2011-10-27

Эртний Сайхан

Эрт- нээ сайхан ерөөлөөр үү

Энэ- ээ Монголын оронд –нээ

Эзэн Чингис хааныхаа

Язгуурын ээчээ Бүрдвээ

Тэнгэр мэт-үү заяатай

Тэгш-ий таван оюунтай

Тэнэгэр уужим зарлигтай

Тэнгэрийн мин-ну үр сад би-лээ

Олон одон-у дунд эчээ 

Саран-у гэрэл тодорхой

Олон хүмүүн-ү дунд эчээ 

Яндар мэт чимигтэй

Сүмбэр уул-ийн оройгоо эчээ

Сүндэртэн сацараад-у

Сүр-ү жавхлан дэлгэрээд

Сүлд-ину бат-у бол-тугай 

Хамаг номын рашаан-ыг

Хана-хуй чинээгээ-рү хүртээ-дү

Хаган эзэн Чингисийнхээ өм-нү

Хамаг бүгдэгээ-рү жиргаяа


"Эртний Сайхныг өөр бусад зэрэглэл багатай дуунуудын араас дуулдаггүй гэхээр нөгөө л олон жилийн өмнөх Төрт ёсны уламжлалтай нь холбоотой дуу гэдгээ хүндэлдгийн улмаас юм шиг байна. Монголын төрийг Эзэн Чингисийн язгуураас (удмаас) залгамжилж бүрдүүлдэг байсан, энэ нь нэг ёсондоо Монгол оронд эртний сайхан ерөөлөөр тохиосон явдал гэж ард олон энэ дууг олон зуун жил үе дамжин дуулж ирсэн юм гэнэ лээ. Тэгэхлээрээ угсаа залгамжилж, төрийн хэргийг хариуцах эзэн хаан ээлжлэн солигдох тутамд энэ дуугаа дуулдаг байсан болов уу. Ингэхлээр энэ нь энгийн найр, хурим, наадам, ёслол дээр дуулагддаг дуунуудтай огт адилгүй, өөр цаг үе, өөр орчин нөхцөлд дуулагддаг байснаараа Монгол улсын анхны сүлд дуу юм гэж би ойлгодог."  хэмээн бичсэнийг нь та бүхэнтэй хуваалцъюу гээд хуулаад тавьлаа. Эх сурвалжийнхаа нэрийг мартсан байгааг ѳршѳѳх буй за.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР