2011-10-22

Хиндү шашны бурхад тэнгэрүүд

Удганы даалгавраар 108 гэсэн тоотой холбоотой мэдээлэл хайж байтал хамгийн эртний соёлт Энэтхэг буюу Жагарын ард түмний голчлон шүтдэг бурхдын тухай мэдээлэл анхаарал татав. Харамсалтай нь би Бѳѳ мѳргѳлийн талаар мэдлэг дулим болохоор нарийн сайн харьцуулалт хийж боломгүй байна. Иймд уншсан зүйлээ та бүхэнтэй хуваалцъя, та бүхэн шүүн тунгаана бизээ.

Хамгийн гол тэнгэр нь Брахма (бүтээгч), Вишнү (хамгаалагч, сахигч), Шива (устгагч, шүүн дэнслэгч) нар хамгийг захирагчийн 3 тѳрх бѳгѳѳд ертѳнц дээр янз бүрийн дүрээр залардаг гэлцэнэ. Тэд нь бүгд эр, эм гэсэн 2 дүртэй бүюу хос бурхад байдаг. Жишээ нь Брахма нь бүтээгч тэнгэрийн хувьд Сарасвати хэмээх эрдэм ухааны охин тэнгэртэй ханилсан байна. Вишнүгийн гэргий нь эд баялгийн охин тэнгэр Лакшми аж. Харин Шива нь Дурга, Кали, Парвати хэмээх эхнэрүүдтэй бѳгѳѳд тэд нь ѳѳр ѳѳр дүрээр хүч чадлыг илтгэдэг байна. Веда сударт дурдагдах 33 тэнгэр бурхдаас заримыг нь нэрлэвэл галын бурхан Агни, тэнгэрийн хаан Индра, Притви (дэлхий гэсэн утгатай үг), сармагчин бурхан Ханүман, заан толгойт Ганэш гэх мэт бѳгѳѳд эдгээр нь урт жагсаалтын зѳвхѳн ѳчүүхэн хэсэгюм. Багцаа тоогоор энэтхэгчүүд 330 сая орчим бурхан тэнгэрүүд, тэдний хувилсан дүрүүдийг шүтдэг хэмээн Вики хуудсанд бичсэн байна. Би энэ бүхнийг дурдсанаар юу гэх гээд байна вэ гэхээр *бүх л шашин нэг үндэстэй* гэдэг нь үнэн эсэхийг тодруулах гэсэн санаа. Эдгээр бурхад тэнгэрүүд Буддын шашны болон эртний Грекийн бурхадтай зарим талаараа ижил тѳстэй байдаг гэгддэг учир бид ч бас Бѳѳгийн тэнгэр шүтээнүүдтэй харьцуулж үзвэл сонин байх боловуу.

Энд бас нэг сонин зүйл анхаарал татсан нь Вишнү бурхны газар дээр заларсан дүр Раам нь 108 нэрээр нэрлэгддэг гэнээ. Бас бурханд хүрэх 108 зам байдаг гэж итгэдэг гэх. Мѳн 108 тѳрлийн мэдрэмж байдгаас 36 нь ѳнгѳрсѳнтэй, 36 нь одоотой, 36 нь ирээдүйтэй холбоотой байдаг гэж үздэг гэнэ. Хамгийн сонирхолтой нь санскрит хэлний цагаан толгой 56 үсэгтэл бѳгѳѳд үсэг бүр нь эр ба эм гэж хувирдаг, нийлбэр нь 108 болдог гэнээ...

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР