2011-10-11

Нага буюу Лус




Бага байхад их хоолой өвддөг бие султай хүүхэд байлаа. Өвөлдөө л гэхэд доод тал нь арван удаа хоолой өвдөнө. Тэр үед аравтай байсан санагддаг юм. Аав минь нэг өдөр өөрийн нутаг болох Архангайн Эрдэнэ мандал руу дагуулан явж тэнд байдаг Хан-Өндөр хархайны бэлд байрлах нутгийн амралтанд дагуулж явахаар болов. Шалтгаан нь тэр догшин хайрханаас урсах гурван салаа булаг хүний ямар ч өвчнийг эмчлэх чадалтай гэж нутгийнхан нь ярьдаг байсан юм. Саяхан л шинжлэх ухаан ус хүнийг эмчлэх чадвартай мэдээлэл дамжуулагч ариун бодис болохыг нээсэн байхад дээр үеийн хүмүүс бүгд мэддэг байжээ. Тэгэхэд би зүгээр л нэг ус угаад идгэнэ гэж юу байхав крантнаас хотод зөндөө л гойждогдог гэж бодож байлаа. Тэгээд амраад хэд хонож байтал нэг хөдөөний ах гараа бургасанд уран гарнаас нь их цус гойжсон юм. Тэгээд тэр гараа голд угаахаар дөхөж очоод саванд ус авчирч өөр дээр нь авчирахыг надаас гуйв. Гэтэл би яагаад голд угааж болохгүй байсныг лавлахад. Хэрэв би голд ойртон гараа угаавал эндхийн Лус үнэртэж мэдээд хэдхэн дусал унагаасан байсан ч уурлан догшрох болно гэж хэлсэн юм. Тэгэхэд л би анх удаа лус гэж юу байдаг юм болоо гэж их бодож байсан. Дараа өглөө би рашаанаа уух гээд булаг дээр ирээд байж байтал надаас нэлээн дүү 5 орчим насны хүү булагруу шахам шээж байнаа. Тун удалгүй ээж нь гүйж ирэн айхтар загнан хүүхдээ уйлуулан авч явлаа. Би ч гайхсангүй нөгөө лусаас болоод уурлачлаадаа гэж бодоод өнгөрсөн юм. Гэтэл маргааш өглөө нь нөгөө жаалын аман дээр баахан яр гарсан ээжийгээ дагаад уруу царайлаад алхаж байх юм. Ээж нь хүмүүст хэлэхдээ ‘’Аан энэ нэг юм өчигдөр гол руу шээгээд харин ч гайгүй өнгөрлөө” гэж байх юм. Түүнээс хойш л би лусаас их айдаг болсон доо. Хэд хоногийн дараа Гадаа үүл хуралдан зогсолтгүй бороо орлоо. Хүмүүс лус хэн догшруулчивдаа энэ нэг хэдэн хотоос ирсэн юмнууд голд юм холивуу гэж ярилцаж байхыг сонссон юм. Тэгтэл орой нь аав надаа хэд хоног бороо ширүүсээд байсан учир нь энэ нэг хэдэн Герман мал туувраар явж байгаа гарууд хүнсээ хөргөнө гээд голд сойгоод орхисоноос болсон байна гэж байж билээ. Тэхээр бидний өвөг дээдэс энэ далд ертөнцтэй ямар их холбоо шүтэлцээтэй амьдардаг байсан байна гээч. Тэд одооны шинэ монголууд шиг баримт нэхэж балайрахгүй бүгд бат итгэж байгалтайгаа холбогддог байсан юм. Түүнээс хойш Нага буюу Лусын талаар олж мэдэхэд: Тэд бол хагас хүн хагас могой ба найман настай үзэсгэлэнт охин шиг харагддаг. Мөн цагаан толигор арьстай, гялалзцан торго шиг үстэй, ягаан урт чихтэй, хар хөх нүдтэй хэмээн дүрсэлдэг. Тэдний ертөнц яг л хүний ертөнц шиг зохион байгуулалттай. Тэдний дунд догшин, өрөвч гээд л төрөл бүр байдаг. Усан доор амьдардаг бөгөөд хүний дүрд ч хувирч чаддаг байна. Зарим шашинд тэднийг лууны нэг төрөл гэж бичжээ. Тэд энэ дэлхий дээр хүний буруу зан үйлээс ариун дагшин газрыг хамгаалах үүрэгтэй дээд төрөлтнүүүд юм. Тэд цаг агаарыг удирддаг гэх бөгөөд цусны үнэрт дургуй. Хэрэв уурлах юм бол дүр нь их догширч бие нь 100 дахин томрон, арьс нь хар ногоон өнгөтэй болон, амнаас хар утаа суунагладаг гэж үлгэрлэсэн байдаг. Тэгээд тэд төрөл бүрийн хордлого, арьсны өвчин, азгүйтэлийг авчирч чаддаг байна. Харин догширсон лусыг бөө болон лам нар янз бүрийн аргаар аргадан тайвшруулж өргөл барьдаг. Түүний ачаар хүнд эрүүл мэнд аз жаргал эд хөрөнгө гэх мэт бүх сайн зүйл дагалдан ирнэ. Гэвч өнөөдөр Туул гол болон Бидний энэ хайрхан уулыг өнөөгийн хүмүүс дээд зэрэгтээ бузарлаж байна. Лусууд хариугаа авч л байгаа бид шалтгаанын аваар осол азгүйтэл гэж бодовч яс юман дээрээ зугаалж байхдаа гол бохирдуулсанаас болсон гэж хэний ч толгойд орохгүй бизээ. Өө мартсанаас миний хоолой тэрнээс хойш бараг л өвдөхөө байж бие маш чийрэг болсон шүү. Дараа жил тэр газраа иргэн очих юмсан гэж их бодох юм маш сайхан газар даа.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР