ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ,
ХӨТЛӨН ЯВУУЛАХ УДИРДАМЖ
Нэг.Нийтлэг үндэслэл
Хөх Монголын Хаан Их Эзэн Чингис хаан хий бие хийсгэлэн дүрээрээ Эх нутагтаа эргэн заларч айлтгасан “Эзэн би эргэн ирлээ”, “Тэнгэрийн гэрэл”, “Эзэн Хааны зарлиг”, “Өөрийн улаачийн тухай” айлдварууд болон бусад Тэнгэр дээд онгодуудын айлтгал сургаалыг үндэслэн Түмэн Онгодын Чуулганыг зохион байгуулах, хөтлөн явуулахад энэхүү удирдамж чиглэгдэнэ.
Түмэн Онгодын чуулган болбоос мянган жилдээ нэгэнтээ тохиох Тэнгэрийн Их үйл бөгөөд эл цагтаа Тэнгэр Эцэг буман\100 000\ жилд нэгэн удаа эх дэлхийдээ залрах, 99 Тэнгэр түмэн \10 000\ жилд эх дэлхийдээ нэгэн удаа залрах, Түмэн отгийн толгой өндөр дээд Тэнгэрүүд мянган\1000\ жилд эх дэлхийдээ нэгэн удаа залрах 3 аугаа үйл давхцаж буй буман жилдээ ганцхан болох Тэнгэрийн Их үйл юм.
Түмэн Онгодын Чуулганы зорилго нь:
1. Эх Дэлхийн амин эрчимийг сэргээх, Нар, Сар, Эх Дэлхийн амийг тэтгэх;
2. Их хайрын илчийг түгээх, уул усны амь болгоныг дахин сэргээх;
3. Хөх толбот үрсийн амин эрчим, галыг сэргээн тэтгэж, үрс хойчоо гэгээрэлд хөтлөх;
4. Мартагдсан түүхээ сэргээх, арга билгийг ойлгуулах;
5. Түмэн арддаа Дээд Тэнгэрийн үйлийг танин мэдүүлэх, ойлгон ухуулах;
6. Зүрх сэтгэлээрээ, өвгөд буурлуудаараа соригдон шалгагдаж ирсэн бүгдийг тосч аваад, нэгэн чигт, нэгэн зүгт чиглүүлэн хөдөлгөх, хийх үйлэнд нь шамдуулах;
7. Хар тийрэн бүгдийн сүвлэн ирсэн нүх сүв болгоныг ховх татан эх дэлхийгээс гарган одуулж, хар сүнс, тийрэнгүүдийг дахин үржихгүй, дахин түгэхгүй болгох.
Үндэсний Дэмчид нь дараах бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулна.
- Дээдсийн баг /Тэнгэр Удган Аянгат Удганы баг/
- Монгол Тэнгэр Үнэн ТББ-ын баг,
- Их Хөлгөн Дээд Есөн Судрын баг
- Бөөгийн баг,
- Хууль зүй, Санхүү, Хэвлэл мэдээллийн баг,
- Ерөнхий гүйцэтгэл, хамгаалалтын баг;
Дээдсийн баг нь Түмэн Онгодын Чуулганыг зохион байгуулах үндсэн чиглэл, удирдлага, зааварчилгаагаар хангана.
Монгол Тэнгэр Үнэн ТББ нь Дээдсийн өгсөн удирдамж, чиглэлийн дагуу бодлого зохицуулалтыг хариуцан Чуулганд оролцох улаач нартай гэрээ байгуулах, улаачдыг бэлтгэх, хөгжүүлэх, нэгтгэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
Их Хөлгөн Дээд Есөн Судрын баг нь есөн Судрыг бүрэн тайлах, номын эх бэлтгэх, хянан тохиолдуулах, хэвлэлтэнд бэлэн болгох, хэвлүүлэх, түмэн олон, төр засагт номыг танилцуулах, түгээх үйл ажиллагааг хариуцан ажиллана.
Бөөгийн баг нь Чуулганд оролцох улаачдыг бүрдүүлэх үндсэн зорилготой ажиллах ба Монгол бөө нарыг нэгтгэж эв нэгдлийг ханган ажиллана.
Хууль зүй, санхүү, хэвлэл мэдээллийн баг нь Чуулганы хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой бүхий л эрх зүйн баримт бичгийг боловсруулах, санхүү төсвийг бүрдүүлэх, зохистой хуваарилалт, гүйцэтгэл, зарцуулалтанд хяналт тавих, Чуулганы талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй, үнэн зөв хүргэх, бэлтгэл ажил болон Чуулганы үйл ажиллагааг баримтжуулан түүхэнд үлдээнэ.
Ерөнхий гүйцэтгэл, хамгаалалтын баг нь Чуулганы үйл ажиллагаатай холбоотой дэд бүтэц, ханган нийлүүлэлт, хамгаалалт, онцгой байдал, эмнэлэгийн асуудлыг бүрэн хариуцан, 2012 оны 12-р сарын 21-ний өдрийн Чуулганы үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу чадварлаг, зохион байгуулна.
Зургийг дүрсэлбэл, хамгийн голд Суу Богд Их Эзэн Дээдэс заларч, баруун зүүн жигүүрээр нь 9, 9-өөр онгодууд заларна. Их Эзэн Дээдсийн өмнө есөн эгнээ ес есөөр мөн онгодууд заларна. Тэд бүгдийг тойруулан зуу зуугаар есөн тойрог онгодууд заларна. Зураглалыг удирдамжид хавсаргана.
Чуулганд оролцох улаач нар нь дараах шалгуурыг хангасан байна
- Өндөр дээд буурлуудын айлтгалуудыг уншин ухаарч эл үйлийнхээ утга учрыг сайтар ухаж ойлгосон хүлээн зөвшөөрсөн байх.
- Эх дэлхийнхээ төлөө, нэгэн зорилгын дор нэгдэн бөөлөх чин хүсэл эрмэлзэлтэй байх
Чуулганы дэмжигч гишүүд, энгийн ард иргэд нь чуулганд оролцохдоо урьдчилан бүртгүүлж мандат авна.
Чуулганд оролцогчдын хориглох зүйлсийг тусгай дэгээр зохицуулна. Чуулганы бүх оролцогчдод дараах ерөнхий зүйлсийг хориглоно.
- Сархад хэрэглэх, биедээ авч явах хориотой
- Амьтны амь таслах, идээ шүүс өргөх хориотой
- Хараал жатга үйлдэх хориотой
- Хэрүүл маргаан үүсгэх хориотой
Түмэн Онгодын Чуулганыг дараах хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ.
- Чуулганы оролцогч, дэмжигчдийн хандив:
- Чуулганд албан ёсоор оролцогч улаач, түшээ тус бүрийн мандатын хураамж 20000 төгрөг.
- Чуулганд оролцогч дэмжигч гишүүдийн мандатын хураамж 20000 төгрөг.
- Ивээн тэтгэгчдийн дэмжлэг \ямар ч төрлөөр байж болно\
Түмэн Онгодын Чуулганы үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хувь хүн, албан байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах нь бүрэн нээлттэй.
1000 жилдээ нэгэнтээ болдог Тэнгэрийн Их Үйлд хүчээ өргөх, дэмнэх нь хэн бүхэнд нээлттэй.
Түмэн Онгодын Чуулганы үйл ажиллагаа дууссанаас 14 хоногийн дараа “Үндэсний Дэмчид” хуралдаж Чуулганы үйл ажиллагааны талаарх багуудын тайланг авч хэлэлцээд Чуулганы үр дүн, ач холбогдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.
Холбоо барих:
Хаяг: УБ хот, ЧД, 5-р хороо, Тэнгис кино театрын ард,
Оранж Плаза 205 тоот
Утас: 8807 7002
Мэйл: tengermongolgazar@yahoo.com
Вэб: www.tengermongolgazar.mn
Фэйсбүүк: www.facebook.com/tengermongolgazar
Фэйсбүүк www.facebook.com/groups/Chingis
груп:
Хандивын данс:
ХААН БАНК 502 146 3334 /Төгрөг/ “Монгол Тэнгэр Үнэн ТББ”
ХААН БАНК 502 146 3345 /Валют/ “Монгол Тэнгэр Үнэн ТББ”
2. Их хайрын илчийг түгээх, уул усны амь болгоныг дахин сэргээх;
3. Хөх толбот үрсийн амин эрчим, галыг сэргээн тэтгэж, үрс хойчоо гэгээрэлд хөтлөх;
4. Мартагдсан түүхээ сэргээх, арга билгийг ойлгуулах;
5. Түмэн арддаа Дээд Тэнгэрийн үйлийг танин мэдүүлэх, ойлгон ухуулах;
6. Зүрх сэтгэлээрээ, өвгөд буурлуудаараа соригдон шалгагдаж ирсэн бүгдийг тосч аваад, нэгэн чигт, нэгэн зүгт чиглүүлэн хөдөлгөх, хийх үйлэнд нь шамдуулах;
7. Хар тийрэн бүгдийн сүвлэн ирсэн нүх сүв болгоныг ховх татан эх дэлхийгээс гарган одуулж, хар сүнс, тийрэнгүүдийг дахин үржихгүй, дахин түгэхгүй болгох.
Хоёр. Түмэн Онгодын Чуулганы зохион байгуулагчид
Эзэн Чингис Хааны улаач Тэнгэр Удган Аянгат Удганы зааварчилгаа болоод Тэнгэр дээдсүүдийн айлтгасан айлтгалын дагуу “Түмэн Онгодын Чуулганыг Зохион байгуулах Үндэсний дэмчид” /цаашид “Үндэсний дэмчид” гэх/ нь мянган жилдээ нэгэнтээ тохиох Түмэн Онгодын чуулганыг зохион байгуулна.
- Дээдсийн баг /Тэнгэр Удган Аянгат Удганы баг/
- Монгол Тэнгэр Үнэн ТББ-ын баг,
- Их Хөлгөн Дээд Есөн Судрын баг
- Бөөгийн баг,
- Хууль зүй, Санхүү, Хэвлэл мэдээллийн баг,
- Ерөнхий гүйцэтгэл, хамгаалалтын баг;
Дээдсийн баг нь Түмэн Онгодын Чуулганыг зохион байгуулах үндсэн чиглэл, удирдлага, зааварчилгаагаар хангана.
Монгол Тэнгэр Үнэн ТББ нь Дээдсийн өгсөн удирдамж, чиглэлийн дагуу бодлого зохицуулалтыг хариуцан Чуулганд оролцох улаач нартай гэрээ байгуулах, улаачдыг бэлтгэх, хөгжүүлэх, нэгтгэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
Их Хөлгөн Дээд Есөн Судрын баг нь есөн Судрыг бүрэн тайлах, номын эх бэлтгэх, хянан тохиолдуулах, хэвлэлтэнд бэлэн болгох, хэвлүүлэх, түмэн олон, төр засагт номыг танилцуулах, түгээх үйл ажиллагааг хариуцан ажиллана.
Бөөгийн баг нь Чуулганд оролцох улаачдыг бүрдүүлэх үндсэн зорилготой ажиллах ба Монгол бөө нарыг нэгтгэж эв нэгдлийг ханган ажиллана.
Хууль зүй, санхүү, хэвлэл мэдээллийн баг нь Чуулганы хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой бүхий л эрх зүйн баримт бичгийг боловсруулах, санхүү төсвийг бүрдүүлэх, зохистой хуваарилалт, гүйцэтгэл, зарцуулалтанд хяналт тавих, Чуулганы талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй, үнэн зөв хүргэх, бэлтгэл ажил болон Чуулганы үйл ажиллагааг баримтжуулан түүхэнд үлдээнэ.
Ерөнхий гүйцэтгэл, хамгаалалтын баг нь Чуулганы үйл ажиллагаатай холбоотой дэд бүтэц, ханган нийлүүлэлт, хамгаалалт, онцгой байдал, эмнэлэгийн асуудлыг бүрэн хариуцан, 2012 оны 12-р сарын 21-ний өдрийн Чуулганы үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу чадварлаг, зохион байгуулна.
Гурав. Чуулганд бэлтгэх, зохион байгуулах үе шат
Чуулганд оролцох улаач нарыг бүртгэх ажиллагаа 2012 оны 12-р сарын 1-ний өдөр 18 цагт дуусгавар болно.
Чуулганы бэлтгэл ажил нь 2012 оны 12-р сарын 15-ны өдөр бүрэн дууссан байна. Гэр барих, түлш мод бэлтгэх,Чуулах талбайг бэлэн болгох ажлыг 2012 оны 12-р сарын 15-ны дотор хийж гүйцэтгэсэн байна.
Чуулганд оролцох улаач нарын Их Хуралдай 2012 оны 12-р сарын 5-ны өдрийн морь /11:40/ цагт болно.
Чуулганд оролцогч улаач нарын хээрийн бөөлөө нь 2012 оны 12-р сарын 5-ны өдрийн 18 цагт болно. Орон нутгийн улаач нар зуутын ахлагчын удирлаган дор тухайн оршин буй газраа зохион байгуулагчдаас өгөх зааварчилгааны дагуу хээрийн бөөлөөг хийнэ.
Чуулган нь 2012 оны 12-р сарын 21-ний өдрийн морь цагаас /11:40-13:40/ эхэлж 12-р сарын 22-ны өдрийн луу /07:40-09:40/ цагт өндөрлөнө.
Чуулганы бүх оролцогчид Чуулган дуусмагц 2012 оны 12-р сарын 23-ны өдөрт багтаж гэр, ачаа бараагаа эмхлэн цэгцэлж, тухайн талбайг цэвэрлэн Аравтын ахлагч нарт хүлээлгэн өгч үдэлнэ.
Дөрөв. Чуулганы оролцогчид
Түмэн Онгодын Чуулганд отог омгийн төлөөллөөс бүрдсэн 1000 улаач оролцох бөгөөд улаач нар нь Тэнгэр Эцгийн айлдсан тусгай зураглалын дагуу Чуулганд гурван хүрээ үүсгэн байршиж бөөлнө.
Зургийг дүрсэлбэл, хамгийн голд Суу Богд Их Эзэн Дээдэс заларч, баруун зүүн жигүүрээр нь 9, 9-өөр онгодууд заларна. Их Эзэн Дээдсийн өмнө есөн эгнээ ес есөөр мөн онгодууд заларна. Тэд бүгдийг тойруулан зуу зуугаар есөн тойрог онгодууд заларна. Зураглалыг удирдамжид хавсаргана.
Чуулганд оролцох улаач нар нь дараах шалгуурыг хангасан байна
- Өндөр дээд буурлуудын айлтгалуудыг уншин ухаарч эл үйлийнхээ утга учрыг сайтар ухаж ойлгосон хүлээн зөвшөөрсөн байх.
- Эх дэлхийнхээ төлөө, нэгэн зорилгын дор нэгдэн бөөлөх чин хүсэл эрмэлзэлтэй байх
Чуулганы дэмжигч гишүүд, энгийн ард иргэд нь чуулганд оролцохдоо урьдчилан бүртгүүлж мандат авна.
Тав. Чуулганы оролцогч нарын хориглож цээрлэх зүйл
- Сархад хэрэглэх, биедээ авч явах хориотой
- Амьтны амь таслах, идээ шүүс өргөх хориотой
- Хараал жатга үйлдэх хориотой
- Хэрүүл маргаан үүсгэх хориотой
Чуулганд оролцогчдын хориглох зүйлс болон анхаарах зүйлсийг тусгай дэгээр зохицуулах ба дэг журмыг зөрчсөн тохиолдолд Чуулганд оролцуулахгүй байх, Хүрээнээс гаргах хүртэлх арга хэмжээг авна.
Зургаа. Чуулганыг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилт
Түмэн Онгодын Чуулганыг дараах хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ.
- Чуулганы оролцогч, дэмжигчдийн хандив:
- Чуулганд албан ёсоор оролцогч улаач, түшээ тус бүрийн мандатын хураамж 20000 төгрөг.
- Чуулганд оролцогч дэмжигч гишүүдийн мандатын хураамж 20000 төгрөг.
- Ивээн тэтгэгчдийн дэмжлэг \ямар ч төрлөөр байж болно\
Түмэн Онгодын Чуулганы үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хувь хүн, албан байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах нь бүрэн нээлттэй.
1000 жилдээ нэгэнтээ болдог Тэнгэрийн Их Үйлд хүчээ өргөх, дэмнэх нь хэн бүхэнд нээлттэй.
Долоо. Үйл ажиллагааны дүн шинжилгээ
Түмэн Онгодын Чуулганы үйл ажиллагаа дууссанаас 14 хоногийн дараа “Үндэсний Дэмчид” хуралдаж Чуулганы үйл ажиллагааны талаарх багуудын тайланг авч хэлэлцээд Чуулганы үр дүн, ач холбогдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.
Холбоо барих:
Хаяг: УБ хот, ЧД, 5-р хороо, Тэнгис кино театрын ард,
Оранж Плаза 205 тоот
Утас: 8807 7002
Мэйл: tengermongolgazar@yahoo.com
Вэб: www.tengermongolgazar.mn
Фэйсбүүк: www.facebook.com/tengermongolgazar
Фэйсбүүк www.facebook.com/groups/Chingis
груп:
Хандивын данс:
ХААН БАНК 502 146 3334 /Төгрөг/ “Монгол Тэнгэр Үнэн ТББ”
ХААН БАНК 502 146 3345 /Валют/ “Монгол Тэнгэр Үнэн ТББ”
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002