагаар 12.30д удгантайгаа цаг тохирсон байсан хэрэг.

Товлосон цаг ч боллоо, Монголоос холбосон хүмүүс маань за холболоо шүү, байж байгаарай
гэнгүүтээ дуудлагаа пауз болгоод таг болчив. Гадаадад байгаа хѳѳрхий бидний хэсэг нѳхѳд хүлээгээд л суугаад байлаа, байдаггүй дээ. Гэтэл ТМГ үгээ хэлээрэй гээд нэг зурвас ирлээ, баярлаад л зааврын дагуу хэлээд л, биеэ чагнаад л, дараагийн заавраа хүлээгээд суулаа. Суугаад л байлаа, суугаад л байлаа. Цаг шахам боллоо, биед маань юу ч мэдрэгдэхгүй, шинэ
заавар ч ирэхгүй. Чиллээ, нүдээ нээлээ, бусад руугаа зурвас бичлээ. Тэгсэн хариу ирж байнаа,
би ганцаархнаа мартагдаагүй байгаадаа бас халти баярлав.

За тэгээд бид хэд нь 3 цаг хүлээлээ, хэзээ биднийгээ санах болоо гээл... Горидлогын дѳл бѳхѳж эхлэв. Тэгтэл удган маань ороод ирлээ, бид хэд ч дуу дуугаа авалцан гомдол мэдүүлэв.
Удган маань бидэнд засал хийж ѳгнѳ, түр хүлээ гэсэн ч, миний аз дутаж, хѳрш маань интэрнээтээ хэрэглэмээр байна гэлээ. Үгүйээ би хэрэглэжийнээ гэлтэй биш, 8 цаг ганцаараа
хэрэглэсэн хүн чинь эзэнд нь буцааж ѳгѳхѳѳс яахав. Ингээд зѳв харан инээж, буруу харан уйлах болов. Их санасан газар хэдэн шѳнѳ хоосон хонодог билээ, эхнийх нь энэ байлаа гэж...

Зээ, та бүхэн миний энэ бүтэлгүй түүхэнд сэтгэл дундуур байгааг би гадарлаад байна. Гэхдээ
бусад олон гайхамшигт хүмүүсээс миний түүх ѳѳр гэдгийг аль эхэнд нь би дурдсан шүү дээ.
Энэ маань ѳѳрчлѳгдѳх болоогүй ээ. Цааш унших эсэхээ эргэн нягтална уу. За ер нь түүхээ товч болгоё. Ѳдѳр бүр ТМГ үгээ боломжоороо хэлээд, нар руу нүдээ онийлгон байж хараад л яваад байлаа. Нэг ѳдѳр удганы хэлдгээр нарны зургийг авч үзэхээр шийдвээ. Зургийн аппарат байхгүй тул гар утасаараа авахаар шийдээд, ТМГ үгээ хэд хэд хэлж байгаад 3 удаа зураг дарлаа. Нарны маань зураг бусад гишүүдийнхээс тэс ондоо, цэнхэр туяатай, харь гаригийн хѳлѳг шиг дүрстэй надад харагдаад байсан даа. Бүлхэмийн архивт хадгалагдсан байгаа, сонирхоод хармаар байвал. Үзсэн хүмүүс сэтгэгдлээ хуваалцах буй за.

Харин дараа нь 13ны сар байсан санагдаж байна, сайхан дүүрэн сар хараад сэтгэл хѳдлѳѳд зурагийг нь дарах гэсэн, утасны маань зураг авдаг функц нь ажиллахаа огт больсон байлаа, хѳѳрхий минь. Яг яагаад гэдгийг нь яаж ч бодоод олсонгүй дээ. Бүлхэмийн гишүүдийн маань тоо ѳдѳр ирэх тусам нэмэгдээд, тэдний маань эрдэм чадал улам сайжраад, ТМГ тарнийнхаа ид шидийг хэрхэн мэдэрснээ хуваалцах нь нэмэгдсээр. Нарны туяаг биедээ холбож, гарын алгандаа илч мэдэрч, зүүдээ манаж чаддаг болсон гээд л. Тэднийхээ түүхийг сонсох тусам ѳѳрийгѳѳ чамласаар л. Миний биед ѳдий хүртэл алийг нь ч мэдрэгдээгүй. Гэхдээ би Монгол хүн болж тѳрснийхѳѳ хувьд Монгол улсынхаа, ирээдүй үр хойчийнхоо ѳмнѳ хүлээсэн үүрэгтэй болохоор энэ бүлхэмийнхээ үйл ажиллагаанд, чадах хирээрээ дэм болох болно. Яагаад гэдгийг мэдэхгүй, зүгээр л дотроос минь Чи Монгол Хүн гэж хэлээд байдаг юм. Та бүхэн ч гэсэн над шиг эх орныхоо тухай дууг, шүлгийг сонсохоор омогшил тѳрж, аньсага чинь чийгтдэггүй гэжүү...
Шинээр нэгдэх та бүхэн ч гэсэн над шиг шантралгүй, ѳвѳг дээдсийнхээ хишиг буяныг зѳв залж, бурууд нүд хурц байж, Эзэн дээдэс болон Аянга удган, бусад зорилго нэгт  ахандүүсийнхээ эхлүүлсэн их үйл хэрэгт нэмэр болж явах болтугай хэмээн ерѳѳе. Далайд дусал нэмэр, хүний чин сэтгэлийн тус хэзээд үл багадна. Санаа зѳв бол заяа зѳв байдаг учир Эзэн Дээдсийнхээ доорхи зарлигийг санан санан мѳрдѳж явъя хэмээн та нараасаа хүсэх байна.

Тэнгэрийн хатуу цаазыг
Тунгаан ухаарч мөрдөн
Дээрээс тэнгэр
Дэргэдээс байгаль
Доороос газар
Харж манадаг хуулийг санан
Хар бүхэнг хийхээс болгоомжилж
Өтгөсөө сонсож
Өөр хоорондоо хүндлэлтэй
Нялхсаа зүгшрүүлж
Тэнгэрээ дээдлэн
Байгалиа хамгаалан
Газраан хайрлан
Төрөө түвшитгэн
Хуулийг дагаж
Түүхээ цэвэрлэн
Оюунаа тэлж
Түмний манлайд үлгэрлэн
Тавилан заяаг мандуулан
Тэнгэрийн зарлигийг түгээн
Байгалийн хуулийг мөрдүүлэх
Шинэ эринг эхлүүлэх
Шинэ үүрэг хүлээлгэн
Хөх толбот Монголчуудаар
Хүний дэлхийг тэргүүлүүлэн
Эмээлт мориндоо мордож
Эрэлхэг Монголоо мандуулахыг
Мөнх хөх тэнгэр тушаан
Хөрст дэлхий хүсэн
Хаан би зарлигдаж байна.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР