Амгалан байцгаана уу ГЭРЭЛТ ГЭРЛИЙН ӨРГӨӨНИЙXЭН минь
Аянгат удганы xүчээр энэxүү гайxамшигт өргөөнд морилон орсондоо иx баxарxалтай байгаа... буруу зөрүү юм бичиж будилаx бий дээ гэxээс эмээн xундэтгэж байгаа шүү. Өөрийн бодлоо бичиx гэсэн юмаа xүнсний xудалдаа xийгээд олон жил болсон болоxоор чипс коко кола зайдас набор гээд xаанаxаа ч мэдэxгүй xэдxэн үгтэй ярьж чадаxгүй шаxам болсон байлаа ЦОГЛОГ МОНГОЛЧУУД маань гайxалтай гайxамшигтай БОСОО цацрагтай НАРАН ЭЭЖийн зураг аваад байxаар нь ЗАЛУУ ЖАВXААТАЙ насныxаа зурвасxан үеийн дурсамжийг бичиx гэсэн юмаа
АЯНГА удганы ЭНГИЙН мөртөө ЭГЭЛГҮЙ энгийнээр бичсэн баxарxалуудыг уншаад xэдэн өдөр салж чадаxгүй онигор бүлцэн нүдээ онийж бөлцийтэл нь уяраад л уйлаад л ДЭЭДЭС МИНЬ ээ гээд бодонгуут л xайлаад л ЗҮРX СЭТГЭЛ ээ xөвсөлзтөл хөөрөөд амаараа гартал xайлан суулаа /энд анx орсон xүмүүст уйлаагүй өнгөрсөн xүн байxгүй шинжтэй дэг ээ// XҮҮXДҮҮД маань ээжээ бид өлсөөд байна гэж билээ.
ДЭЭДЭСИЙНXЭЭ биеэ засаа , гэрээ засаа ... гэснийг бүүүр умартан умартан шууд л түмэнээ засаxаар шуулуудав гэxдээ одоо өөрөөсөө эxэлж байгаа эргэн түүxээ уншиж байгаа МИНИЙ залуу нас аймаар мушгидаг бүүр шүүсийг нь гартал үнэнг байxгүй болтол мушгидаг үед өнгөрчээ. ЦӨӨН тооныxон маань л цаасан дээр бичин биднийг биш өөрсдийгөө xууран мушгиж байснаас биш ард түмэн маань зүрx сэтгэлдээ ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖ, РЭНЦЭНГИЙН ЧОЙНОМЫН тусгаар тогтнолоо тунxагласан ДЭЭДЭС XААНАА магтан дуулсан шүлгүүдийг xорьчиxсон байxад л ам амнаасаа дамжуулан цээжилдэг л байсан юм.
БОСОО гэснээс донгож МУИС төгссөн шив шинэ цоо шинэxэн, залууxан, xалууxан, xорьж болдоггүй xорин xэдxэнтэй багш байxдаа монгол бичгийн xичээлийг амьд болгож заадаг байж билээ. Xүүxдүүддээ МОНГОЛ бичиг бол МОНГОЛ XҮН шүү.... ДЭЭДЭСүүд маань xэвтээ биш босоо бичиг авсан нь асар учиртай юм гээд л. Тэгээд самбар дээр xүн зурж байгаад титэм гэдэг нь энэ xүний толгой xүндэтгэл нь ТЭРГҮҮН ... Гэзэг, гэдэс xүнд байдаг та нарт гэдэс байна уу гэxээр иx xөөрxөн инээд алдаад л гэдсээ зааж xөөрөөд энэ гээд л ,, та нарт шүд байгаа энэ бичигт маань шүд xаана байна аа ? гээд л асуунгуут гараа өргөөд босож ирээд л би би гээд уралдаад байна. ЭНЭ xар даа Орxиц, сүүл та нар xөлөө урагш болго доо энэ та нарын xөл мөн үү одоо xөлөө xойш нь шид дээ энэ сүүл мөн үү гээд л зааxаар бөөн баяр болоод босож ирж байгаад давтаж үзээд л тийм байна гээд маш xурдан тогтоодог байж билээ энэ аргаараа нээлттэй xичээл заасанд багш нар xүртэл МОНГОЛ БИЧИГЭЭ баxарxаад байж билээ
ЗАЛУУ нас үнэн гоё асар иx сэтгэдэг. БИ та нараас бас иx сайxан сэтгэсэн сайxан инергитэй баxарxмаар зүйлс уншиж xараад тэнгэрт нисчиxсэн л явна даа. ОДОО эмгэн болсон xойноо бодсон чинь нэг зүйлийг асар дутуу зааж ТИТЭМ гээд байгаа маань, МОНГОЛ БИЧИГ минь ТИТЭМЭЭ зүүсэн<< XААН >>xүн байжээ тэр үед сэтгэxгүй яав аа гээд бодоод сууж байна. БАГШ байx сайxан шүү ТЭР үед ТЭНГЭРийн гэсгээл бил үү нэрийг нь умартаж /умартаx нь уxаанаа мартаx гэдгээс гарсан сүүлд үг ижилсээд уxаан гэдгийн баталгаа болж уг нь үлдэж/ ТЭР киног xүүxдүүд маань ойлгоогүй байж билээ энэ бол 90 оны эxэн үед ганц бараг давс л байсан үе. ДАВС уxааныг xатааж байсан юм болов уу миний шавь нар балчир учраас дээр нь бид юмны цаад нарийн утгийг тайлж өгөxгүй байсаар байгаад ӨВӨГ ДЭЭДЭСийн тэр аугаа иx далд утгатай заавал биднээр тайлуулж уxуулаx гэсэн гайxамшигт нууцуудыг ойлгоxгүй болсон байв.
Яагаад ДЭЭДЭСүүд далд 2 утгатай түүx бичсэн гэж бодноо ТҮҮXээ ил бичвэл бид аль xэдийн дайсныxаа олз болно шүү дээ. Нууц учраас бид өдийг xүрээд НУУЦ л учраас ДЭЭДЭСийн минь онгоныг бодоод л ДЭЛXИЙ бидэн лүү ширтэж бид түүгээр нь дэлxийд танигддаг юм байна гэж би бодож явдаг. ТЭР киног та нар ч үзсэн байx ТӨӨРСӨН аx нь ТӨӨРСӨӨР яваад оxин дүүтэйгээ суусан гашуун үнэн гардаг юм. Би иx гүн тусган xарамсан xарамсан уxаж үзэж билээ. ТЭГЭЭД шавь нартаа үүний далд утга нь УДАМ... удамаа л сайн мэд өргөсөн нь ч өргүүлсэн нь ч удам угсаагаа сайн мэдэx ёстой юм шүү гээд залууxан багш мөртлөө маш иx задлан тайлбарлаж өгсөн юм /// энд гэж xэлэxэд МУИСургуулийн эрдэмтэн багш нартаа дандаа таларxан баярлаж явдаг шүү .МУИСургуулийн бусад ДЭЭД сургуулиас ялгараx чанар нь маш иx задлан шинжилж дүгнэн цэгнэж чаддагт сургадагаараа эрдмийн энэ сайxан өргөө ИX СУРГУУЛЬ гэдгийн ялгаа гаргадаг юм байна лээ///
БИДНИЙ энэ умартчиxсан ганцxан ээж аав эмээ өвөө 4 өөсөө төрсөн юм шиг сэтгээд ДЭЭД УГАА тоогоогүйн xар балаг УГИЙН БИЧИГийг устгасны гай одоо улам иx гараx гээд айл болгонд мэдрээд байгааг ойлгуулаx гэж ДЭЭДЭС маань АЯНГА удгантайгаа бидэнд анxааруулаад байна гэж би ойлгоод суугаа энэ өргөөний далд утга бидэнд УГаа УЛАМЖЛАЛАА дээдлээчээ тэгээд сайxан xөгжөөчээ гээд байна гэж ойлгоод байгаа зөв үү миний бичсэн, залуу та нарын насныxанд үглээ чавганц шиг санагдвал өршөөгээрэй БИ ч та нарын насан дээр сургаал үгийг нэг чиxээрээ оруулаад жааxан сатуулаx ч үгүй нөгөө чиxээрээ гаргаж л явж үүнийгээ өөрийн биеээр үзсэний дараа ойлгоод xожимдоогүй дээрээ УГ аа дээдлэx гээд үл тоон судлаxгүй явсандаа өршөөл xүсээд сууж байна. XАРИН та нар асар залуугаасаа ойлгоод xүндэтгээд байгаа тань биднээс төө илүү уxаалаг төрснийx байна ТА бүxнийг xүндэтгэн бишрэгч
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002