З.Ундрах
2011-11-12
Хайрлавал хайрлана
/Шив шинэхэн хүний сэтгэгдэл болохоор буруу,
зөрүү бодсон, бичсэн зүйл байж магад тул
залруулж тунгаан уншиж болгоогоорой./
“Хүн яагаад төрдөг, хаанаас ирдэг, Хүн үхэхдээ хаашаа явдаг вэ?” гэсэн асуултуудад хариулт олох гэж хирэндээ л хичээж, бас “Огторгуй хязгааргүй л гэх юм, хязгааргүй гэдэг ойлголтыг яаж төсөөлөх вэ?” гээд л өөртөө олон олон асуултыг тавьж ирсэн. Хүн үхтэлээ суралцдаг гэдэг шиг би өөртөө үхэх хүртэлээ их л олон асуулт тавьж, “Хүмүүс яагаад бие биенээ үзэн яддаг хуурдаг, яагаад бие биенээ алдаг, дэлхийн улс орнууд яагаад хоорондоо өрсөлддөг, яагаад том улс нь жижиг улсаа залгиад байна вэ?” гэх мэтчилэн өөрийнхөө сэтгэлийг шаналган <<Төрийн төлөө оготно боож үхэх>> гээд л явах бололтой.
Нострадамусын зөгнөл дэх Чингисийн хөх цэргийг хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлдаг байх, би хувьдаа үүнийг одоогийн төрөөд байгаа бөө нар байх гэж тайлдаг. Учир нь Эзэн Хааны минь үед Монгол улс нэгдэн заяа нь тэгширч, олон буян бүтээсэн болохоор Хаан өөрөө, Хааны жанжин, түшмэл, цэргүүд нь тэнгэрт заларсан байгаад одоо тэнгэрийн үүд нээгдэх үед буцаж Монгол улсаа төвшитгөн, түмэн олныхоо заяа буянг тэгшилэх гэж ирж байгаа болов уу. Мэдээж сайн юманд саар мундах биш хуурамч бөө, бөөгийн сүлжээ гээд л төөрөгдүүлэх “золигнууд” байх юмаа.
Би гэдэг хүн асуултан дундаа төөрч явах үедээ “Зүүн дээр будаа тогтох эгшин хэмээх тийм ховор тохиолд хүн биеийг олж төрдөг”, “Хэрэв урд насандаа илүү сайн үйл хийвэл тэнгэрт, муу үйл илүү хийвэл тийрэн, сайн ч биш муу ч биш байсан бол эргээд хүн болж төрдөг” гэсэн үг, өгүүлбэрүүдийг сонсоод өөртөө хариулт олох шиг болсон. Юу вэ гэхээр, би урд насандаа илүү сайн байж чадаагүй учраас эргээд “хүн”-ий төрлийг, гэхдээ “ховорхон” төрлийг олоод төрчихжээ. Тийм болохоор би сайн байхын төлөө хичээх л хэрэгтэйг ухаарч байсан боловч яавал сайн байх вэ гэдэг талаар ахиад л асуулт үргэлжилнэ. Мэдээж хэрэг би бусдыг хайрлах хэрэгтэй, муу санаж болохгүй, сайхан сэтгэлтэй бусдыг өрөвддөг, тусладаг байх хэрэгтэй.
Гэхдээ л асуултууддаа гүйцэд хариулт олж чадаагүй байсаар долоо хоногийн өмнө хамт ажилладаг хайртай эгчтэйгээ Тэнгэрийн талаар ярьж байгаад түүний зөвлөсний дагуу блог хайж яваад Их Эзэн Чингис Хаан маань бидэндээ эргэн заларсан тухай сайхан мэдээлэл байхыг уншаад, тэр ч байтугай босоо хийморио сэргээх Тэнгэр Монгол Газар эгэл бус үг байгааг мэдээд хувьдаа их баярлав. Тэнгэр, нар, сар, байгаль дэлхийдээ эмээгийнхээ захиасаар цайны дээж, сүүгээ өргөж байсан ч Тэнгэр, нар, сар, дэлхийд хайраа илэрхийлж ярьж байсан удаагүй, тийм бодол ч толгойд орж ирдэггүй байсан.
Харин Аянга удганы блог дээрхийг уншаад (бүгдийг нь уншиж амжаагүй байгаа), Фэйсбүүк дэх бүлхэмд гишүүнээр элсээд, шууд л үгээ хэлж хэрэлжүүлж эхэллээ дээ. Өглөө бүр Нарандаа, үдэш бүр Сарандаа сүү өргөн Тэнгэр Монгол Газар үгээ хэлж, бидэнд ямар их хайр энэрэлийг түгээж байгааг ухаарч мэдэрдэг боллоо. Гэтэл гурав дахь өдрийн үдэш Сарандаа сүүгээ өргөчөөд үгээ хэлэх үед сэтгэл хөдлөөд удганы блог дээрээс “Тэд бидэнд ямар их хайртай, шантралгүй бидний төлөө энэ хэдэн мянган жилийн туршид илч энергиэ цацруулж байгаа” талаар уншиж байснаа санаад уйлж орхилоо. Тэгээд Сар луу хартал хөх ягаан туяа цацраад байх шиг... Нулимсаа арчлаа, нүдээ нухлаа, нуух байгаа юм болов уу гээд нилээн сайн арчиж байгаад харлаа. Үнэхээр цацарч байна, ийм юм гэж байдгаа... Миний сэтгэл хөдлөөд яагаад ч юм “Наран гэрлийн илчтэй Саран гоо ээжий минь Цэвэр тунгалаг царайгаараа Дэлхий дүүрэн мишээж байна Бүүвэйн сайхан дуугаараа Бүх дэлхийг уяраасан Чин ариун сэтгэлтэй Сүүн далай ээжий минь” гээд л хүүхэд байхдаа дуулж байсан дуу гэнэт аялагдсан.
Ингээд сэтгэл хөдөлсөндөө бас Тэнгэр, Нар, Сар, Орчлон дэлхий, Буурлуудаа өрөвдөөд гэртээ ороод баахан уйллаа. Хүн харсан бол энэ галзуурчихаж л гэх байсан байх. Аз болоход одоохондоо ганцаараа байлаа. Дараагийн хоёр өдөр нь бүрхэг байсан ч үгээ хэлээд сайхан мэдрэмж авч байгаагаа мэдэж байв. Ингээд 2011 оны 11 сарын 11 гэдэг олон ижил тоо давхцсан өдөр болж би гэдэг хүн 11 цаг 11 минутыг отож байгаад сүүгээ өргөж үгээ хэллээ. Нар намайг ихээр хайрлаж ивээж байгааг мэдэрлээ, их л сайхан цацарч байна. А
хиад үдшийн 11 цаг 11 минутыг хүлээж байгаад гарч Сарандаа сүүгээ өргөж эхэлтэл анх гарч ирэхэд зүгээр байсан Сар маань хүрээлсэн байна. Бас л гайхаад Тэнгэр Монгол Газар үгээ хэлтэл хүрээ нь тодроод, томроод бүр өргөн болоод л... Би бас л нүдээ нухаад арчаад харсан ч хүрээ сайхан тод харагдаж байна. Энэ бол миний хэзээ ч мэдэрч байгаагүй их хайрын мэдрэмж. Баярлаад нисчих гээд л явлаа. Даанч надад одоохондоо аппарат, камер байхгүй, гэхдээ би хэдий чинээ цэвэршиж энергижинэ, төдий чинээ Нар, Сар минь надад хариу илүү их өгөх учраас тэр үед нь л зургийн хальсан дээр буулганаа.
Хэрэв миний бичсэнд иттгэхгүй хүн байвал “Би худлаа бичсэнгүй. Миний амьдралдаа баримтладаг зарчим бол худал хэлэхгүй, хулгай хийхгүй, муу юм бодохгүй санахгүй” гэж л хэлнэ дээ. Хүүхэд байхдаа өөртөө ахадсан зовлон (миний хувьд зовлон байсан) дунд өссөн ч үүндээ гомдлолгүй өөртөө дээрх зарчмыг яг таг баримталж ирсэн нь ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ байсныг саяхан олж мэдсэн юм даа. Миний бие хэдийгээр олон зүйлийн талаар мэдэхгүй байгаа хэдий ч асар богинохон хугацаанд энэ гайхамшгийг мэдрэнэ гэдэг бол Өвөг дээдсийн БУЯН, Үх хүүхдийн минь ЗАЯА түшсэнийх болов уу гэж санаж байгаа.
Сайхан сэтгэл, сайн үйлийг хүн бүр өвөртлөн явбал одоогийн нийгэмд байгаа гэм муу бүхэн арилж, улс орон дэлхий маань амар жимэр үлгэрт гардаг шиг жаргалиын орон болж болох юм шиг санагддаг. Иймд хүн бүр өөрийнхөө төлөө, аав ээж ах дүү нарынхаа төлөө, үр хүүхдийнхээ төлөө, андынхаа төлөө, эх орныхоо төлөө, тив дэлхийнхээ төлөө тэр ч байтугай орчлон ертөнцийн төлөө ухаажиж, гэгээрэх хэрэгтэй юм байна. Юунаас ч эхлэх хэрэггүй зүгээр л сайхан сэтгэлтэй байж, бусдыг хайрлаад, өрөвдөөд, дэмнээд үз оронд нь ямар сайхан хайр, талархал ирэхийг мэдэрнэ. Энэ аз жаргал биш гэж үү. Үүнтэй адилаар Тэнгэртээ, Нарандаа, Сарандаа, Орчлондоо, Дэлхийдээ, Буурлууддаа талархаад үз хариу хайр нь шууд мэдрэгдэнэ.
Их Эзэн ЧИНГИС Хаан минь үр ач биднийхээ төлөө сэтгэл зовнин эргэн ирсэнд баяртай байна, Их Хааны минь үгийг түмэн олондоо түгээж буй Аянга удгандаа талархаж байна, Тэнгэр Монгол Үнэн ТББ-ийн залуус, гишүүддээ амжилт ерөөе.
Их үйлс цэцэглэж, хүн бүр хайраар цацарч, эх дэлхий минь энхжин жарган, Монгол түмний минь босоо хийморь улам өөдөө бадрах болтугай. Хурай, Хурай, Хурай
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002