Уртын дуу нь дотроо айзам, урт, бэсрэг гэсэн тєрлvvдтэй. Монгол тvмэн бидний євєг дээдэс уртын дууг "Айзангийн гучин хоёр, хангайн найм" гэж ялган хувааж байсан. Айзангийн гэдэг нь "Аяа, зээ хє" гэж эхэлдэг дууны нэр бєгєєд уртын дууны дотроос хамгийн уудам эрхэмсэг аялгуутай, гvн хvндэтгэл ёслолын утга шинж бvхий дууллын чанарыг агуулсан юм гэж тайлбарладаг. Vvнийг монгол бичгийн хэл халхын зонхилох аялгуу талаас нь "Айзам" дуу гэж нэрлэдэг. Айзам дууны шvлэг бол гvн ухааны утга уянга, тєрийн хvндэтгэлийн сэдэвтэй байдаг.
Энэхvv айзам дууг найр наадмын хамгийн тvрvvнд тусгай ёс журмаар дараалан дуулдаг бєгєєд дуучин, хуурч хоёрын чадлыг шалгах уртын дууны ноён оргил гэж хэлж болно. Монгол ардын уртын дууны хоёр дахь онцлог нь маш єргєн цараатай. Гурав дахь онцлог нь дээш цойлсон нарийн єнгєнєєс гэнэт бvдvvн єнгєнд, бvдvvн єнгєнєєс гэнэт нарийн єнгєнд шилждэг vсрэлт ихтэй дуу юм. Уртын дууны дєрєв дэхь онцлог нь хєг солигдол элбэг тохиолддог. Энэ нь vндсэн хєгєєсєє єєрчлєгдєн дэвсгэр хєгд шилжээд буцаж vндсэн хєгдєє орно гэсэн vг. Тав дахь онцлог нь уртын дуу зєвхєн таван хєгийг бус олон хєг ая багтаах эгшгийн эрэмбэ дараалалтай байдаг. Уртын дуу нь дуучин хvнээс дотоод уран сэтгэмж, хувийн ур чадварыг их шаарддаг. Тиймээс уртын дууг хэр баргийн хvн шvvрч аваад дуулчихдаггvй, дууллаа ч ур дvйг нь тэр бvр бvрэн тєгс гаргаж чаддаггvй билээ. Уртын дууг дуулахын тулд дуучин хvн наад зах нь хоёр цараат хоолойтой байх учиртай. Энэ нь эрэгтэй дуучин баргил, цээл, эмэгтэй дуучин цєлх, тунгалаг, уран тунгалаг гэсэн цараат хоолойтой байж уртын дууг дуулна гэсэн vг юм. Уртын дуу нутаг нутгийн олон хувилбар аялгуутай байдаг. Авьяас билэг тєгєлдєр уртын дуучдаараа монгол тvмэн бахархан ярих дуртай. Тухайлбал дэлхийн тавцанд монгол улсынхаа нэр алдрыг уртын дуугаар таниулсан хvн бол Норовбанзанд /агсан/, мєн Дугаржав, Дорждагва, Ламжав, Шархүүхэн гээд олон уртын дуучдаараа бахархал төрдөг.
Монгол ардын уртын дууны агуулгад манай ард тvмний эртнээс уламжлалтай зан заншил, тvvх соёл, гоо зvйн ухамсар, ёс суртахуун, гvн ухаан, танин мэдэхvйн зэрэг олон зvйлийг цогц байдлаар багтаасан байдаг. Монгол ардын уртын дууг сонсоход монгол орны байгалийн vзэсгэлэн, хангай, говь, тал хосолсон уудам сайхан нутгийн дvр тєрх сэтгэлд урган буудаг юм. Тvvнчлэн ёс заншил, сургаалийг илтгэсэн хvмvvжлийн чанартай vvргийг давхар агуулж байдагаараа онцлогтой. Айзам уртын дууны аялгуун нарийн бvтцийг дэлхийн ардын уран бvтээлийн санд гайхамшигтай урлаг болохыг манай уртын дууг сонсож, судалсан гадаадын эрдэмтэн мэргэд бахдан биширсэн байдаг. Тиймдээ ч ЮНЕСКО-гийн "Хүн төрөлхтний утга соёлын өвийн шилдэг дээж"-ид 2005 онд Монголчууд бид бүртгүүлж чадсан бөгөөд Монгол хэл, морин хуур, уртын дуу гурвыг Монгол соёлын тулгын гурван чулуу ч гэж үздэг билээ.
www.asubi.mn
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002