2011-11-04

Оддын хүүхдүүд буюу тэнгэрийн балчирууд (Кристал болон Индиго хүүхэд гэж хэн бэ?)


Та энэ ертөнцөд ямар нэгэн зорилготой ирсэн мэт санагдах, ямар нэгэн томоохон өөрчлөлт энэ дэлхийд хэрэгтэй мэт, нэг бол таны эргэн тойрны хүмүүс болон амьдрал утгагүй мэт санагдаж, далд ертөнцийн дуудлагаар таныг ямар нэгэн зүйл хийх ёстой мэт мэдрэмж төрдөг үү? Тийм бол та индиго юм уу кристал хүүхэд гэж өөрийгөө тодорхойлж болно. Тэдгээр хүүхдүүд хэн бэ? Яах гэж ирсэн бэ? Тэд бол энэ дэлхийд зөв замыг зааж, өөрчлөлт болон мэдээллийг бидэнд түгээж, эх дэлхийг эмчлэх
, энэ дэлхийг цоо шинэ түвшинд аваачихад туслах гэж ирсэн.

Индиго хүүхдүүд сүүлийн зуун жилд төрж эхэлсэн. Эхний үеээр төрж эхэлсэн хүүхдүүдийг чиглүүлэгч манлайлагч нар гэдэг. Дэлхийн 2 дугаар дайны дараагаас мэр сэр төрж эхэлсэн бөгөөд түүний дараа 1970 аас 2000 оныг хүртэл эрчимжиж, одоо тэдний тал нь насанд хүрэн амьдарч байна.

Харин кристал хүүхдүүд 2000 оноос хойш магадгүй тэрнээс өмнө төрж эхэлсэн. Тэд бол маш онцгой чадвартай, зорилго нь тэд энх тайван энэ дэлхийд авчирч биднийг шал өөр түвшинд хүрэхэд хүчтэй нөлөө үзүүлэх үүрэгтэй.

Тэдгээрийн хоорондох ялгаа нь Индиго нь өөрчлөлтийг авчрах үндэс суурийг тавих харин кристал хүүхэд нь энэ замаар үргэлжлүүлэн явж жинхэнэ өөрчлөлтийг бүтээх.

Тэдний дотор ямар нэгэн зүйл хийх ёстой мэт гүн дарамт мэдрэгдэж, хүн төрлөхтний өнөөгийн байдал шудрага бус санагдаж, хайр болон диваажинг энэ дэлхий дээр цогцлуулмаар санагдах ба тэдэнд төрөл бүрийн далд увидас заяасан байдаг. Магадгүй телепатаар тэд бодлоо илэрхийлэх, хүний бодлыг болон муу санааг далдаас мэдрэх, аура болон далд ертөнцийн биесийг харах гэх мэт.

Магадгүй та тэдний нэг бол яаж өөрчлөлтийг авчрах вэ гэж бодож болно. Гэхдээ заавал та алдартай хүн байж, нэг бол ном бичиж, зураг зурж, дуу дуулахдаа биш. Та өөрийнхөө үүргийг олж, өөрийнхөө замаар чадах зүйлээ хийх хэрэгтэй. Та энэ дэлхий дээр зүгээр л амьдрахад хангалттай, яагаад гэвэл та эргэн тойрныхоо хүмүүсийг өөрийн мэдэлгүй өөрчилж, мөн тэдгээрийг эмчилж, өөрөөсөө цацрах долгионоор энэ дэлхийд өөрчлөлт авчирч байгаа.

Гэхдээ тэдний амьдрал амаргүй байх болно. Тэр тусмаа индигочууд дэлхий дээр байхдаа сэтгэл санааны асуудалд орооцолддог. Тэд маш эмзэг учраас шудрага бус зүйлд амархан шаналж сэтгэлээр унадаг, тэдний санааг эргэн тойрныхон хүмүүс үл оошоох ба ойлгохыг хүсдэггүй. Тиймээс тэд маш их ганцаардаж, энэ дэлхий дээр ирсэн шалтгаанаа бодон, олон цагийг шанлаж өнгөрүүлдэг.

Яагаад эдгээр хүүрдүүдийг ингэж нэрлэх болсон гэвэл тэдний гэрлэн бүрхүүлний давамгайлсан өнгө нь юм. Индиго хүүхдүүд бол хөх яагаан өнгө бүхий гэрлэн бүрхүүлтэй. Энэ нь Гуравдагч нүдний чакраны өнгө бөгөөд далд ертөнцтэй холбогдох чадвартай байдаг.

Харин кристал хүүхэд нь сүүн цагаан тунгалаг гэрлэн бүрхүүлтэй ба гадна талаараа солонгорсон олон өнгө цацруулдаг. Хүнийг эмчлэх онцгой авъястай нэгэн.

Индиго хүүхэд нь нохой айж байгаа хүнийг мэдэрдэг шиг бусдын хар муу бодол, хорон муу санааг зайнаас мэдэрдэг. Тиймээс тэд тархиа угаалгах, хуурч мэхлүүлэх нь ховор. Тиймээс эдгээр хүчирхэг сүнсний маань энэ чадвар насанд хүрэгчдийг айлгадаг байна. Тэд ажил, гэр, сургууль дээрээ иймэрхүү хандлагатай байнга тааралдах бөгөөд бусдын бодлыг мэдрэх, худал хуурмагийг ялгах чадвар нь эргээгээд тэднийг маш их дарамтанд унагаана.

Харин кристал хүүхэд нь төрөлхийн эмчлэх болон бодлоор харьцах чадвартай бөгөө их сүүлд хэлд орох нь ажиглагддаг. Тэд хэвлийд байхаасаа л эхийгээ эмчилж эхэлдэг. Ийм хүүхдийн ээж нь жирэмсэн байхаасаа эхлээд далдын чадвартай болж эхэлдэг байна. Гурван наснаасаа эхлээд бусдаас гаж мэт анзаарагдаж эхлэнэ. Хэлд сүүлд орж, ямар нэгэн харьцаа болон өөрийгөө илэрхийлэх гаж үйлдэл гаргах ба "Autism", "criteria" хэмээх генийн өөрчлөлттэй төрөх нь элбэг. Тиймээс эцэг эхчүүд ийм төрлийн хүүхдүүдтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Бусадтай ижил болгохыг хичээх шаардлага байхгүй тэд бусдаас өөр байх болно.

Тэднийг нийтээр нь оддын хүүхдүүд гэж нэрлэдэг. Тэд бол дэлхийг дэмжиж зөв замд нь залах үүрэгтэй тэнгэрийн арми юм.
Тйимээс Хумхын ордруу шилжих том өөрчлөлтөнд эдгээр хүүхдүүдийн үүрэг их. Чингисийн Монгол бүлгийнхан бүгд индиго хүүхдүүд гэж би итгэж байна. Магадгүй ирээдүйд бид томоохон өөрчлөлт хийх болно.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР