Онгод сахиусын хүчээр амилуулсан үгстэй бөөгийн дуудлага, дээд тэнгэрийн магтаал, холын оддын тайх тахилгын зүгэл дуудлагыг амандаа унших, мөн бичихэд л хүмүүний биед мэдрэгдэж тавгүйрхэх, толгой өвдөх зэрэг зовиур төрдөгийг ажигласан билээ. Тэгээд багшаасаа “Ийм учир байдаг уу?” гэж лавлахад багш минь инээгээд “Тийм учир байдаг юм шүү, арц гангаа уугиулаад бөө толио биедээ зүүгээд уншиж бай, өөрийнхөө уншиж судалж байгаа тухайгаа угууддаа хэлээд сууж бай” гэж билээ.
Гэтэл Б.Хүрэлтогоогийн “Чингис хааны Алтан аялгуун нууц” номыг уншихаар барьтал дуусаж өгөхгүй хэдэн сараар суначихдаг байгаа. Уг нь бол энэ нь жижигхэн ном юм. Тэр байтугай томоохон номыг урьд нь бол ганцхан барьж аваад л бараг л тэр өдөрт нь дуусгачихдаг сан. Тэр номын доторх эртний монголын хэллэгээр нь шүлэглэн бичсэн хэсгээс нь уншаад жаахан суухаар л толгой дүйрч эргэнэ, хүзүү ууц нуруу хөшнө.
Тэгээд багш маань энэ номыг авсанг нь мэдэх болохоор өөрөө хэрхэн уншиж байгаа талаар нь нэг удаа асуулаа. Багш маань: “Амилсан үгстэй гайхамшигтай сайхан ном юм байна. Орой унтахдаа орныхоо хажууд тавьчихаар унтуулахгүй юм, тэгээд орноосоо зайтайгаа гэрийнхээ нөгөө талд ширээн дээр тавьчихаад хааяахан харж уншиж байна” гэдэг байна.
Нэг удаа онгодоор бууж уулзсан сахиус болох Хубилай хааны их мэргэнээс энэ тухайгаа лавласан чинь “Эртнээс манай монголчууд сургаал номлолоо амаар дамжуулан олон үеэр уламжилж ирсэн түүхтэй. Харин цаасан дээр буулгахдаа харин тухайн сургаалын амийг нь эхлээд гаргаж аюулгүй болгох учиртай байдаг юм шүү” гэж билээ.
Монголын нэгэн хөвгүүн ихэс дээдсээсээ 15 үе дамжуулан өртөөлөн авчирсан энэхүү алтан дээд үнэний аялгуу нь монголчууд бидэндээ нээгдэж ирсэн өнөөгийн энэхэн цагт амьдарч байгаагаараа омогшин баярлаж, монголынхоо өвөг дээдсээрээ бахархаад ч барахгүй суудаг. Алтан дээд аялгууны тухай ном өөр олон эмхэтгэлээр хэвлэлд гараад байна.
Энэ агуу үнэт зүйлийг бидний үе хүртэл өртөөлж ирсэн нь үнэхээр Чингис хаан өөрөө дахин төрсөнтэй дүйцэх тийм агуу их үйл явдал юм. Гэтэл тэр өртөөлөн ирүүлсэн элч маань ид бүтээж туурвих 56 насандаа 2003 онд бусдын гарт эмгэнэлтэйгээр хөнөөгджээ. Монголчуудын оюун ухааны элч, бидний гарт хөнөөгдлөө гэхэд хэн маань итгэхгүй, хэн маань ч хүлээн авч харамсахгүй тийм цагийн хавчлага мухардлага дунд номоо буулгаад нисэн оджээ. Ертөнцийн гэрлийн эрчим хүч, байгальтайгаа зохицон амьдрахгүй л бол юу болохыг нь ухаанаараа бус юм аа гэхэд хохирлоороо ойлгох хүн төрөлхтний цаашаа хэрхэн явах чигийг заах Чингис ухааны амьд номыг Монголын залуус та бүхнийгээ сонирхон уншиж судлаарай гэж уриалж байна.
Гал
1. “Их Монгол Улс, Чингис хаантай байхад, юу юуны түрүүнд Их Засгийн тухай мэдвэл зохихуйн дээд Чин, Чу, Хажир мэт үнэн жаяг, хэмжүүр байх ёстой” гэж эзэн Чингис хаан өөрөө хэлсэний дагуу их хааны хүрээ сургуульд багшилдаг Дол Ухайта мөргүн (Долоодой мэргэн) багш “Ариуныг үл бузарлахуйд ГИС байдлаар зохицохуй” хэмээх Алтан дээд үнэний номыг бичиж их хаанд өргөн барьсныг Их Засаг бол ТНГР-н ЖРЛГ гэсэн зарлигаар “Алтан ном” хэмээн нэрлэсэн болой.
2. Их хааны хүрээ сургуульд багшилдаг Чу мэргэн (Цоо мэргэн) “Алтан дээд ЧИН-д нэн гүн гэгээрлээр зохицохуй” номыг бичиж их хаанд өргөсөнд Оршихуйн гурван үнэн бол Их Засгийн жаяг гэсэн зарлигаар “Хөх ном” хэмээн нэрлэсэн ажуу.
3. Гэгээрлээр оройн дээд болсон мөргүн багш нарын шавь Сорхугтани хатан “Түвшин сайхныг зоригдохуйн дээд жаяг” номыг бичиж их хаанд өргөн барьсныг Уялгын онол бол оршихуйн үндэс иш цомирлог гэсэн зарлигаар “МонОгоуУл(Монгол) гэр бүлийн харилцааны ном” гэж түүнийг нэрлэсэн байна.
Чингис хааныг тэнгэрт халихад Толуй төр түшив. Толуйн дараа Өгөдэй хаан засаг суув. Өгөдэй хаан тэнгэр халихад түүний 7 хөвгүүдээс Их Засаг дор ор суух Ил хөвгүүн олдоогүйн улмаас Их хааны хатан Дөргүнэ(Турхан) засаг барив. Дөргүнэ хатан Засаг барьж байх ахуйдаа дээрх ариун судруудыг арабын Аламат Исаман гэгчид өгч харьд гаргасан домог бий. 1248 оноос Ухаймсу хатан засаг барих болж Нанхиадаас Сорхугтани бэхэ сэцэн хатныг урин ирүүлж “Учир шалтгааны төвөг бугшмал хэцүү болжээ. Улс МонОгоуУлыг засаглахад мөнхТНГР-ийн хүчин болсон удамшил, уламжлал, нэн гүн зөн суусан засгийн ном бүтээнэ үү” гэсний дагуу алдагдсан дээрх номуудын амин чанар, ардын билиг оюунд тулгуурлан “Хөх Монголыг Нүүдлийн соёлоор бадраах Их Засаг-ийн Алтан Мон Гэр ҮйИЭсий” хэмээх номыг бүтээж 1251 онд их хааны суудалд залагдсан өөрийн хүү Мөнх их хаанд өргөн барьжээ. Уг номын нэрийг хуучин монгол хэлээр нь галиглавал “Акок Мон Огоу Ул ий нэү Кэм ийн мийтөө НЭУ ҮйЭсий бээр ииэн ману Кү төө ии бээн төө Эр ЭлүйИЭсий НЭУ дүй үйИЭсий ЭКЭ тай аайий Суу ой Кү ийн Алтан Мон ҮйЭсий” болдог байна. Энэ номын хэл нь үг зүй нь ойлголтын, тэмдгийн, тэмдэглэгчдийн гэсэн 3 чанар байдалтай. Үүгээрээ шинэ монгол хэлтэй зүйрлэхийн аргагүй хүчирхэг хэл юм. Толуй их хааны хатан Сорхугтани бэхэ цэцэн хатан бээр уг номыг үг зүй ойлголтын хувьд мөнх тэнгэрийн гэрлийн эрчим хүчний дээд нэгдлийн хуулиар Тэнгэрээс дэлхийд юу тулгагдан хүлээлгэгдсэн байгааг язгуур, үндэс, иш цомирлогоор нь илэрхийлж чаддаг хэлээр бүтээсэн байна. Тэмдэглэгчийн хувьд номын бичсэн хэл нь тэр үеийн монголчуудын сэтгэлгээний тэнгэр язгуурыг илэрхийлж чадсан. Харин тэмдгийн хувьд бичсэн хэл нь монгол угсааг ухамсар, сэтгэлгээ, үүслийн түүх, оршин амьдрахуйн зохион байгуулалт, хэл соёл болон эдгээрийн дагалдах бичил нэр, жинхэнэ нэр, үлэг нэр мэт чухал бүгдийг бүрэн илэрхийлж байгаа юм. Нэвтрэх чадварын хувьд уг номын бичсэн хэл нь монгол, түрэг, тунгус, манж, солонгос, япон хэлний өвөг “Мон Огоу Ул” хэл бөгөөд Ази тивийн өргөн уудам талбайд үг зүй ойлголтын, тэмдгийн , тэмдэглэгчийн гэсэн гурвал чанар байдалтай агуулгаар Тэнгэрийн эрчим хүчний дээд нэгдлийн дор ертөнцийн юмс үзэгдлийн мөн чанарыг илэрхийлжээ.
Алтан аялгууны мөр бүр нь өнгөрсөн, одоо, ирээдүйг барин тавин хэлж хэлснийгээ мөр дутамдаа баталж, эс айваас намайг бүү сонс. Нэүрит үнэнийг мартаад үз! Хэмээн тэнгэрээс сануулах амьтай юм шиг. ...
Ид шид, элдэв номлол, сурталд шарлаж улайж харлаад юу ч биш болсон бидэнд энэ юу вэ? Хүн төрөлхтөн хаашаа юу өөд явж байна вэ? Мянган жилийн явдлыг түгдрэл үгүй хэлэх Сорхугтани бэхэ хатан гэж хэн бэ? Хүн гэж юу вэ? Амьдралд юу хэрэгтэй, бид юуг хүснэ вэ? Гэх мэтийн өдий төдий гайхамшигт асуудлууд шил шилээ даран үргэлжилнэм. Гэвч энэ бүхнийг орхиод доорхи хоёрхон мөрөнд мөр шүлэгт тайлбар хийюу.
. . . Үгээ хориод устгагчийн эдийг шүтэж,
Эзэрхэгчийг устгах, миний элч
Үүрдийн урвагчаар тодорч ялагдахыг
Өөрт нь мэдүүлсүгэй . . .
Энэ хүн хэн бэ? Манай түүхэнд ийм хүн байсан уу?
Баруун баарингийн Засаг ноён Самбуу 1620 оны үед Хэрлэнгийн халхын ноёдтой уулзаж “Дарнатын хувилгаан, Далай лам хоёр Монголд байхад их учир байна” гэж санал тавьжээ. Дахин 1625 оны үед Самбуу ноён ирэхэд нь халхын ноёд зурхайчдаа цуглуулаад мэрэг төлөг болсон гэнэ. Зурхайчид Автай галзуугийн ач нараас тахиа жил хүү төрнө. Тэр нь Дарнатын хувилгаан байна гэж мэргэлжээ. Маха, Самадай гэдэг хоёр ноён уг мэдээг хүргэж Далай ламтай уулзсан гэнэ. Халхын ноёд Автай сайн ханы ач нарыг судалж байгаад Гомбодоржийг хан суулгажээ. Хүү ч цагтаа төрж, “Дарнатын хувилгаан цагтаа төрлөө” гэдгийг Далай ламд урьд явуулсан элчээрээ дахин мэдэгдсэн байна. 1641 онд халхын ноёд лам нар 6 настай хүүг шашны тэргүүнд өргөмжлүүлжээ. 1636 онд Цогт тайж Хөх нуураас Бээжин рүү Эжи хонгор, Сутай хатан хоёрыг үдэж явуулахдаа Самбуу ноёныг дуудаж уулзаад маш их буруушааж “Та монгол хүнийг мэдлэгээс нь хоосолж, мэддэгүйгээ ламд даатгаад хүлээж байснаар үхдэг болгож байна уу? Эсвэл дагуулан зугтаах гэж байна уу? Хөтөлж эргүүлж байна уу?” гэж асуусан гэдэг. Самбуу ноён хариулахдаа “Алиныг нь ч хийгээгүй зөвхөн яавал зохилтойг бэлдэх цагийг тохинуулагч элчийг төөрүүлэхгүй тосон авах гэж байна” гэж хэлжээ. 11 дүгээр жарны хөх морин жил Далай ламаас Өндөр гэгээн Занабазарыг Жонон Дарнатын хувилгаан Гунгаа Нямбуугийн бие мөн гэдгийг зөвшөөрчээ. Галсаннамжил “Өндөр гэгээн Занабазар бол төрөхөөсөө өмнө арван жил, төрснөөсөө хойш 55 жил бэлтгэгдээд тохинуулах ажил хийсэн юм” гэж Хөх нохойн дээдэст хэлсэн гэдэг.
Зөвхөн хувь хүнийх нь хувьд аваад үзэхэд Өндөр гэгээн гэдэг үнэхээр юу хийсэн, ямар байсан нь оньсого билээ. Түүний бүтээсэн цагаан, ногоон дарь эх, судар ном, бурхад нь нэг хүмүүн байтугай нэлээд хэдэн хүн ч нийлээд хүршгүй оюун билэгт авьяастан билээ. Тэгвэл түүний ил харагдах билиг авьяаснаасаа илүүтэйгээр далд тохинуулсан билэг оюун нь агуу байжээ. Үнэхээр Мөнх тэнгэрийн хүчин мөхөж, Их Монгол домог болох цагт Алтан аялгуун шидээр Монголоо аварсан элч юм. Өөрөөр шийдсэн бол Манжийн хааны цэргүүд малгайгаа шидэхэд ч дарагдахаар болсон Монгол орныг өнө хойдод нэртэй мөртэй нь үлдээж чадахгүй байлаа. Ах дүүс хоорондоо тэмцэлдэн эдэд захирагдан, олон гүн ван, хангуудад улсын сүр, хааны хүч тарамдагдан сарнин бутарч, салан тусгаарлаж байсан тэр хүнд үеүүдийн алдаанаас Монголыг аврах ямар арга байваа гэвэл “Алтан аялгуу”, түүний тохинуулагч элч Өндөр гэгээн хоёр л байлаа. Өндөр гэгээн Занабазар 57 насандаа тэнгэрийн шалтгаантайгаар эн тэнцүү 550 ноёд хутагтыг аваад 1691 онд Долон нуурт Манжид дагаар орон бууж өгчээ. Тэгээд “Өмнө газрын манж хятадууд Монгол ар газар очоод удвал хэл ам зөрж цус урсах аюултай. Иймд тэнд очоод удаж болохгүй. Бас ар газрын монгол өвчин их, ухаан санаа муудуулах, бэр хүргэндээ халтай, мунхаг болгох учир тэндээс эхнэр авбал манж хятад улсад энэ юм халдах аюултай. Бид ч бас тэр хорлолоос зайлж ирсэн билээ. Нэгэнт ирсэн монгол иргэд манж эхнэр авбаас эфү цолоор шагнах, мөн өмнө газар ирсэн ноёд биднийг Манжийн хааны албат боол гэж дуудаж, нэрээр нь хэлж дуудахгүй байхыг мөрдөх хэрэгтэй” гээд Манжийн хаанаар зөвшөөрүүлэн батлуулж хууль гэрээ болгуулсан. Энэ нь Монголыг сэхээ авахуулж тусгаар тогтнуулах боломж олгосон юм.
1946 оны нохой жил Цагаан агтас ястай Хөх нохой овгийнхны галд нэгэн хөвүүн мэндэлж, 7 хоног уйлж эцэг эхээ сандаачсан нь хожим Алтан аялгууг өртөөлөх 15 дахь үеийн элч Нүрзэд нэрт байлаа. Нүрзэдийг 8 настайгаас нь авга ах, өвгөн лам Лэгшин маарамба дэргэдээ авч хүмүүжүүлэн 10 жил нэг гэрт амьдрахдаа өвөг дээдсээс өөрт нь өвлүүлсэн нууцыг өнө мөнхөд бөхөөхөөргүй хөвгүүнд өртөөлсөндөө сэтгэл хангалуун байлаа. Лэгшин маарамба Төгсбуянтын хийдэд сууж байгаад, энгийн болж хөдөө гарсан байхад нь 1930 онд барьж 10 жил шоронд хорьжээ. Дөрвөд далай хан Түмэндэлгэржав энэ ламыг суллахыг гуйсан өргөдөл бичиж өөрөө баривчлагдаж байсныг бодоход ихэс дээдэс хэнд юу байгаагаа мэддэг байж.
1759 онд Амарсанаа баатар Оросруу явах замдаа Эрчис мөрөн, Их устын хавцалд хөх нохой овогтны ихэстэй уулзаж, ойрдын мэргэд зурхайчдыг цуглуулан “Хожим юу болохыг хэлтүгэй” гэж сэлмээ сугалан ил тавьж цэрэг суудлаар суужээ. Зурхайчид 3 хоног хоолоо сойж, гороолон биеэ бэлдээд хоёр нарны хооронд зурж гэнэ. Ингээд тэд хэлэхдээ:
“Монгол улсын шинэ хааныг засаг нь даахгүй өеөдсөн үед. Чингис хааны тэнгэрийг өртөөлөгч дор буурай ард их хааныг тэнгэрээс нь заяалгаж, засаж дийлэхгүй байсан төрийн хэргийг өөрөө засардаг болгох арга ухааныг үл ухах хэлээр өеөдсөн засагт дарагдсан хаанд хэлж, Монгол Улс дахин мандана” гэжээ.
Амарсанаа баатар ихэд баярлаж, “Тийм бол та нар Онон,Хэрлэн, Орхон голоо бараадан, хангай говийг дамжин, агтны олом тайлж, атны хөлс хатаалгүй, босоогоороо унтуулж, хэвтээгээрээ идүүлж, дайжин нүүж, төр өеөдөхийг тэвчтүгэй” гэж зарлиг болгож, бараа болж явагсдаасаа 4 хүнийг газарчнаар үлдээж, зад хийлгэсэн гэдэг.
Нохойн овгийн өвгөн лам Нүрзэддээ хэлэхдээ “Чи цээжилсэн зүйлээ ойлгох гэж оролдосны хэрэггүй. Төр өеөдөж хаанаа даахгүй болно гэсэн үг энд бий. Цэдэнбал дарга муулагдвал дараагийн ор суусан хүнд яг энэ цээжилснээрээ хэлээд өгчих” гэсэн байдаг. Нүрзэд нь Алтан аялгууг 1958-1962 оны хооронд эртний өв монгол хэлээр нь цээжилжээ.
Энэ зууны малчин гэхээр өөвийж сөөвийсөн хэдэн бор гэр, жилийн 4 улиралд малаа даган нүүдэллэх зовлонт хүмүүс, мянган жилийн өмнөх хоцрогдол санагдах вий. Гэвч энэ малчны ухаан Чингис хааныг төрүүлж, дэлхийн талыг төвшитгөн, танин мэдэхүйн их нүүдэл хийсэн. Тэгвэл энэ малчны ухаанаар бичигдсэн нэгэн ном дэлхий дахиныг гайхан алмайруулж, хүн төрөлхтөн өөрөө өөрийнхөө үнэн нүүр царайг анх удаа харж, зүрх нь лүгхийн суларч, юу хийж яаж яваагаа мэдэх, аз жаргалыг юу хөтлөх, яахыг заах энэ номоо Малчны ном гэх үү? Тийм ээ, малчны ном, малчны ухаан юм.
Таны өмнө урьд өмнө нь хэний ч санаанд багта төсөөлөгдөж байгаагүй гайхамшигийн дээд гайхамшигт нэвтрэх боломж байна. Энэ нь зөнч Нострадамусын хэлсэн: “1999 оны 7-р сард Тэнгэрийн агуу их догшин ван буун ирж, английн сарны ноёнг амилуулан, дайны тэнгэрийн дараа аз жаргалыг хэн хөтлөхийг харна” гэсэн зөнгийн илрэл болов уу хэмээн нэн гүн зөн гэгээрлийн мөр цагаан ордонд таныг урьму.
“Чингис хааны алтан аялгуун нууц” номноос
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002