Showing posts with label Монгол хувцас. Show all posts
Showing posts with label Монгол хувцас. Show all posts

2015-05-06

Монгол Товчион Түүхийн тайлал судар хэвлэгдлээ


Монгол Товчион түүхийн тайлал судар хэвлэгдлээ. 3 боть 1460 хуудастай тус судар нь Монголын Нууц Товчоог бүрэн эхээр нь 550 дэс түүнтэй холбогдсон түүх, тайлбарын хамт Онгод Дээдсүүдээс өртөөлөн буулгаж буйгаараа онцлогтой юм.

2014-11-10

УЛС БАЙХЫН ҮНДЭС



"УЛС БАЙХЫН ҮНДЭС" хэмээх өгүүлэмжийг яаралтай тавихыг эцэг тань хүслээ. Гэвч олон хуудас тул таслан тавив. Ёсоор болгосон Аянгат.


УЛС БАЙХЫН ҮНДЭС

Улс байна хэмээх нь таван нөхцөл бүрдсэний тэмдэг юм. 

§ Эхнийх нь УЛ ЭС хэмээх хөвүүн бөгөөд үүнийг бид ЦУСАН ТУСГААР ТОГТНОЛ гэж нэрийддэг.
§ Удаах нь УЛ СУУРЬ хэмээх нутаг бөгөөд үүнийг ХИЛ ХЯЗГААРЫН ТУСГААР ТОГТНОЛ гэнэ.
§ Гутгаарт УЛ СОЁЛ. Энэ нь орон зай цаг хугацаанаас болж буй зонхилгоо үйлдэл юм. Үүнийг АХУЙН ТУСГААР ТОГТНОЛ гэнэ.
§ Дөрөвдүгээрт энэ зонхилгоо үйлдэлээс хөгжсөн ТАРХИНЫ СЭХЭЭРЭЛ. Энэ бол ТАРХИН ТУСГААР ТОГТНОЛ болно.
§ Тавдах нь бие биедээ сөргөлдөөнгүй амьдрахыг нөхцөлдүүлэгч ЖАЯГ, ЗАСАГ, ГЭРЭЭ гурав юм. Үүнийг ИХ ЗАСАГИЙН ТУСГААР ТОГТНОЛ хэмээнэ. 

Энэ таван тусгаар тогтнол нь УЛС буюу УЛ ЭСийг бүтээнэ. Тэгвэл Монгол улс нь бусад улсаас ялгарах Монгол гэж өмөөрөх зүрх юу болохыг өгүүлюү.

2011-04-22

Сарлагтай Отгонбаярын Машбат: Монгол дээл, монгол дээлийг өмсөх тухай


Сарлагтай Отгонбаярын Машбат

Би уул нь дээл өмсөх дуртай юм шиг байгаа юм. Гэхдээ хүмүүсийн өмсдөг, урт хормойтой, нэвсгэр дээлийг харахаар гажиг харагдаад байдаг юм.
Нэгд, Монгол дээл ер нь тийм урт байгаагүй. Зуны дээл ялангуяа богино талдаа байсан байдаг. Ер нь бол морин дээр мордоход өвдөг хучсан хэмжээнд л байх ёстой гэдэг шүү дээ. Хэтэрхий урт дээл морин дээр мордоход хөл ороогоод болдоггүй байсан учраас л "урт дээл хөл орооно" гэдэг үг гарсан байх. Харин ноён хүн урт дээл өмсдөг байсан байж магадгүй.
Хоёрт, дээл уулаасаа зохимжгүй байдгийн учир нь функционал биш. Өнөөдөр хувцас аятайхнаас гадна бас функционал байх ёстой. Дээл өмсчихөөд гар утсаа, түрийвчээ, үнэмлэхээ хаана хийх вэ гэдэг том асуудал бий. Бүгдийг нь өвөртөө хийнэ гэвэл, түнтийсэн амьтан явах хэрэгтэй болоод байгаа юм. Тиймээс уул нь энэ тэндээ хармаатай байдаг бол дээл өмсч болохоор байгаа юм. 


Ер нь монгол дээлийг загварын болгоод байдаг манай хувцас зохион бүтээгч, дезайнерүүд монгол дээлийг функциональ болгох тал дээр ажиллавал зүгээр юм. Тэгтэл сүрхий сэтгэлгээний урлаг болгож байгаа нь энэ гээд шөнө үзвэл айж цочмоор аймаар болгоод л, тэрийгээ авангард загвар гэж хөөрцөглөөд байх юм.
Функционал байна гэдэгт бас зун сэрүүн, өвөл дулаан байхыг ойлгоно. Дээл бол өвөл дулаан, гэхдээ зун сэрүүн билүү? Хуучин цагт бол сугалдаргалж өмсөнө, дотуураа цамцгүй дан өмсөнө гээд л сэрүүн болгох олон арга байжээ. Гэвч өнөөдөр хүмүүс дээлээ сугалдаргалах юм уу, дотуураа цамцгүй өмсөхөө больчихсон, тэгж өмсвөл тэнэг юм шиг хардаг болжээ. Уул нь дээлээ сугалдаргалж юм уу, нүцгэн өмсдөг бол нэг ч их халуудахааргүй байлтай. Гэтэл яагаад ч юм бэ, халуун зунаар аймаар том дээл өмсчихсөн зантгар зантгар хүмүүс явж байхыг наадмаар бишгүй л харсан, харах тусмаа гайхаад байдаг юм. Тэгэхээр тэр халууцаад байгаа хүмүүст зориулсан сэрүүн дээлийг ч бас манай дезайнерүүд зохион бүтээвэл сайн сан.
Дээлийг хүмүүсийн өнөө цагийн хэрэглээнд зохицуулахгүй бол хэзээ ч, бүр хэзээ ч дээл өдөр тутмын хэрэглээнд орж ирэхгүй нь лавтай юм.

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР