2012-01-01

Пүрэв: Эзэн Хаантай уулзсан минь

Дэлхийн түүхэнд өнөө ч гараагүй их эзэнт гүрнийг байгуулсан өвөг дээдэсээ мэддэг болсон цагаас хойш надад аугаа их итгэл найдвар төрсөн юм. Тэр итгэл найдварын минь хариу болж надад ирсэн зүйл 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр буюу Чингис хаантай уулзсан явдал юм. 

Энэ өдөрөөс хэд хонгын өмнө тэнгэр удган хаантай анх уулзсан Мөнхгэрэлтэй блогоор нь дамжуулан харьцаад Чингисийн монгол facebook групд орсон юм. Тэр өдөр хаантай уулзна гэж бодоогүй удганаар засал хийлгэнэ гэж ойлгоод намайг жоохон хоцроод очиход хориоод хүн цугларсан жигиг өрөөтэй байсан учир хуваагдаж ороод эхний хүмүүс заслаа хийлэгсэн байв 


хоёрдох хэсэг нь орсон тэднийг хүлээж байх зуур гурван хүн нэмэгдэж ирээд бид сүүлийн засал хийлгэх хэсэг болон орцгоов урд өмнө интэрнэт ашиглан Skype-аар засал хийдэг гэж сонсоогүй би их гайхав хажууд нь сууж байхад юм мэдрэгддэгүй юм чин гэж бодож байтал биднийг Аянга удган авч ирсэн сүү ,идээгээ урдаа дэлгээд тавь гэлээ удалгүй удган хэл хуураа тоглон заслаа эхэллээ биднийг нүдээ анин гараа дэлгээд суу гэлээ засалын үеээр толгой эргэж халуу дүүгэж байв компьютэрын цаанаас удганы огих чимээ сонсогдож байсан засал дуусхад биднийг тэнгэр монгол газар үгээ хэлж байсан учир өөрсдийгөө харинч сайн цэвэрлсэн байна гэлээ нэгнийх нь хэлэн дээр юм гарсан байна гэхээс өөр ноцтой юм болоогүй хэхэ.

Бид удалгүй жижиг өрөөндөө өвдөглөн сууж хаантай уулзхаар болов удган хэлэв эхлээд хааны өмнө нэг догшин жанжин та нарыг харна гэлээ тэгтэл нэг ууртай дуутай ширүүн онгод орж ирээд доош сууцгаа гэж зандарчаад гарав дараа нь Чингисхаан орж ирэв тэр үед нь сайн мэдсэнгүй байж байтал Мөнхгэрэл та Чингис хаан маань мөнүү ч гэлүү асуусан чинь хаан мөн бол юу гэж биш бол юу гэж асуухад бид өөрсдийн зөнгөөрөө өндөр дээдэсийг танилаа хаан их намуухан зөөлөн дуутай үг нь их ухаалаг араггүй л өндөр хөгжсөн оюун ухаан гэдэг ийм л байна байх гэж бодогдлоо. 

Бүлхэмийнхэн тэр оройжин хаантай ярилцан алтан сургаалын сонсон суусан цаг их хурдан өнгөрсөнч миний хувьд олон зүйлийг ухаарсан билээ.Хамгын сонирхолтой гайхмаар зүйл нь тэнд цугалсан хүмүүс бүгд хааны дотны хүмүүс тэдний үр хүүхэдүүд гэсэн тэр үед их гайхаж билээ. Хаан хэлхдээ тохиолдлын юм гэж байхгүй энд нэг ч гадны хүн байхгүй гэж хэлснийг нь би маш сайн санаж байна.Дараа өдөр нь удган блогтоо тэнд хааны нэг хүү нь гэлүү ямарч байсан нэг дотны хүн нь хүн болоод төрцөн тууж явна гэж бичсэн байсан хаан тэр үед уйлаад байсан гэсэн . 

Тэр орой тэнд байсан хүмүүс ямар учиртай хэний удам хэний сүнс гэдэгээ бараг мэдэж авах гэж байтал тэнгэр эцэг интэрнэт сүлжээг тасалсан бид бараг удганд баярлснаа ч хэлж чадаагүй Тэнгэр эцэг өршөө.Хаан удган хоёрыг ярихгуй юм ярьлаа нилуураад байна гээд загинасан байнлээ дараа нь олж мэдсэн. 

Бүлхэмийн зарим зөн билэгтэй нь өөрсдийн өндөр дээдэсээ нүдэндээ харцан заримд нь сонсогдсон гэж байсан миний хувьд юун сонсох хажуу өрөөнд хүн ятаг тоглоод байсан тэр тоглохоо больсонч толгойд ая нь яваад солиорох шахаж байсан хаха харин зүгээр хаантай уулзаж байгаа болхоор хааны тухай бодогдоод дүрийн сэтгэлдээ харж байлаа.Энд би өөрийн сайн санаж байгаа зүйлээ л бичлээ орихсон юм байгаа бусад гишүүдын тэмдэглэлээс олж уншаарай тэр уулзалтыг зохион байгуулсан бүлхэмийн гишүүд болон Аянга удгандаа баярлалаа. 

Та бид ямарчил байсан агуу түүхтэй монгол угсаатан дэлхий ээжтэй тэнгэр эцэгтэй дээдийн дээд ерөн есөн тэнгэртэй дэлүүн болдогт залсан хаантай дэргэд одоо тэнгэр удган Аяанга байгааг мэдсэн. Моноголчуудыг гэгээрүүлэх их аяан бидний өмнө байгааг сануулж байна. Энэхүү уулзалт бол надад төрсөн тэр аугаа их итгэл найдварыг амилуулсан юм. Та бид өөр өөрсдийн итгэл үнэмшилээр бөө гэж юу вэ? хэн бэ? Гэдгээ ойлогсон байгаа байх тэгвэл Чингисхаан ингэж өөрийн улаачдаа залран бидэнтэй уулзаад явж байна.Тансаг орд харшид биш хөдөө хээр олон танихгүй хүний дунд биш зөвхөн өөрийн дотны үр хойчын дунд анх морилж ирсэн түүний үлгэрлэх даруухан үлгэр жишээ нь удирдагч хүний ёс суртахууны шинж тэмдэг юм.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР