https://www.facebook.com/events/201257863306764/ Энэ Event-д нэгдэнэ үү.
За энийг нэг анхаарах хэрэгтэй болжээ Бүх Монголчуудаа. Энэ ч бас арай л дэндэнэ ээ. Бүх Монгол хүмүүст энэхүү бичлэгийг анхааралтайгаар бас тэвчээртэйгээр үзэхийг уриалж байна. Үзсэн нэг нь шэйр хийж бусаддаа түгээгээрэй. Монголын Фэйсбүүк хэрэглэгч 200 000 хүн үзсэн мэдсэн байх нь ямар ч эрх мэдэлгүй ард түмэн бидний эхний ээлжинд хийж чадах хамгийн том зүйл байх болно.
Монгол Эзэнгүй орон уу? Монголд засаг төр гэж байна уу? Монголын Эзэн хэн байна вэ? Монголчууд уу Гадаадууд уу? Заавал дуустал нь үзээрэй.
Люксембургийн Вант улсын газар нутгийг бүхэлд нь 3 давхарлан бүрэх хэмжээний алтыг, Арлын Япон орныг бүхэлд нь нэг бүрчихээр хэмжээний Алтны тухай та бүхэнд танилцуулж байна.
Тусгаар Тогтносон Монгол улсын газар нутагт хөрсөн доор байгаа энэ баялагийн тухай Монголын төр засаг, Ард түмэн, бодлого тодорхойлох яамд нь юу ч мэдээгүй байхад Канадын Entree Gold буюу Цул алт компанийн захирал Монголд байгаа Алтны ордыг ашиглах нь бидний гол зорилго хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан байна. Мөн Энэ баялагийн тухай маш тодорхой үзүүлсэн дүрс бичлэгийг дэлхий даяар цацсан байна. Энэ бичлэгийг хараад зүрх шимширч, итгэл алдарч, уур хүрлээ. Илүүг бичээд хэрэг үгүй биз.
Өмнөговь аймгийн Оюу Толгойн алтны ордын зөвхөн нэг хэсэгт байгаа энэ их хэмжээний баялагийг ашиглан Entree Gold компани Дэлхийн зах зээл дээр хувьцаа гаргаад байгаа аж.
Юутай ч энэ асуудлыг ул суурьтай судалж ядахнаа Монголын хөрсөн доор ийм баялаг байгаа юм байна гэдэг мэдээллийг бүгд мэдэж авах нь хамгийн эхний алхам юм.
Бичих ч хүсэл алга.........Монголын төр үнэндээ хөгийн байна!!!
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002