2012-01-10

З.Ундрах, A.Энхбаатар: Тэнгэрийн гэрэл Зургийн аппаратанд хэрхэн гардаг вэ?


Бидний өвөг дээдэс байгаль дэлхий, нар, сар, од эрхэс амьтай хэмээн хүндэтгэн, зэрэгцэн амьдарсаар ирсэн билээ. Үүнийг хэн ч батлаагүй ч, шинжлэх ухааны зүгээс хэн ч үгүйсгэж чадаагүй. Харин саяхан Японы эрдэмтэд ус, мод амьтай юм гэдгийг баталсан нь бидний өвгөдийн ухаан алдаагүй гэдгийг давхар нотолсон нээлт байлаа.

Дээдийн дээд Хаан Чингис маань эх нутагтаа эргэн морилохдоо “Тэнгэрийн Гэрэл”-ээ айлдаж, Тэнгэр Удган Аянгатаараа дамжуулан Нар, Сарнаас эрчим хурааж хэрхэн хөх толбоо сэргээхийг Монголчуудад уриалан сануулсан. Дээдэс Хаан Тэнгэр Монгол Газар хэмээх амьд үг болох дуудлагаар Нар, Сарны амьтайг мэдэрч болохыг үрсдээ заасан бөгөөд дэлхий олон оронд буй элэг нэгт Монголчууд үүнийг биеэрээ мэдрэн, үр дүнг нь үзэж, өөр өөрийн боломжоор дүрсжүүлэн, баримтжуулж байна. Үүгээрээ тэнгэрт орших Нар Сар амьтай гэдгийг бусдад нүүр бардам харуулах нотолгоотой болжээ. 

Үүнд гайхаж эргэлзэх нь гарцаагүй учир илүү бодитоор ойлгохын тулд физик дэх оптикийн зарим ойлголтыг санацгаая. “Орчиндоо гэрэл цацруулдаг биетийг гэрэл үүсгэгч гэх буюу үүнийг байгалийн болон хиймэл гэрэл үүсгэгч гэж ангилна. Байгалийн гэрэл үүсгэгчид нь нар, сар, од юм. Бүх энергийн нөөц нартай холбоотой.” Энергийн эх ундарга болох Нар амьтай гэдгийг хүмүүсийн өвөрмөц, ялгаатай зургуудаас харж болно. Үүнийг үгүйсгэх хүн ч олон бий. Тиймээс гэрлийн физик хэмжигдэхүүн болоод дүрс үүсэх зарчмыг тайлбарлая. 

1. Гэрлийн энерги, хүчийг гэрэлтүүлэг гэж нэрлэгдэх хэмжигдэхүүнээр хэмждэг. 

2. Гэрэл бол цахилгаан соронзон долгион бөгөөд хүний нүд нь дундажаар 390-750 нм урттай долгионыг ялгаж харах чадвартай. Энэ мужид солонгын долоон өнгө багтана. 

3. Гэрэл нягт, жигд орчинд шулуунаар тархдаг. Гэрэл тархах орчин өөрчлөгдөхөд гэрэл хугарч нэвтрэх, ойх хууль үйлчилдэг. 

4. Мөн линзүүдийн тусламжтайгаар дүрсийг ойртуулдаг. (Хүн дээрх хэмжээнээс бага хэмжээнд орших гэрлийн долгион, түүнээс ялгарч орших дүрсийг харах чадваргүй ч линзний тусламжтайгаар ялган тодруулах боломжтой байна.) 

Эдгээр физик үзэгдэл, физик хүчин зүйлүүдийн үр дүнд зургийн камер, аппаратаар буулгасан зураг дээр бидний зураг дүрс гардаг бөгөөд зургийн аппарат бол гэрлийн эрчим энергийг хэмжих, буулгах нэг багаж гэж ойлгож болно. 

Энэхүү ойлголтуудын зүгээс авч үзвэл өөр өөр газар дахь өөр өөр орчноос авсан зургууд ялгаатай байж болно. Гэхдээ л нэг үл тайлагдах оньсого байна. Энэ нь Дуудлага хэлэхийн өмнөх болон дараах зургууд ялгаатай байгаад оршино. Өөрөөр хэлбэл, хүн хүний зураг өөр өөр байж болох ч, нэг хүний хэдхэн секундын хооронд авсан зураг ялгаатай байх нь юуны учир вэ? 

Тэнгэр Монгол газар дуудлага үгийг хэлж Нар, Сарны зураг авч буй хүмүүст анхаарах нэгдсэн зүйл байдаг. Үүнд: зураг авч буй байршлаа өөрчлөхгүй байх, аппаратны зайн тохиргоо(zoom)-г өөрчлөхгүй байх, нэг цаг хугацаанд авах гэх мэт. Хэдийгээр гэрэлтүүлэгийн нөлөөллөөр өөр өөр газар дахь зураг ялгаатай байж болох хэдий ч, нэг ижил газар, ижил хугацаанд, ижил нөхцөлөөр авсан нэг хүний зургууд ялгаатай байна гэдэг нь амьд дуудлагын хүчээр Нар, Сар амьтайг мэдэрч болохыг илтгэж байна. Түүнчлэн дуудлага хэлэхийн өмнө жирийн хоосон байсан кадр, дуудлага хэлсний дараа олон олон бөмбөлөг, дүрс, сонин хэлбэр бүхий зүйлсээр дүүрч өөрчлөгдсөн байгааг ч харж болно. Өмнө өгүүлсэнчлэн зургийн аппарат нь гэрэл хэмжих, буулгах нэгэн хэрэгсэл болдог гэдэг үүднээс уг үзэгдлийг авч үзвэл тэрхүү зураг авсан орчинд гэрлийг тодорхой хэмжээнд ойлгохуйц, агаараас өөр нягттай биет юмуу тодорхой орон зайд орших зүйл байгаа учраас л зурагт дүрсжиж гарна. 

Энэ гайхамшиг биш гэж үү? Үүнд итгэхийн тулд бид ч олон няцаалтыг гарган, Дээдэс буурлуудаасаа зэмлэл хүртэж байсан. Жишээ нь: энэ бол линзний нөлөө, усан дуслын зураг, аппаратны хүчин чадлын нөлөөлөл гээд л бусдын адил эргэлзэж байсан билээ. 

Тэнгэр Монгол Газар дуудлагыг чин сэтгэлээсээ хэлж Нарнаас, Сарнаас эрчим авч өөрсдийгөө, бусдыг илааршуулан, анагааж болохыг ч хүмүүс биеэрээ мэдрэн үр шимийг нь хүртсээр байна. Хэрэв Та Хөх толбот Монгол хүн мөн бол өөрийн биеэр мэдэр, эрчимж, ариус, гэгээр. Өөрийн биеэр мэдэрсэн бол бусдад түүчээлэн хүргэ, ахан дүүсээ авар. 

ХӨХ МОНГОЛЫГ МИНЬ МӨНХ ТЭНГЭР ИВЭЭГ. 

ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР 
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ 
ГАЗАР ГАЗАР ГАЗАР

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР