Хаантай уулзсан тэмдэглэл
Пүрэв гараг 2011.10.06
Бид, “Чингисийн Монгол” бүлгэмийнхэн анх удаа 2011.10.06-нд Тэнгэр удган Аянга болон Эзэн Чингис хаантай “Skype” ашиглан уулзсан юм. Миний хувьд энэ өдөр өглөөнөөс авахуулаад л сэтгэл санаа өөдрөг сайхан байсан ба Тэнгэрийн улаач Аянга Удгантай, Эзэн Чингис Хаантай, фейсбүүк дэх санаа нэгт андуудтайгаа сэтгэл догдлон уулзсан сайхан өдөр билээ.
Үйл явдлын тэмдэглэл:
Намайг цагаасаа жоохон хоцрон 18:45-н үед очиход үүдний өрөөнд 10 орчим хүн /фейсбүүк дэх танилууд/ өрөө тойрсон буйдан дээр сууцгааж байсан. Тэдний ихэнхи нь хажууд талын интернеттэй өрөөнд орж заслаа хийлгэж гарч ирээд сууцгаасан нь тэр байлаа. Хоцорч ирсэн бид хэд ээлжээ хүлээнгээ “Зүрх хайрхан” болон “Тэнгэр Монгол Газар” үгийн тухайн ярьж амжсан. Харин энэ үеэр хажууд талын өрөөнд зарим гишүүд маань Аянга Удгантай Скайп-аар харицан заслаа хийлгэж байсан ба тэр өрөөнөөс үе үе хүний огьх чимээ гарч байлаа. Уулзалт болохоос өмнө бидэнд энэ талаар анхааруулж байсан ба миний ойлгосноор сүнсэн бие нь бохирдсон тохиолдолд заслын үед бөөлжих, хөлс цутгах, гар хүйт даах зэрэг мэдрэмж төрж болохыг сануулан ууттай ирэхийг захисан.
Төд удалгүй заслаа хийлгэж байсан хүмүүсийн засал дуусаж хоцорч ирсэн бид 4-н ээлж ирлээ. Засал эхэллээ. Удган бидэнд аяганд сүү хийн урдаа тавиж “Тэнгэр Монгол Газар” үгийг дотроо уншихыг хэллээ. 1 минут хэртэй суусны дараагаар Удган биднээс юу мэдэрснийг асуулаа. Бид энэ удаад онцын зүйл мэдрээгүй байлаа. Удган биднээс урдах сүүгээ уугаад дахин 1 мин хэртэй суухыг хүслээ. Энэ удаад Удган та нарын хэн нэгний хэл нь даагдахгүй хүнд оргиод байгаа мэдрэмж төрөөд байна, булчирхай нь ч цочсон юмуу гэхэд нээрээ л Заяа дүүгийн хэлэн дээр нь юм гараад хүндүүр оргиод байгаа тухай хэллээ. Харин саяын 1 минутанд миний хувьд толгой бага зэрэг өвдөх мэдрэмж төрж байлаа. Удган дахин 1 минут хэртэй суухыг хүсээд юу мэдэрсэн тухай асуув. Бүгд гарын алга халуу оргихыг мэдэрчээ. Энэ нь сайны шинж тэмдэг ажээ.
Миний хувьд ч мөн адил халуу оргих мэдрэмж төрсөн ба толгой өвдөх мэдрэмж хормын төдийд арилсан билээ. Ингээд засал дуусжээ. Тэнгэр Монгол Газар үгийг хэлний ачаар бидний сүнсэн бие харьцангуйгаар цэвэрлэгдсэн байна гэж Аянга удган хэлэв. Заслын дараагаар бие сэтгэл 2 нэг л хөнгөн, сайхан мэдрэмж төрж байлаа./Анх удаа л бөө хүнээр засал хийлгэж байгаа минь энэ/. Заслын хугацаанд Аянга Удгантай ярихад тэр дуу хоолойноосоо л хатуу чанга, дайчин эрэмгий эмэгтэй гэдэг нь мэдэгдэж байсан ба миний хувьд айх, бишрэх 2 зэрэгцэж байв. Засал дууссан болохоор бусад гишүүд өрөөнд орж ирэн байр байраа олон газар сууцгаалаа. Аянга Удган вэб камераар хүн бүрийг харахыг хүслээ. Удганд заслын дараагаар хар муу юм үлдсэн үгүйг шалгадаг шалгалтын онго буужээ. Дээд тэнгэрт хүртэл чанар гэдэг зүйл чухал гэдгийг ойлгов.
Удалгүй Эзэн Чингис хаан буулаа. Аянга Удганы ярианы өнгө, уур амьсгал нь өөр болжээ. Бид Эзэн Чингис Хаантай мэнд усаа мэдэлцэн сая засал хийхэд хэдэн онго бидэнтэй хамт байсныг асуулаа. Хаан: “тэрийг мэдэж яах гээв, түм буман” гэж хэлээд удаагүй байтал биднээс хүлцэл өчөөд яваад өгөв. Удган бидэнд дайрлага дайрсан тухай хэлэв. Хаан түүнийг хариулахаар явжээ. Энэ хооронд Удганд өөр нэгэн онго буув. Тэр онго хойно сандал дээр сууж байсан хүмүүсийг доошоо газар суухыг шаардлаа. Тэд ч доошоо суув. Төд удалгүй өөр 1 онго орж ирсэн нь Эзэн Чингис хаан байлаа. Хаан эмэгтэй хүний хоолойгоор ярьж байсан ч цаанаа л Эзэн хүн, Хаан хүн гэдэг нь мэдэгдэж байв.
Хаан үнэхээр Аянга Удганы хэлснээр “Энгийн атлаа Эгэлгүй хүн”ажээ. Уулзалт эхэндээ асуулт хариулт байдлаар өрнөв. Бид Эзэн Чингис хааныхаа Алтан сургаалийг сонсож олон олон асуултандаа хариулт авч чадсан. Хааны яриа үрс биднийгээ, Байгаль Эх дэлхийгээ хайрласан өнгө аястай байсан ба өнөөгийн бидний, Монголчуудын байгаа байдалд сэтгэл нь шимшрэн буй нь мэдрэгдэж байв.
Итгэл, сэтгэлээрээ цугларсан “Чингисийн Монгол” бүлгэмийнхэн бид Аянга удгантайгаа, Эзэн Чингис хаантайгаа уулзсандаа туйлын их баяртай байсан ба Эзэн Хааныхаа Алтан сургаалийг үг бүрийг нь шимтэн сонсож суусан юм. Тус уулзалтан дээр Хаантан маань “Гурвалжингийн онол”-ын тухай Алтан сургаалиа хайрласан билээ. Энэ мөрөн дээрх бөндгөр, энэ 2 гар тань нийлээд гурвалжинг үүсгэдэг ба толгойгоо сайн ажиллуулж байж, 2 гараараа хөдөлмөрлөснөөрөө хувь тавилан, заяа төөргөө зурдаг ажээ.
Таны үүсгэсэн гурвалжин таны л хувь заяа, миний үүсгэсэн гурвалжин миний л хувь заяа мэт боловч мянга мянган, сая сая тань шиг, над шиг эгэл хүмүүний гарт улс эх орны, байгаль эх дэлхийн, гараг ертөнцийн хувь заяа оршдог ажээ. /Гурвалжингийн онолын хувьд үг бүрчлэн санахгүйн учир утгыг нь бичив/. Тэнгэр эцэг өршөө.
Тэмдэглэл бичсэн: Б.Эрдэнэ
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002