2011-10-22

108 тооны эргэн тойронд


Юуны түрүүнд энэ тооны талаар бүх салбар, шашин болон шинжлэх ухаанд ямар байр суурь эзэлдэг талаар маш товч мэдээлэл хүргэе.

108 гэж тоон Хинди, Будда болон бусад Дарма шашины дархан тоо юм. Мөн библи-д хүртэл гардаг.

Хүний биеийн чакраны судлууд зүрхэн хүрднээс салаалаад нийт 108 байдаг байна. Тэр судлуудын нэг болох "Сушумна" нь Титэм хүрдрүү явах бөгөөөд энэ нь гэгээрэлд хүрэх зам гэжээ.

Исламын шашин 108 гэдэг тоо нь Бурханыг төлөөлдөг.

Санскрит эртний хэл нь 54 үсэгтэй бөгөөд өөр дотроо эр эм гэж хуваагддаг. 54 ийг 2 үржүүлвэл = 108.

Буддизмд та биднүүс 27,54,108 тоотой эрхийг маани унших, тарни уншихдаа ашигладагийг мэдэж байгаа байх. Энэнийг тайлбарлаваас:

6x3x2x3=108 буюу

6 нь бол хүний зургаан мэдрэхүйг төлөөлнө.

3 нь бол цаг хугацааны гурван төлөв буюу өнгөрсөн, одоо, ирээдүй юм.

2 нь сэтгэл зүрхний хоёр төлөв буюу ариун бөгөөд ариун бус.

3 нь юманд хандах гурван төлөв буюу таалах, таалахгүй байх, бас хамаарахгүй байх.

Маш сонирхолтой нэг баримт Ёогын сударт: Хэрэв хүн өөрийгөө хангалттай тайвшруулаад бясалгал хийгээд өдөрт зөвхөн 108 удаа л амьсгалж чадвал гэгээрдэг гэнэ. Мөн 108 хүсэл, 108 худал, 108 мунхагын төлөв байдаг байна.

Мөн бас 108 нь ямарваа нэгэн зүйлийн цикл буюу төгсгөл, эцсийн төгс цэг гэж үздэг учир маани унших, ёслол үйлдэхдээ энэ тоог баримтладаг байна.

Одон орны хувьд энэ тоо нь маш чухал байр суурь эзэлдэг. Жишээ нь: Одон орны шинжлэх ухаан нь 12 ордтай ба 9 гаригтай. 12X9=108.

Хятадын одон орон буюу Таогын филисофи нь өөртөө 108 дархан одтой.

Цаг хугацааны хувьд хүн нь 108 сэтгэл хөдлөлтэй бөгөөд түүний 36 нь өнгөрсөн, 36 нь одоо, нөгөө 36 нь ирээдүйтэй хамааралтай байдаг гэнэ.

Математик бол 1, 2, 3 тооны хүч хэмээх сонирхолтой гаргалгаа бий. 1ийн 1 зэрэг X 2 ын 2 зэрэг X 3 ийн 3 зэрэг =108(1x1=1 x 2x2 =4 x 3x3x3 =27 =108)

Харин одоо Монгол улс маань энэ тоотой хэрхэн холбогддог талаар олж мэдэхэд. Монгол улс маань дэлхийн уртрагын босоо тэнхлэгийн дагуу 108 градуст оршидог.

Эрдэнэ зуу хийд буюу Хар хорин хотыг тойроод 108 суварга бүхий хана байдаг. Сайшандаас 30 км газар байрлах Хамрын хийд нь 108 ширхэг жижиг том агуйгаар хүрээлэгдсэн байдаг байна.

Мөн энэ тооны утга мөн чанарыг олон янзаар тайлбарладаг. 108 ын 1-н тоог Нар буюу амьдралыг тэтгэгч, 0 нь амьдралын хамгаалагч сүнс, 8 нь Сатурн гариг буюу сүйрлийг. Өөр бас 1 ийг энэрэнгүй сэтгэл, 0-г тэнцвэр ариун байдал харин 8 ыг харанхуй буюу хүйтэн хөндий байдал гэх мэтээр тайлбарладаг.

Буддизм д 108 нүгэл болон мунхаграл төөрөгдөл байдаг бөгөөд үүнд:

хүчирхийлэл,түрэмгий зан авир, амбиц, уур, хамраа сөхөх ,зэврэлт, бурхныг зүхэх, хүйтэн сэтгэл, маяг доог тохуу, Өөрийгөө магтах, басамжлах, харгислал, хараах, ад үзэх, арга заль, хууран мэхлэх, мунхаглал, дооглолт, нэр алдарт шунах, архины дон, зөрчилдөх, үл хүндлэл, цадигаа алдах, сэтгэл ханахгүй байх, догматизм, дарангуйлал, хүч чадлын шунал , ичгүүргүй зан, хувиа хичээх үзэл,атаа жөтөө , атаархал, ихэрхэх, бурханд болон хувь заяанд үл итгэх, хуурамч байдал , хар санаа агуулах, мөрийтөй тоглоом,мэддэг мэт чачлих, ховдог зан, шунал хүсэл, мөнгөний шугал, хатуу хүйтэн сэтгэл, үзэн ядалт,сайрхал , ширүүн гар, өшөөрхөл, доромжлол, өвтгөх , бялдууч зан,бүдүүлэг байх, эрх мэдлийг шудрага бус ашиглах , өөр хүний нэрээр хуурах,шазруун зан,анхааралгүй үл тоомсорлох,назгайрах,ач тус мэддэггүй зан, харамч зан, нууцаар хор хүргэх, тэвчээр хатуужилгүй байдал, зөрүүд зан , атаархах, мэдэмхийрэх, учрыг ойлгох чадваргүй, тачаал, худлаа ярих, хорон байдал, мунхруулах, өөрийгөө тарчлааж ташаал авах, энэрэнгүй бус байдал, үгүйсгэл, хээнэрхэл, шарлахах, зөрөх, мөлжлөг,бардамнасан , шудрага бус байдал, худал таамаглал, далимдуулах, хөөрүү зан, үрэлгэн зан, дарамтлах, шар өшөө авалт, улайрах,элэг доог болгох, садисм,хорон үг , уруу татах, өөрийгөө золиослох, өөрийгөө үзэн ядах, бэлгий дон, ичгүүргүй явдал, нарийн зан,эрхлэх, шаналгах , бурангуй дэглэм, эелдэг бус байдал, замраагүй ёсгүй байх, бууж өгдөггүй,дэмий сэлгүүцэл, хонзогнол, хүчиндэх,хүчиндэх дур хүсэл, бие үнэлэх, уур хилэн.

Үргэлжлэл бий ...

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР