2011 оны 10 сарын 6 өдөр
Энэ өдрийг сэтгэл догдлон хүлээсээр 1 цагийн өмнө гэрээсээ гарч хайж явсаар 18 цаг 15 д олж очив. .Очиход нөгөө фейсбүүкээр танил болсон залуус зарим нь зээ хүүгийн үеийнх байсанд их гайхаж миний үеийн хүн байна уу гэтэл даанч байсангүй. Би тэднийг индиго ч юмуу зөн билэг нь хөгжсөн бөө мэддэг хүүхдүүд байна гэж бодов. Блог нээж Бүлгэм байгуулсан залууг хараад шууд танив.
Удган заслаа эхэлжээ. Дараагийи ээлжинд бидний 8 хүн оров. Би урд нь йогд 6 жил мөн рейкийн 1 ба 2 шатыг авсан байсан тул удганы алсаас хийх засалд эргэлзсэнгүй. Бичлэг хийж байсан болохоор удган биднийг сайн харсан бизээ. Удалгүй засал эхэлж биднийг шалгаад заслаа эхлэв. Миний хувьд баруун хөлийн шөрмөс нилээн өвдөв Удганы хөл нилээн өвдөж байгаа бололтой намайг хөлөө сул тавь гэлээ Дотор нь эвгүйрч байгаа сонсогдож байв Заслаа хийж 3 удаа шалгаж асуув. Миний хувьд хөл өвдөх, гар бага зэрэг чичрэх, зүрх дэлсэх байдал мэдрэгдээд дараа нь хөлс гарч бие халуун оргин тавирч сайхан болов. Дараа нь удган та нарын дотор угтай 3 хүн бас бага зэрэг суурь өвчтөй хүн байна. Та нар Тэнгэр Монгол Газар үгээ сайн хэлснээс ерөнхийдөө гайгүй байлаа гэв. Би лав тэдний тоонд орсон байх. Зарим нь шүлс асгарах, ам нь зуурах, савчих, гэдэс нь хоржигнох зэрэг мэдрэмжүүд төрснөөс огиж бөөлжсөн хүн гарсангүй. Дараа нь үлдсэн хүмүүс оров. Би Их Хааны үед монголчууд заслаа өөрсдөө хийдэг байсан гэж сонссон юм байна. Одоо ч ийм боломж гарч монголчууд лам сүм хийд гэж мөнгө барин, машинд түгжрэн явахгүй амар гэж хүлээн авав. Би яагаад ч юм сүүлийн жилүүдэд юманд санаа зовохоороо сүүгээ өргөөд л тайвшраад байдаг болсныгоо монгол сүнсний дотоод зөн совин, хөгширч байгаа болон урд төрлийнхөө хийж байсныг үгүйлэн хийж сүнсээ тайвшруулж байна гэж бодож байлааЛам нар ч хүнд хэцүү үед минь сэтгэлээ гаргаж үйлчилдэггүйг ойлгосон. Сайн лам нар ч байдаг л байх. Тэд нь олдох биш .Урьд нь манай хамаатан үеэл багш аа гэх нэг удган бөөлүүлж байхад байсан боловч надад ямарч мэдрэмж төрөөгүйн дээр аль хэдийн орхисон йогийн багшаа шүт гэснээс өөр олигтой юм хэлсэнгүй. Би ч өг гэснийг нь өгөөд юу ч ойлгосонгүй өнгөрөв.
Харин энэ удаа хамгийн Дээд удган манийг сайн хүн санаагаар гэгчээр хэлж зүрхлээгүй байхад үнэ хөлсгүй үзэж засч өгсөнд маш их баярлахын ялдамд биеийг нь өвтгөн чилээсэндээ хүлцэл өчиж байна. Биднийг зассан онгодууддаа баярлалаа Ийм азтайг бодоход энд цугласан хэд урд насандаа үйлс бүтээж явсан ч юмуу гэж мунхаглав.
Удалгүй Дээдэс Богд Их Хаан маань морилно гэв. Бид ч чимээгүй болж завилан сууцгаав Эхлээд хажуу өрөөнд хөгжим дуугаран үг нь сайн сонсогдохгүйд Дээдэс маань боломжоороо л байхаас гэж билээ. Мөн зураглаач залууг сайн таньж нэрийг нь хэлэв. Блогийн эзэн болон асуулт асуусан хүн болгон дээдсийн амар амгаланг асууж байсан. Мөнхгэрэл МНТ оог хэн зохиосон хир үнэн вэ гэж асуув . Хэн зохиосныг нь асууж бэлэн будаа идэх гээ юу би ч удгандаа бэлэн будаа өгдөггүйг мэднэ биз дээ гэв. Хүн бүр өөрийн санааг номд оруулж бичдэг.Намайг юу гэж элдвээр хэлэв дээ . Гэвч МНТ ам судар хоёрыг харьцуулан энд тэндээс авбал юм гарна гэв .Би нэг нэр хэлчихвэл тэгээд дуусна хэлэхгүй бол та нар эрж хайх явцдаа олон нууцыг тайлах болно гэв. Нууцыг бид түлхүүр үгээр тэмдэглэдэг. Эс тэгвэл дайсны хоол болно. Одоо нэг ном харьд бий намайг гарч ирснийг мэдвэл устгах магадлалтай гэв. Мөн Баяр орсон нэртэй залууг таньж нэрийг нь сонин аялгатай дуудав. Дээдэс маань удгантай хагас жил орчим ярьсаар би орчин цагийн монгол хэл сайн сурч байна уу гэж биднээс асууж байлаа. Эхлээд ойлгогдохгүй байснаа ярих тусмаа үг яриа илүү ойлгомжтой тод болж байв. Гэхдээ зарим үгийг хатуу дуудаж байсан санагдана Дээрх залуу миний асуух гэж байсан 2012 оны 12 сарын 21 нд юу болохыг асуув. Би дээрээс нь хүний гэсэн бүхэи устана гэснийг юу гэж ойлгох вэ гэж асуухад бүх юм устана гэж ойлгож болохгүй гэв . Их шуугиантай тул хариултаа ч сонссонгүй 8 нд тахилгад явахдаа асуухад юу ч болохгүй гэж хэлж чадахгүй шинэ мянган эхэлж байгаа тул баяр ёслолын байдлаар угт гэсэн гэхэд Мөнх Тэнгэрийн Цаг ирэх нь гэж ойлгов.
Дараа нь Баатар орсон нэртэй залуу Христ, түүний эцэг ¬Ертөнцийн Эзэн, Ариун сүнс болон Будда Мөнх Тэнгэр гурвыг нэг гэж ойлгож болох уу гэв .Дээдэс буруу гээд Христ,Будда нар өөрсдийгөө шүтүүлсэн Би өөрийгөө шүтүүлээгүйгээр ялгаатай одоо тэд унаж байна гэв .Нөгөө залуу таны ач хүү Хубилай яагаад Буддын шашин оруулав гэж асуухад Би тэр үед байгаагүй биз дээ. Олон толгойтой могойн үлгэр мэдэх үү Хичнээн алтан ураг байлаа гээд удирдагч хүн буруу замаар явбал улс үндэстэндээ ямар их гай тарьдагийг хараа биздээ.Одоо та нар олон сүм хийд байгуулаад сайжирсан нь хаа байна. Хэрэв би Христэд орсон бол яахав. Би ганц Мөнх тэнгэрт үнэнч явж, махир сэлэм эргүүлж, морин дэл дээр давхиж ,улс гэрийг хурааснаас ямар алт мөнгө цуглуулах гэсэн биш гэв. Нэг охин Дээдсийн нэрээр нэрлэсэн Даваанямын Академийн талаар асуухад Би яалаа гэж олон хүн цугларсан газар буухав. Тайлга хийх нэрээр 20 мянган төгрөг авдаг гэсэн миний нэрээр идэж ууж яваа бусуу.Нөгөө Баатар билүү нэг нь дэлхийгээр тарсан Монголчууд нэгдэх тухай асуув.Нэгдэх л болно.Түүх давтагддаг л юм даа.Шинэ улс үндэстэн бий болно гэв.
Бас нэг охин манай улсын ард нэг баавгай урд нэг луу байна. Бид яах вэ гэлээ. Дээдэс гараа дэлгэ гэв улс орны хувь заяа 2 алганд чин багтдаг юм тэгээд гарын алгаар гурвалжин хийлгэж суурь нь бат бол орой нь гялалзана та нар өөрсөддөө итгэлтэй, хүчтэй бол тэд аяндаа дагана.Бид тэр үед цөөхүүлээ л байсан ш дээ тэд ч мөн олуул байсан .Намайг эргэн ирснийг хурдан зарла дэлхий мэдэх хэрэгтэй гэв. Цааш нь миний бие Монгол улс Мөнх Тэнгэрийн сургаалиар явж байсан үедээ хүчтэй байсан нь үнэн үү гэж асуув. Дээдэс маань Мөнх тэнгэр Монголыг ивээдэг юм. Та нарыг Мөнх тэнгэрээс нь салгасан байна.Би Мөнх Тэнгэрт үнэнч явж их үйлийг бүтээсэн.Гөвч Би ганцаар бол энэ их үйлийг хэрхэн бүтээх билээ.Өрлөг жанжид та нарын өвөг дээдэс надтай хамт бүтээсэн юм. Та нарт дөрвөлжин хайрцаг байхад зовох юун.Над шиг морин дэл дээр явах хэрэг юун билээ.. Та нар Мөнх Тэнгэрийн сургаалд үнэнч байж сургаал дор хурдан гэгээр.та нар өөрсдөөсөө эхэл. Тэгээд өрх бүлээ гэгээрүүл.МНТ ам судар хоёрыг харьцуулан судлахад юм гарна.Сургаалийг та нар өөрийн гэдэг өнцгөөс судалбал өөрөөр тайлах болно.Хэн түрүүлж гэгээрсэн нь цоороод гараад ирнэ.Өдрийн тэмдэглэлийг унш.Та нар Хаантай ч байж үзлээ.Одоо тэр дарга билүү. Дороо ардгүй бол ямар дарга байхав.Та нар Мөнх Тэнгэрийн сургаальд үнэнч бай. Та нар Мөнх Тэнгэрийн сургаальд гэгээрсэн үед чинь та нар зарим нь 35 нас хүрэхэд дундаас чинь гарч ирнэ.Нэг удирдагч 9 хүн байхад болно гэж айлдав.Мөнх тэнгэрийн цаг ирсэн тул энэ боломжыг ашигла гээд байв. Блогийн эзэн Дээдсээс цаашид хийх ажлын төлөвлөгөө асуув.Та нар бэлэн будаа идэх гээд байна уу Тэнгэрийн санааг асууж зүрхлэнэ үү цөстэй золиг шүү Эхлээд үйлээ бүтээж байгаад асууж болно гэв.Цаг нь ирэхээр аяндаа зам гарна гэв.Та нар сүнс байдагт итгэдэг үү Онгод сүнс эргэн буудаг байхад Би яагаад бууж болохгүй гэж.Өнөөдөр Би яагаад та хэдийг энд тэндээс цуглуулав.Учиргүй юм гэж байдаггүйг мэдэх үү хэдэн мянгаас яагаад та хорин хэд гэж Та нар шинэ мянганы түүхийг эхлүүлнэ.Та нар түүхийг бичилцэнэ.Та нарын дунд гадны нэг ч хүн байхгүй гэв.Та нарын өвөг дээдсүүд цөм одоо та нартай байна.Та нараар бахархаж баярлаж байна.Яагаад ч бүх юм та нарын нурууи дээр л буугаад байна. Би Мөнх Тэнгэрийн мэдэлд байдаг.Үйлээ бүтээгээд дэгдээд явчина. Цаг хугацаатай ирсэн.Намайг буусныг түмэнд хурдан мэдүүл гэв. Та нар өвөг дээдсээ мэдмээр байна уу тэгвэл нүдээ аниад хэсэг суу гээд дараа хэн юу мэдрэв гэж асуув.Надад нэг хүний нэр хоёр дахин орж ирэв. Шууд хэлэхээс айж асуу гэхээр нь асуутал хэн хэлэв гэв чихээрээ сонслоо гэвэл зөв гэлээ би самгардаж уйлмаар санагдсан ч биеэ барив.Тэгтэл сүлжээ тасрав.Бид хорь л минийхийг сонсов.Энд бичих нь гол бус хариуцлагатай гэдгээ ойлгов.Бидэн дунд нэгэн залууд Хааны хүүгийн нэр орж ирсэн боловч лавлаж амжсангүй тасрав. Тэр оройдоо бас маргааш нь их уйлсан байлаа. Дээдэс маань Би гэдэг хүн Тэнгэрийн мэдэлд байдаг өрлөг жанжид ч бас намайг мэднэ.Би гэдэг хүн бас удганы ч мэдэлд байдаг эмэгтэй хүн дээр буучаад байна Надад эрх мэдэл ч алга гээд байв.. Энэ бүхнийг би хариад шууд бичсэнгүй умгар жижиг өрөөнд хорин нэгүүлээ техник хэрэгсэлтэй чихэлдэн халууцаж тэмдэглэл хийх ч сөхөөгүй арай ядан сонсох нь л чухал байлаа. Дээдэс буцаад дэгдэнэ гэхээр надад хайран санагдав. Маргааш нь чихэнд хоногшиж цээжинд тогтоосноо бичив.Андуу бол надтай сонссон хорин мэргэн дүү нар залруулна буй заа
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002