Цагаан бөөрөнхий бөмбөлөг туссан зургийг хараад би итгэдэггүй байлаа. Анх бодохдоо харанхуйд авсан орчны эргэн тойрны усан дусал, тоосонцор, цасан ширхэгүүд зураг авах үед гэрэл ойлгож бөмбөлөг хэлбэрийн дүрс үүсгэж байна гэж таамаглаж байсан юм. Гэвч энэ талаар нэлээн зүйл шагайтал зарим бөмбөлөг нь үнэхээр сүнс гэдгийг баталсан олон баримт олдлоо. Гэлээ ч гэсэн далд ертөнцийн зүйл учир бүрэн батлахад төвөгтэй гэдгийг ойлгож байгаа байх. Зарим хүмүүс энгийн худал зүйлд итгэлээ, туйлширлаа гэж бодохоосоо өмнө энэ талаар нухацтай нэг судлаад үзээрэй.
Дижитал зургийн аппаратаар зураг авахдаа линзтэй маш ойрхон тоос хаяаад харанхуйд аваад үзнэ үү. Тэр үед ямар нэгэн бөмбөлөг зурган дээр гарсан байх болно. Харин үнэхээр сүнсэн бөмбөлөг авахын тулд аль болох цэвэр вакуум орчинд туршилт хийсэн нь оновчтой байдаг. Гэхдээ сүнслэг бөмбөлөгний бичлэгнээс харж байхад тэд ихэвчлэн гэрэл цацруулах ба хүний бодол, хэлж буй зүйлд хариу үзүүлэх чадвартай. Олон сүнснүүд нэг багц болон нэгдсэн ч тохиолдол байдаг байна. Мөн хамгийн оновчтой туршилт бол бөөлөөний өмнө зураг дарж үзээд, бөөлсний дараа зураг дарахад асар олон тооны бөмбөлөг нэмэгдсэн байх магадлалтай. Тэд бол сүнсний биежсэн хэлбэр мөн.
Сүнс нь бодит хүн дүрстэй бөгөөд физик ертөнцөд биежэхдээ хамгийн түрүүлж бөөрөнхий орб хэлбэрийн дүрсэд хувиран камерт өртдөг гэнэ. Нар сар, эд эс, молекул гээд бүхий л амьд биетийн үндсэн хэлбэр бөөрөнхий байдагтай ч холбоотой байж магад. Яаваандаа энэ дүрс хангалттай биежээд ирэхээрээ хүчтэй энерги цацруулж, гэрэл ялгаруулах, утаа хэлбэрийн хүний дүрсэд хувьлах зэргээр энгийн нүдэнд харагдах чадвартай болно. Тэр тусмаа угтай хүний янз бүрийн зураг бүрт ийм бөмбөлөг хэлбэрийн дүрс гарах нь гайхах зүйл биш. Томруулж харахад зарим нь хүний нүүр ч гарсан байдаг байна.
Сүнсний бөмбөлөгийг хэрхэн таних вэ?
Дээр дурдсанаар хэт их бөмбөлөг зурган дээр гарвал ихэвчлэн тоос тоосонцор, усан дусал байх магадлалтай. 1. Маш тод гэрэл цацруулсан. 2. Томруулж харахад долгиолсон хүрээ цацруулсан. 3. Сүүлтэй юмуу ардаа зам татуулсан байвал сүнс байх өндөр магадлалтай.
Гэвч энэ бүхнийг хэн нэгэн гарч ирээд үгүйсгэхэд маш амархан. Бид заавал батлах албагүй өөрсдөө ялгаж сураад туршилт хийхэн л хамгийн сонирхолтой. Тиймээс тэднийг юу ч хэлсэн шантрах хэрэггүй.
Сүнс судлаачид зөвлөхдөө 35 мм камераар сүнслэг бөмбөлөг өртөх магадлал хамгийн өндөр байдаг. Энэ камер нь тоосонцортой холбоотой зүйлсийг зурганд гаргадаггүйгээрээ онцлогтой гэнэ. Харин дижитал камер ийм туршилтад тохиромжгүй.
Интэрнэтэд энэ талаар илүү их зүйл олж мэдье гэвэл " Spirit Orb" түлхүүр үгээр хайгаад үзээрэй.
Жинхэнэ бөмбөлөгүүд
Монгол контент
-
Би түүхэн кинонуудыг үзэх дуртай нэгэн. Түүхэн кино болгоноос тухайн улс
орны соёл , домог зүй, түүхийн онцлогийг олж харж манай түүхтэй холбоотой
улбаа...
1 week ago
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002