Талын хөх чоно сэр
Эх нутагтаа ир
Талын хөх чоно сэр
Эх нутагтаа ир
Талын хөх чоно, Модун, Бөртэ, Чингис дээдэс минь Тататунга, Шихихутаг, Ренчин мэргэд минь Өндөр гэгээн, Догшин хутагт Амарсанаа, Галдан бошигт Өчүүхэн үр хүүгээ Түүхийн эзэд минь сонс. Үл няцах тэвчээр Үл буцах андгай Тэсвэр хатуужил Монгол хүмүүжил Мэргэн ухаанаа Холч хараагаа Мохошгүй зоригоо Мөхөшгүй зөнгөө хайрла.
Адуучин малчин нүүдэлчин
Анчин гөрөөчний удам
Эрэлхэг зоригт хөвгүүд минь
Эх нутаг шигээ сэтгэл чинь уудам
Эрт галавын үеэс дөрвөн далай,
таван тивийг туулна
Эд эс нь болохоор газар шороо нь
хөвгүүд, охидоороо дутна
Эртний түүх соёлтой Тусгаар тогтнолтой
Эрх чөлөөт Монголдоо Элэг нэгтнүүд минь ир.
Өвгөдийн зарлигийг дагаж
Өтгөсийн галыг сахиж
Цусаараа, хөлсөөрөө, хөдөлмөрөө
Дээд тэнгэрийн ивээлтэй хөх чонын удамтай Догшин ноён сахиустай Баатар зоригт түүхтэй Уул ус газар шороо байгаль дэлхийд шүтэлцээтэй Энгийн дайчин ард Уудам хээр талд Жирийн боловч агуу Өөрийн түүхийг урлаж Үнэн бөгөөд хатуу Хүмүүн соёлыг бүтээж Мөнх Тэнгэрийн зарлиг хэмээн дэлхий дахинд түгээж Уужуу саруул ухаан дээд мэлмийд нь ноёрхож Нөхрийн ёсыг дээдэлж хуурмаг худлыг гэтлэж Дайсныг түрэмгийлэн Өстнийг хүчирхийлэн Дэлхийн дайтай Их Гүрэн байгуулж явсан Чингисийн Монгол сэрэх цаг нь болсон сэртүгэй.
Өршөө өршөө өршөө хүний жолоо ёс хүлгийн жолоо хазаар билээ
Өндөр тэнгэрийн онгон шүтээн
Өнө мөнхийн эзэн шүтээн
Өргөө цагаан гэр алдхан бие минь
Амар амгалан морилдөө
Хайрхан сайхан эцэг минь
Хатан гуа ижий минь
Хар муу үйлийг
Халгаан холдуулж хайрла дөө
Хурмаст тэнгэр этүгэн шүтээн минь
Төр сүлд ирээдүйг
Харж манаж хайрлаарай
Монгол өлгий нутгийн голомт минь ас
Алтан бурхан биш эсгий онгодоо шүтнэ
Уулын бугыг хараад
Унаж яваа морио орхихгүй ээ
Харь соёлд дулдуйтахгүй
Хан Тэнгэр минь
Харалган зарим үрсийнхээ
Халуун бие цогцны
Харах хоёр мэлмийг нь
Оюун хэмээх ухаанаар ивээж хайрла
Зулай дээрээс тэтгэх
Сагнайн үнэрт онгод минь
Дохиур долоон модны ивээлд
Тод орших Монгол минь
Чонос мэт залуус гал мэт нэг чигт
Эв эеийг эрхэмлэн өөдөө ас
Монгол хийморь дээшээ
Миний Монголын Мөнх Хөх Тэнгэр Мөнх Оршиг ээ Хурай
Мөнх Хөх Тэнгэр олон олон мянган од эрхсийг захирагч мөнхийн сүнс билээ та Онгодоо дуудах бөө хэнгэрэгээ дэлдэж өвөг дээдэс их хаадын дайчин баатрууд зуун зуунаар алсран алдрах орон зайн тэртээх хязгаараас залран нартад ирсэн Аугаа их үйлийн түүхийн хуудаснаа эрт үеийн домог түүх амилжээ. Мөнх тэнгэрийн Монголын Их Гүрэн хэнд ч дийлдэшгүй тэр хэвээрээ эргэн ирсэн Талын хөх чоно ульсаар Хөх тэнгэрийн хон хэрээ гуагалсаар Тал нутгийн эзэн Мөнх Хөх Тэнгэр минь
Тэнгэрийн зарлигаар энэ бие минь төрж, тэнгэрийн ачаар энэ бие минь амьдарч, тэнгэрийн тааллаар энэ бие минь үхнэ.
Монгол Их Гүрэн Мандтугай
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002