* Тэнгэрт өршөөгдөж
Газарт ивээгдэх * гэдэг бэлгэдэл үгийн улбаа
Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт чуулсан монгол олон аймгийн ноёд Тэмүжинд
-Эзэн Тэмүжин чиний
Эш зарлигийг
Эс дагах бол
Эзэлсэн ардыг авч
Эм хөвүүдийг булааж
Энэ биеий минь
Эзгүй газар
Хөөж орхи хэмээн ам алдаж
ЧИНГИС ХААН гэж нэрийдэн хаан болгов.
Улс гэрийн хувь заяа ч төрийн хувь эзний заяа ч газрын ивгээл,Тэнгэрийн өршөөлөөс хамаат байдаг буй за! Тэгээд ч Тэмүжин монголийн хаан болсон тухайд өгүүлэхдээ ч :
Хожим 300 гаруй тайчуудыг ялсан үедээ Тэнгэрт мөргөхдөө ч
Эрэмгий сайнаар
Эзэн эс боллоо, би
Эрх тэнгэр-Эцгийн хайраар
Эзэн боллоо би
Хан тэнгэр эцгийн
Хайраар эзэн боллоо гэжээ.
Тэнгэрт өршөөгдөж, Газарт ивээгдэх болтугай гэдэг АМАН БЭЛГЭ-ийн үг нэн эртний сүсэг бишрэл бөө мөргөлтний итгэл үнэмшилтэй холбоо бүхий нь илт
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002