2011-10-27

Яагаад 108? ( 2 дугаар хэсэг)


Энэ тооны нууц юундаа вэ? Гэж нэлээн нухацтай эргэцүүлсэн боловч аргагүй дархан, ариун тоо болохоор хариу нь амархан олдоно гэж байхгүй юм байна. Энэ их олон баримт, жагсаалтууд юу илэрхийлээд байна вэ? Нар сар, одон орон, геометр, математик, алтан дундаж, пирамидууд, шашнууд гээд бүгд 108 гэж тоотой уяалдаатай байх юм. Бүүр жимсний үрний бүтцсээс хүртэл 108 хэмээх тооны гаргалгааг гаргаж болж байна. Бүүр карате болон бусад бие хамгаалах урлагын гүн ухаан хүртэл энэ тоотой холбоотой байх юм. Гэхдээ нууцын тайлбарласан зүйл их ховор ажээ.
Нэг эрдэмтэн ингэж бичжээ : 108 гэж тоо нь 18 гэсэн ариун тооноос үүсэлтэй бөгөөд түүнийг 0-оор тусгаарласнаар эдгээр ариун тоог үүсгэж болно гэжээ. (Жич:108,1008 гэх мэт) Бас л бүрхэг байгаа биз?

Тиймээс би эдгээр тооны билэг тэмдэг утга санаа нь тус тусдаа юу илэрхийлдэг талаар олж мэдэхэд: Хятадын Фенг Шү-д бол хамгийн ариун бөгөөд азтай тоо бол 8 гэжээ. 8 нь бол Буддын шашинд тэгш хүсэлийн тоо юм. Найм бол ариун гэгээн үйл явдлын дохио болдог Христийн шашинд сэргэн мандалыг бэлгэ тэмдэг болдог. Египет улсад найм бол Тотагийн тоо. Харин еврейчүүд бурханы тоо бол 8 гэж үздэг. Лалын шашинд найман бурхадын орон гэсэн ойлголт бий. Япончууд тэнгэрт найман бурхан байдаг гэж үздэг байна.

Мөн Фенг Шү-д 1 юм уу 9-өөр эхлээд 8 аар төгссөн тоо бол хамгийн аз авчирдаг тоо гэдэг юм билээ. Тиймээс ч миний гар утас 9-оор эхлээд 88 аар төгссөн. Мэдээж 0 бол бодол санаа болон ариун, муу аль алийг устгах чадвартай тоо тэхээр энэ төгс зааглагч болж байж болох юм. 1 бол эхлэл бөгөөд нар болон нэгдэл, цорийн ганц гэсэн утгаараа бурханыг ч төлөөлнө. Харин 1 +0+8 ийн нийлбэр нь 9 буюу тооны хамгийн дээд хязгаар, төгс төгөлдөр болон сүйрлийг, шинэ эхлэлийг илтгэдэг. Үүнээс энгийнээр дүгнэлт хийвэл: Бурхан болон түүний гэгээрэл ариун байдлын төгс төгөлдөр эцсийн цэг гэж ойлгож болох юм.

Таван өнцөгт болон таван хошуу



Олон баримт жагсаалтууд дотроос хамгийн сонирхол татсан нэг зүйл нь Таван өнцөгт буюу таван хошуу юм. Төгс таван хошууны дотоод өнцөгүүд 108 градус байдаг байна. Энэ нь Шри Яантра (Дуу авианы мандал ) нь 5 өнцөгт бүхий хэлбэртэй байдаг ба түүний өнцөгүүд бас 108 градус юм.

Гадуураа тойрог бүхий таван хошуу нь (Пентаграм) нь одыг илтгэдэг гэнэ. Түүгээр зогсохгүй өнцөг бүр нь өөрийн гэсэн утгатай байдаг байна. Орой нь гэхэд сүнсийг илтгэдэг бол бусад 4 өнцөг нь гал, ус, шороо,агаар юм. Энэ бүгд нэгдээд амьдралыг үүсгэдэг бөгөөд хүн болон амьд зүйл бүрт оршдог. Мөн эр эм хүмүүс нь од гэгдэх бөгөөд хүний 4 мөч толгойгогоор таван хошууг бүтээж болох бөгөөд ингэхэд үржэхүйн төв нь яаг голд нь байрлаж таардаг . Христийн шашинтнууд Есүсийг таван хошуутай холбож дүрсэлдэг.

Энэ дүрс нь бөө болон эртний шашинд газар дэлхийгээ хүндлэх мөн эдгээр элементүүдтэй холбоо тогтоохдоо ашигладаг байсан байна. Мөн энэ дүрс нь хүнийг муу зүйлээс , муу сүнснээс хамгаалдаг бөгөөд яг төв нь хамгийн их хамгаалттай цэг юм.

Мирсиа Илиядигийн Мөнхийн хариулт хэмээх номонд 108 нь таван хошуутай холбоотой бөгөөд энэ нь Бурханы үг буюу Бурханы бэлэг тэмдэгтэй утга нэг гэж тайлбарлан бичсэн байдаг байна. Бурханы үгийн талаар библи-д ийм зүйр үгээр илэрхийлсэн байдаг: Эхлээд үг байсан ...(John 1:1 In the beginning was the Word) буюу үг нь бүх бодит зүйлсийн үүсэл эхлэл ертөнцийн төв гэжээ. Үүнийг тайлбарлаваас бодит ертөнц нь хамгийн анх үг буюу хийсвэр зүйлээс тэр тусмаа тоонуудаас бүрдсэн гэж ойлгож болох юм. Мулдашевийн номонд тэрээр таамаглахдаа анх сүнслэг буюу нөгөө ертөнц үүссэн бөгөөд бодит ертөнц нь нөгөө ертөнцөөс илгээсэн тооноос анх материалжих маягаар бүрдэж эхэлсэн гэсэн байдаг. Үүнийг хараар ойлговол компьютэр хэмээх энэ бидэнд харагдаж буй олон гайхамшигуудын цаана ердөө л тоонууд байдгийг бид мэднэ үүнтэй утга нэг юм.

Өнөөдөр квантын физик нь атом молекул гээд хатуу материйн хамгийн жижиг хэсэг болох зүйл нь оргүй хоосон долгион авианаас бүрддэг гэдгийг нээжээ. Долгион гэдэг нь зүгээр л давтамж нэг есны тоон давтамж гэсэн үг. Тэхээр шинжлэх ухаан хүртэл бидний энэ ертөнц ид шид, сүнс, гайхамшиг гээд бүх зүйл байх боломжтойг тайлбарлаж эхлэж байна. Удахгүй 108 хэмээх тоо ирээдүйд бүрэн утгаараа тайлагдах бизээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР