2011-11-29

Онгод буурлын айлтгалаас: Энэ цагаас эхлэн эрхэмлэн санаж явагтун


Энэ цагаас эхлэн
Эмс охид сонсогтун
Ариун цусаа алдан бохирлож
Атаатны аманд орсон бүхэн
Эрдэнийн биеэ эрхтэнд тушааж
Эцгийн нүүрийг барсан бүхэн
Эрдэнийн илдийн ирийг амсан
Эрхшээсэн тэнгэртээ идүүлж дуусна
Энэ цагийн эрчүүд
Эрхэмлэн санаж явагтун


Хатан барааг ханатал хүртээд
Хамаг бүгдийг умартан мартаад
Харанхуй цагийн өнгөнд
Хар толгойгоо алджээ
Тонгойлгож явсан улсдаа
Толгой мэхийн ёсолж л байна
Сөгтгөж явсан улсынхаа
Сөнг нь түшээд сууж л байна
Өлмий дороо гишгэж
Өлөн усаа цацаж явсан
Өрлөг их дээдсүүд нь
Өмнөөс нь зовон ядав

Хэгжүүн их цээжтэй ч
Хэрэг болох нь үгүй
Хэнхдэг дотроо бодовч
Хэрэг болгож чадах нь үгүй
Хүссэнээ хийдэг
Хэлсэндээ хүрдэг
Хүлэр Монголын удам гэдгээ
Хүчрийг давчихаад
Хөлөө жийдэг
Хөх Монголын удам гэдгээ
Чингис богдынхоо
Чигчийд хүрэхгүй
Чихэр бурманд
Хууртахаас хэтрэхгүй
Эгэл бус эгнэшгүй байж
Эмээн эхлээд давдаг гэдгээ
Эцгээ өнөд санан байж
Эл булхыг дагуулна гэдгээ
Хэврэг сэтгэл агуулан
Хэнээн мартан явагсад
Мунхаг сэтгэл агуулан
Монголоо мохоон явагсад
Энэнээс цааш ухааран
Эгнэгт санаж явагтун

Хацар гоо охидоо
Харийн хүнд алдаад
Харц боол болоод
Халширч зутарч явах нь
Хааны үрсийн заяа бус
Хас төрийн хясал буюу
Энэ цагийн эрс нь
Эрхэм ёсыг дагагтун
Энэ цагийн эмс нь
Эрхэм журмыг сахигтун
Эрхэт Монгол бүхэн
Их ясааг сахигтун

Энэ цаг нь эгдүүтэй л юм байна
Эрхэм журам нь солигдсон л юм байна
Эрхэм журам нь солигдсоны тул
Эргүү мунхаг нь нэмэгдсэн л юм байна
Газарт ганц л хууль
Тэнгэрт нэг л зарлигтай хойно
Тэрсээд тэрсээд та нар
Тэрнээс цааш гарахгүй
Мугуйдлаад мугуйдлаад та нар
Мөглөнд орохоос хэтрэхгүй
Мөнх тэнгэрт тэрсээд та нар
Мөхсөн саранд ч хүрч чадахгүй
Мөхсөн сарнаас цаана
Мөнхийн их огт оргүй бий
Мөнхийн их огт оргүйд
Мөчөөрхөн тэмцэх тэнгэрүүд ч буй
Өөрийн үрсээ өөдлүүлээд
Өстөн дайснаа дарна гэдэг чинь
Өнгөт хорвоо замбуутиваас
Өшөө ондоо зүйл буюу
Хүн үр нь хүчтэй болоход
Хүчир бэрх замыг туулна
Хөрстийн үрсийг хүчтэй болохыг
Хөхрөгч тэнгэр нь хүлээж л байгаа




/жич: Дээрх айлдвар Эзэн Хааны айлдвар биш. Өндөр Тэнгэрийн айлдвар нэртэй номонд байсныг фэйсбүүктээ нэг нь оруулжээ. Түүнийг хүргэв./

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР