2011-10-27

Эр бор харцага



Эр бор харцага нь жигүүртээ хүчтэй байна уу даа

Идэрхэн залуу насандаа даан чигээ ажигчгүй явлаа

Аяа хө алдрай мину зээ



Сайр шандын усыг шавхаж бардаггүй

Сайн хүмүний үр садыг дарлаж олон давтаж болдоггүй

Аяа хө алдрай мину зээ



Улаан шандын усыг булж олон дарж баршгүй

Буянтай (Удамт?) сайн хүмүүний үр садыг

Бузарлаж олон доромжилж баршгүй

Аяа хө алдрай мину зээ



Арслангийн зулзага (гүен?) нь агуйдаа эргэнэ шүү дээ

Амраг хоёр сэтгэл нь хоёрхон биедээ хүчтэй байна уу даа

Аяа хө алдрай мину зээ



0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР