Тэмдэглэл
“Их Хаантай уулзсансан бол...” гэж бусдын адилаар мөрөөдөж өссөн надад түүх, угсаатан, соёл, шашин шүтлэгт үргэлж сонирхолтой байдаг байв:
Уулгалан донсолгож байсан
Ухаант өвгөдийн үрс
Уруудаж доройтох болсон
Учир шалтгааныг хайж
Ухаарч эхэлсэн цагаасаа л
Өмнөх түүхийг эрэн
Үнэн худлыг ялгах гэж
Үзэж мэдсэн бүхнээ
Үргэлж эргэцүүлдэг байж билээ
Худал үнэнийг ялгахгүй
Хадуурч эндүүрч бодсон ч
Хэмжээндээ л би тунгааж
Хэрэндээ л би ойлгож
Өндөр Гэгээний үндэсэлсэн
Монголын Буддын Шашинд
Итгэж сүсэглэн биширсээр
Өдийг хүрсэн билээ
Миний бие энэ л үзэл бодол, сонирхолдоо хөтлөгдөн интернетийн зах хязгааргүй ертөнцөөс шаардлагатай бүхнээ хайсаар олон олон блог, сайтуудаар дамжин, уншиж судалсаар хожимын энэ учиралд бэлтгэгдэж байсан биз ээ.
Интернетээр ингэж л хэрэн хисч явахдаа Эзэн Чингис Хааны “Эзэн Би Эргэн Ирлээ” айлтгалыг Мөнхгэрэлийн www.duulin.blogspot.com блог дээрээс олж анх удаа уншсан юм. “Итгэл гэдэг нотолгоо шаарддаггүй баталгаа”(Монголын Суу Ухаан- З.Бат-Отгоны лекцээс) болхоор миний бие айлтгалыг уншиж эхлээд л Хааныг эргэн заларсанд эргэлзэлгүй итгэсэн билээ. Айх, гайхах баярлахын аль аль нь болсоор Аянга удганы блогийг эхнээс нь алгасалгүй уншсаар Мөнх Тэнгэрийн шүтлэг, Бөө мөргөлийн талаар анхан шатны мэдлэг, ойлголттой болж эхэлсэн байв.
Унших тусам ертөнцийг үзэх үзэл минь өөрчлөгдөж, өөрийн амин чанар буюу сүнсэн биеээ эрчимжүүлэх нь үзэгдэж харагдах, гарт баригдах баялагаас илүү чухал болохыг ойлгож материаллаг сонирхол минь багассаар байв. Түүнчлэн Өндөр Дээдсүүд нь үрсээ үргэлж харж хамгаалж байдагийг ухаараад, Монгол орныг минь Тэнгэр ивээсээр байгааг олж мэдээд Эх Орныхоо ирээдүйд улам бүр итгэн, гэрэлтэйгээр харах болсон билээ.
Их Эзэн Чингис Хаантай уулзсан дурсамж
2011 оны 10 сарын 6-ны пүрэв гариг. Өглөөнөөс үдэш хүртэл ямар нэг зүйл рүү яарсан, түүнээсээ бас эмээсэн сэтгэл тогтворгүй өдөр байсан юм. Өмнөх өдөр нь фэйсбуук дээрэх Чингисийн Монгол бүлэгт бичигдсэн “Маргааш Хаантай онлайнаар уулзах болсон...” гэсэн мэдээг уншаад, Удганы блогийг уншиж эхэлсэнээс хойш энэ өдөрийг л би хүлээж байсан болхоор үнэхээр их баярлаж бас нууцхан эмээж байсан билээ.
Эмээж айх шалтгаан минь хангалттай ойлгож ухаараагүйгээс минь үүдэлтэй гэж өөрийгөө би зэмлэдэг юм. Хаантай уулзах завшаан тохиовол асууна гэж санасан олон олон асуултууд надад байсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь “Яагаад... Болох уу... Буруу юу... Зөв үү...” гэсэн үгсээр эхэлсэн, ач холбогдол багатай ч миний л эргэлзээг арилгах асуултууд байв.
Чухам юунд эргэлзэж байсан бээ гэвэл итгэж сүсэглэж ирсэн Монголын Буддын шашин Тэнгэр шүтлэг хоёр зөрчилддөг байх вий гэж эмээж байсан юм. Хаантай уулзахаас өмнө энэ тухай чадах хэмжээндээ судалж Чин үнэнийг эрэн хайсаар хэр хэмжээндээ ойлголттой, тодорхойлолтуудтай болсон байсан бөгөөд Тэнгэр Шүтлэг эдгээр шашинууд хоорондоо зөрчилддөггүй юм байна, гагцхүү хүний мунхаг үйлээс л болж Чин Үнэн сургаалиуд гажуудан өөрчлөгдсөн гэсэн дүгнэлт рүү аажим аажмаар ойртсон байсан билээ. Гэвч:
Хүслийн зүйтэн болж амжаагүй
Хэнэггүй нэгэн хөвгүүн би
Мэдсэн сурсанаа чамладаг болхоор
Алдаа эндэгдэл гаргадаг болхоор
Хийсэн дүгнэлтүүддээ эргэлзэн
Чухам ийм шалтгаанаар би
Хаантай уулзах тэр өдөр
Хорь орчим минут
Хоцорсон болхоор ч тэр үү
Хийсэн заслуудын үеээр
Байгаагүйгээс ч тэр үү
Хорин гишүүн цугласан
Хаалуун өрөөний үүдэнд
Хааны айлтгал сургаалийг
Хаалганы цаанаас ч гэсэн
Сонсчих юмсан гэж бодсоор
Хоцорч ирсэндээ харамсан
Хажуу өрөөнөөс сонсогдох
Ятга хөгжимийн аянд
Хаалга нээгдэхийг хүлээн
Орох зөвшөөрхийг хүсэн
Нэг цаг гучин минутын турш
Хүлээж суусан билээ
Хүслийг минь сонсож
Хаалга нээгдсэн байх
Заслыг минь хийх гэж
Намайг хүлээлгэсэн байх
Хорин нэг дахь гишүүн болж
Орж ирсэн даруйдаа
Бүлхэмийн гишүүдийг хараад
Бүгдтэй нь уулзаж байсан юм шиг
Бүлээн дулаан санагдсан билээ
Дөн өвлийн хүйтэнд
Уужим өргөн талаар
Уулсын барааг өнгөртөл
Уналга хүлгээ эцтэл
Уур савстал давхиж
Ухаан бодлоо чилтэл
Уралдан яарч явахад минь
Ундаалж амрааж үдсэн
Уугуул нутгийн Монголчууд минь
Мэнд усаа мэдэлцэж
Мэдсэн бүхнээ хуваалцаж
Үүр цайтал хуучилсан
Үнэнч шудрага иргэд маань
Мордуулж үдсэн ах дүүс минь
Тойрон сууж байгаа юм шиг
Танил санагдсан билээ.
Үрсийнх нь асуултууд цөөрч
Үг хэлэх боломж олдоход
Айж баярласан миний хоолой
Амьсгаа давчдан салгалах болж
Аль эрт бэлдсэн хэдэн үгсээ
Аргаа ололгүй сандарч хэлэхэд
Хаан Чингисийн хариу үгс
Хөвгүүн намайг тайвшруулж
Эргэлзээ төрүүлсэн асуултуудад
Хайр мэдрүүлэн хариулсан билээ
Эгэлгүй энгий зантай
Хөгжилтэй сайхан яриатай
Хүндлэл бишрэл төрүүлсэн
Хамгийн Хаантай уулзахдаа
Хачин ихээр догдолж
Хязгааргүй ихээр баярласан билээ
Монгол Тэнгэр Үнэн ТББ
Э. Цогтбаатар
2011 оны 11 дүгээр сарын 13
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002