Өчигдөр болох 2011.10.06 өдрийг би тэсэн ядан хүлээж байлаа. Тэр өдөр орой Facebook ээр group ийнхэнтэйгээ ярилцаж байгаад 17 цаг дөхүүлээд Аянга удган болон Чингис Хаантайгаа уулзахаар гэрээсээ гарлаа. Дэлгүүр орж засал хийлгүүлэх сүү эд нараа авчаад хотын гудамжаар алхаж байхад миний энэ байдал надад кино эхлэж байгаа юм шиг л санагдаж байлаа. Учир нь алхаж байх замд яагаад ч юм Улаанбаатар хотоо арай өөр хүний нүдээр харж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байлаа. Нэг хүний амьдралын жирийн өдрийн эхлэл ч юм уу эсвэл аль нэг хэсгийг харуулж эхлэдэг кино байдаг даа яг тийм кино хэхэ.
Очих газраа очин өрөөнд орон Удгантай skype-аар холбогдон засалааа хийлгэхэд миний биед бараг л юм мэдрэгдсэнгүйг бодоход овоо цэвэрхэн байсан бололтой . Миний санаж байгаагаар би амьдралдаа нэг дор литр сүү ууж үзээгүй юм байна шүү хэхэ. Бүх засал дууссаны дараа бид бүгдээрээ жижиг өрөөнд бөөгнөрөн сууж Хааныг хүлээн авлаа. Хаалганы цаана сонсогдох ятганы чимээнээс давж Хааны үгийг сонсох гэж ихэнх нь баруун чихээ ойртуулан анхааралтай гэгч нь сонсож байлаа. Эхэндээ нэг л түгшүүртэй санагдаж энэ ятга тоглоод байгаа охин ямар ч чанга тоглодог юм болиосой гэж бодлоо. Хаан бидэнд гурвалжингийн утгыг тайлбарлаж өгөөд дараа нь түүнээс бид асуух асуултаа тавилаа. Надад харин асуух асуулт байсангүй, ярьж байгаа яриаг нь л алдчилгүй сонсоод байлаа. Хаан биднийг чилж байна уу? ядарч байна уу? авч ирсэн ус, сүүгээ уугаарай чөлөөтэй суугаарай гэж асуултанд хариулахын хажуугаар анхаарал тавина. Бас үе үе биднийг инээлгээд амжина. Бас та нар бэлэн будаа идэх гэж байна би тэнгэр улаач Аянга даа ч бэлэн будаа идүүлдэггүй түүнийг мэдэхийн тул та нар олон судар уншина хэрэв хэлээд өгчихвөл уншина гэж үү ХЭЭЭХЭЭХЭХЭХЭ гэж инээд алдан бидэнтэй ярилцан сууна. Манайхан Хаанаас мэлээн ч их асуулт асууж ер яриа өндөрлөх тийшээ хандаад байлаа. Бас удган одоо хэцүүдэж байгаа шөнө унтаагүй гэсэн ядарч байгаа байлгүй гэж бодож байтал Хаан: та нарын өвөг дээдээс чинь хажууд чинь ирчихсэн та нараар бахархаад сууж байна даа. Учиргүй юм гэж нэг ч үгүй та нарын аав, ээжийн чинь аав өвөө эмээ нар чинь биш бүүр өндөр дээд өвөгүүд чинь сууж байна гэлээ. Түүнийг сонсоод миний нулимас өөрийн эрхгүй цийлэгнэлээ. Хаан: Та нар тэд нарыгаа 1 минут мэдрээд юу мэдрэгдснээ хэлээрэй гэлээ. Нүдээ хүчтэйгээ аньчихвал нулимас урсчихгээд байхаар нь зөөлөн анитал улам илүү чарлаж уйлмаар байв ч уруулаа хазан байж нулимсаа барин тэслээ. Тэгээд нүдээ аниастай чигээрээ мэлээн хэдэн юм хэллээ. Ихэнх нь л доошоо харан нүдээ нухлана. Хаан: юу мэдрэв гэхэд нь. Миний биед ямар нэгэн ирвэгнэх ч юм уу ямар нэг юм мэдрэгдээгүй болохоор хэлсэнгүй. Харин бичлэг хийж байсан ах миний мэлмийд гэрэл мэдрэгдлээ гэсэн. Бас нэг нь миний зүүн гар тойроод ирвэгнлээ гэхэд хажууд нь байсан нь би уйлмаар санагдсан гэж хэллээ. Хаан: чиний гарыг илж эрхрийлж байгаа юм Аянга удганыг бас ингэж энхрийлдэг юм хүн харвал өөрийгөө илж энхрийлж байгаа мэт харагддаг гээд яриагаа цааш үргэлжлүүлэн энд нэг ч гадны хүн байхгүй та нар надтай дахин уулзахдаа өвөг дээдсээ бүгд мэдсэн байна гэж хэллээ. Дараа нь нэг эгч Хаантаан надад нэг хүний нэр орж ирлээ хэлж болох уу гээд хэлэхэд Хаан: лавлаж хоёрч удаа асуухад, тиймээ гэлээ. Хаан хариуд нь тэгэлгүй яахав үр минь гэж хэллээ. Хаан өөр мэдсэн хүн байнуу гээд ахин нэг минут мэдэр гэлээ. Миний нулимс энэ удаад өөрийн эрхгүй урсаад байлаа гэтэл гэнэт интернэтийн саатал ч юм эсвэл дээрээс ингэчихэв үү бүү мэд Хаантай баяртай ч гэж амжилгүй сүлжээ тасарлаа. Энэ хэсэг харин миний хувьд үлгэр дээр л байдаг үйл явдал гэлтэй санагдлаа. Эд бүгд нийлээд адал явдалтай кино ч юм шиг санагдлаа.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002