2012-01-01

Хойд: Миний амьдралд тохиолдсон хамгийн том нууц

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Миний Аянга удгантай анх холбогдсон түүх бараг л бага хэмжээний зохиол шиг адал явдалтай. Эхлээд өөрийн амьдарлаа бичихгүй бол удгантай холбогдсон нь миний хувьд ямар чухал байсныг хүмүүс сайн ойлгохгүй байхаа.

2008 оны 6 сард би бие давхар боловч ажил үйлс бүтэхгүй нөхөртөйгээ байнга муудалцсан нэгэн амьтан аргагүйн эрхэнд найз охиныхоо очдог өвөө дээр засал хийлгэхээр очлоо. Тэр бол миний анх уулзсан бөө буюу дархад гаралтай зайран хүн байсын. Тухайн үед би бөө гэж ямар ч ойлголтгүй байсан болохоор зөвхөн их хатуу засал хийж хараал ерөөл хариулдаг гэж сонссон болохоор өөртөө хараал байж магадгүй гэж бодоод л очиж байсан нь тэр. Тухайн үед зайран надад танай эхийн талаас угтай юм байна чи уг барих хэрэгтэй бүр боломгүй бол сэтэрлээд тахихгүй бол болохгүй гэж хэлэхэд надад их л сонин санагдаад ээжээсээ энэ талаар асууж сурагласаар нэг өндөр уулын нэртэй онго ээжийн талд буудаг байсан хонь сэтэрлэдэг саяхан хүртэл буудаг байсан гэж сонссон юм. 

Гэхдээ  би энэ талаар удаан хөөцөлдөж сонирхоогүй тэгээд л мартсан. Манай ээжийн очдог Гандангийн нэлээн том лам танайд яасан ч бөө буухгүй хувилгаан ламын удамтай, олон үе дамжсан чадалтай ламтай байж гэхээр нь тэрэнд л үнэмшсэн хэрэг. Хүү маань төрөөд хөөрхөн амьтан энэ хорвоод ирсэнээс хойш бүр ч сонирхоогүй. Гэтэл хүүг маань ой гарантай болсоноос хойш манайх гэдэг айл бөөн адал явдалтай учирж эхэлсийн. Эхлээд л манай нөхөр янз бүрийн хий юм хараад гээл дараа нь хадам эгч маань бүр унтаж ч чадахаа больлоо. 

Би хүүгээ 1 ой хүрээд л ажилд орсон болохоор ядраад ч юм уу тэр зүйлийг нь огт мэдэрдэггүй байлаа. Тэгээд нэг өдөр хадмууд маань хашаандаа бөө авчирч бөөлүүллээ. Тэгээд л баахан зан үйл хийсэн. Тэр үед би ч бас зүгээр байсангүй угтай гээд л байсан үнэн үү гээд асуулаа. Намайг биш гэнэ. Танай бага дүү охин чинь удган болох ёстой гэнэ. Би ч баярлаад л гэхдээ манай дүү яасан ч би бөө болохгүй гээд зөрүүдлээд тэгээд л орхисон. Манай хашаанд ирж бөөлсөнөөс хойш хэд хоног манай гэрийнхэн гайгүй л байлаа. Гэтэл нөгөө  хий үзэгдэл дахиад л бужигнуулж эхлэв. Тэгээд эцэст нь 2 хашаагаа зараад дарь эхэд өөр хашаа аваад гайгүй болох байх гэж бодтол бас л яг хэвээрэй. 

Энэ байдлаас залхаад манай хадмууд хамаг л газраар явж сүүлдээ улааны шашны сахиус буулгадаг Жавхлан гээд эмэгтэй дээр очлоо. Тэр эмэгтэй дээр их олон өвгөд бууна үнэхээр сүртэй олон хүн ирнэ гол нь өөрийгөө бөө биш гэдэг бөө бол их муу гэж ярина. Тэгсээр манай нөхөр хадам эгч 2-г сахиустай юм байна. Сахиусаа авахгүй бол танайхан өөдлөхгүй гээд л бөөн юм болоод 2лаа сахиус буулгадаг боллоо. Очсон гэзэр бүрт хий үзэгдлүүд үймүүлсээр хэд хэд нүүж байж төмөр замд ирээд нөгөө 2 чинь сахиус буулгаад арай гайгүй боллоо. Гэхдээ манай 2-ын багш нь болохоор намайг ерөөсөө үзэхгүй гээд бараг л хөөнө. Тэгэхээр нь би тийм муу хүн байна уу гэхээр юу ч хэлэхгүй. Сүүлдээ уур хүрээд болохгүй бол очиж хэрэлдэнэ дээ гэж боддог боллоо. 

Манай нөхөр дээр буусан харын сахиус нь надад бүр дургүй бараг анх  буусан өдрөө л сал гэж хэлсэн. Би гомдоод л гэхдээ гэнэт эргэлзээд эхэллээ. Бас нэг том нөлөөлж тэр харын сахиусыг үнэхээр үзэн ядсан 1 зүйл боллоо. 7-р сард наадмын 3 хоног би үнэхээр өвдөж их хэцүү байлаа. Би ажлын ачааллаас болж  11 сар болон 3 сард 2 удаа хүүхэдтэй болсон боловч тогтоож чадаагүй юм. Тэр үед нөгөө хий үзэгдлүүдийн гайгаар юун эмчилгээ хийлгэх манатай байсан болохоор ингэж байснаас гээд хамгаалах тариа тариулсанюм. Тэгэхдээ байнга таагүй л өвдөж явсаар байгаад сүүлдээ 7сарын -13нд Баянгол эмнэлэг орлоо. 

Ээ бүү үзэгд 5 сартай хүүхэд нөгөө тогтоогүй гээд байсан эхо нь оншлоод эмч нь үзээд тариа тарьсан хүүхэд амьдаар барахгүй хөдлөөд хөөрхөнөөс хөөрхөн болчихсон өмнөөс хараад байж байна. БИ шок гэдгийг тэгэхэд л мэдсэн. Юу вэ. Эмч нар одоо юу хардагийн болоо. Тэгээд бараг бүх сайн эмчээс асуулаа. Генийн шинжилгээ хийхээс нааш гажиг согогийг нь мэдэх боломжгүй гэнэ. 6 сартайд нь ургийн уснаас генийг нь шинжилж болно. Би ямар ч байсан гажигтай ч байсан гаргана гэж бодоод нөхөртөө хэллээ. 

Гэтэл нөгөө хар сахиусны эмээ гуай нь буучихаад наад хүүхэд чинь буг чөтгөр шууд л гаргаагүй нь дээр биз дээ гэж байна. Сүүлдээ эмч нар хүртэл за за тасалсан нь дээр биз гэр бүлийнхэн чинь зөвшөөрөхгүй бол чи яагаад ч нэмэргүй өөрөө ч их тонустай тогтохгүй юм байна гээд л эмчийн заалтаар хугацаанаас нь өмнө  зогсоосон. Тэр Үнэхээр л олон хүн ах дүүдээ тус болж зовлонг нь нимгэлэх гэж буусан юм бол юу гэж айл гэрийг салгах гэх вэ, хүүхдийг золиослон ал гэх вэ харин ч арчаагүй зантай улаачаа засаад захираад явах байх гээл уур хүрээд  сүүлдээ бүр энэ тухай хэлдэг боллоо. Тэгээд л нөгөө гайхамшигт сахиусны ачаар би гэж хүн нөхөртэйгээ хамт нэг хүний амийг зольсондоо. Одоо ч гэсэн тэр хүүхэд амьд үлдэх боломжтой байсан тогтоод бүр эрүүл ч хүүхэд байх байсан ч юм билүү гэж дотроо шаналж өөрийгөө буруутгадаг. Чиний наад сахиус гээд байгаа чинь лав сайн юм биш тэгээд л 2лаа муудалцана. Миний үгийг манай хүн ер тоохгүй өөрийнхөөрөө л зүтгэнэ. Яваандаа тар нь танигдаад хадам эгч аав ээж бүгд л дургүйцээд эхэллээ. 

Тэгсэн ч учир явдал бүр ээдрээтээд эхэллээ: Хадам эгч ухаан алдаад хэдэн цагаар хэвтдэг боллоо. Тэгээд сэргэхээрээ 7 настай хүүхэд үеэрээ ороод ирнэ. Аав ээжээсээ бусдыг нь танихгүй. 12 настай хүүгээ агаа гэнэ. Тэгээд л манай хадам ээжийн дүүгийн хүүхэд манай 2 той цуг бөө болсон тэрэн дээр очлоо. Тэгсэн чинь нөгөө багш гуай нь тийрэн өөртөө залчихсан тэр нь их хүчтэй манай хадам эгчийг их буянтай сайн хүн болохоор нь сүнсийг нь хориод сүүлдээ бие нь дийлэхгүй нас барахаар нь өөрийнхөө хамаатан садангууд дээр буулгах гээд байна гэнэ. Тэгээд арай хийж сүнсийг нь дуудаад сэхээ орууллаа. 

Нэг өдөр ажлаа тараад очиход үеэл нь багш дээрээ дагуулж очсон гэж байна. Багш нь та хэд буруу юм авсан байна. Бөө болох байсныг тийрэн наасан байна одоо бушуухан янзлуулахгүй бол энэ охин хавар хүртэл тэсэхгүй гэнээ гээд л бөө болгох талаар ярьчихсан сууж байлаа. Бас эхлээд ганцхан хадам эгчийг гэж байсан чинь гэнэт энэ 2 хамт л угаа барихгүй бол болохгүй юм байна гэж хэлсэн гэнэ. Маргааш нь би хамт очоод багштай нь уулзлаа. Гэтэл заавал 2-лаа бөө болохгүй бол болохгүй гэнэ. Гэнэт багшийнх нь онгод нь тэр балчир гэж намайг заагаад төр түшсэн 4 хатны удам дээд тэнгрэийн тамгатай улаач болох ёстой гээд хуучин мартсан түүхийг гэнэт сөхлөө. Өвлийн дунд сард тэнгэр газар 2 цагаан болсон үед удмын 3 охин балчиртай хамт сэтгэлийнхээ дуудлагаар ирээд өвөг дээдэстэйгээ уулзана биз дээ.  Эцгийн талаас буух юм байна гэнэ. Би ч хачин их догдлоод л гэхдээ тэр хүн миний багш биш гэсэн сэтгэгдэл төрөөдл бас гэнэт үнэн ч юм уу худал ч юм уу гэж бодогдоод үнэхээр угтай эсэхийг нь хэлээд өгөх жинхэнэ бөө хайх ажилдаа орсын. 

Ингээд л жинхэнэ түүх эхэлсийн. Энэ хооронд би ажил төрөл бүтэхгүй болохоор янз бүрийн л хүн дээр очиж байсан. Хэн нь ч миний тухай ядаж нэг ч үг хэлж байгаагүй болохоор бөө үзмэрч бүгдэд нь итгэхээ бараг больсон байлаа. Бусад хүмүүсийг хэлээд л байдаг миний ээлж болохоор л таг. Гэнэт манай нөхөр бид 2 халтур хийж яваад таарсан согтуу залуугийн үг санаанд орлоо. Тэр залуу манай нөхрийг чи уг нь бөө л болох юм байна. Халхаар л босохын байна гээд харин намайг чиний талаар дээд тэнгэрээс юу ч хэлж болохгүй гэж хориглосон байна. Тэгээд хүмүүс чамайг харж чаддаггүй юм байна. Онгод тэнгэр л харна гэхдээ цаг нь болоогүй гээд намайг юу ч хэлүүлэхгүй байна би их айж байна. Тантай юу ч ярихгүй гэж байсныг нь санаад одоо цаг нь болоод намайг хүмүүс хардаг болсын байна гэж бодохгүй юу. 

Бас манай ээжийн төрсөн дүү мундаг үзмэрч байдаг. Бэлхийн Оюунаа гээд л хүмүүс гүйлдээд байдаг тэр хүн дээр л онгод нь буухын байгаа биз гэж бодлоо. Аавын тал тэр чигээрээ хэдэн үеэрээ лам байсан. Ид шидтэй хүмүүс бөөн үлгэр шиг домогтой. Бүр долоон хар морьтой ах дүү 7 бөөг дийлсэн гээд л зөндөө л яриа байдаг болохоор бөөгийн уг байхгүй дээ гэж бодож байсан чинь гэнэт л 2 талаас уг муг гарч ирээд л хамгийн сонирхолтой нь хэлсэн хүмүүсийн үг зөрөөд л байдагт итгэл үнэмшил төрөхгүй болсон байсан.  Тэгээд манай нөхөр угаа барилаа би зэрэгцээд хайгуулын ажилд орсын. Байнга бичиг цаас шагайж суудаг надад гадуур явах ядаж асуух ч хүн байгаагүй болохоор сайт гэдэг сайхан туслагчийг ашиглаад бөөгийн талаар бараг бүх сайт блогоор орж үзлээ. 

Тэгээд л анх Аянга удганы блогийг олсон. Одоо бодоход 1 өглөө орж үзээд л шууд хэд хоног ухаад хэдэн хэрэгтэй гэсэн  бичлэгээ түүж уншаад л гэнэт friend болох хүсэлтээ бичиж  байсын. Би үнэхээр хаширсан хүн болохоор бөө үзмэрч зурхайчид итгэхээсээ итгэхгүй нь их байсан болохоор удганы түүхийг уншаад шууд хүлээж авах хэцүү л байсан. Гэхдээ унших тусам надад зориулж  бичээд байгаа юм шиг санагдаад тэгээд л найзлая гэж гуйсан юм.  

Хүсэлтээ биччихээд тэр өдөржингөө сэтгэл догдолж хөвсөлзөөд л намайг айд хийхнүү гээд л хүлээгээд л асуусан асуултныхаа хариултыг сонсох юм шиг санагдаад за за юу ч гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гэтэл удган маань шууд л зөвшөөрөөд миний месэжэнд хариу өгсөн. Тэгээд л янз бүрийн асуултуудаар удганыг бөмбөгдсөөр байгаад хайрлаж хүндэтгэх болсымаа. Доор би удгантай харилцаж эхэлсэн мессежээ копи паст хийчихлээ. Гэхдээ хэрэгтэй хэрэггүй юм их байгаа учраас хасаад оруулчихсан. 

Нөхөртөө удганы талаар хэлэхэд огт хүлээж авахгүй юм байна лээ. Хааныг эмэгтэй хүн дээр буухгүй гээд л байгаан. Харин өвөө нь болохоор үнэн онго нь мөн юм шиг байна лээ. Завсраар нь тийрэнгүүд дайраад ороод байгаа юм шиг. Би ямар сайн мэдэх биш. Одоо үгээ хэлдэг болсноос хойш өмнөх өдрүүд шиг дарамт хэцүү зүйл мэдрэгдэхгүй байгаа. Бүх зүйл болох ёстой бол болно л гэж бодоод төлөвлөгөөнийхөө дагуу бүхнийг хийж байгаа. Бас удгандаа хамаг зүйлээ даатгачихсан болохоор та нар мэдэж байгаа даа. Миний авсан нарны зураг хүүхэдтэй нар гараад байгаа хэхэ. Удахгүй бүх зүйл хэвэндээ орох байхаа. 12 сарын 3 гэж би нөгөө 123 гэдэг тоог тайлаад энэ өдөр багш дээрээ очиж шавиа болгож авна уу гэж гуйхаар шийдсэн. Харин удганы бичсэн 321 гэдэг тоог бол сайн мэдэхгүй байнаа.

Та бүхэндээ амжилт хүсье.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР