2011-11-25

Төгсбадрах: МУХАРДАЛ


Энэ Дэлхий Ертөнц цаашаа яаж, ямар замаар хэрхэн хөгжихөө мэдэхээ байчихаад байгаа  бус уу? Хөгжлийн гарц хайн ЭКО боловсрол, Ногоон Дэлхий төсөл хөтөлбөр, Хүлэмжийн хийг багасгах, Хүн хэмээх төрөлтнөөс /хүн төрөлхтөн/ байгаль дэлхийд учируулсан хор хөнөөлөө арилгья, нөхөн сэргээе гэх мэтээр зарим нь сэтгэж байхад Эдийн засаг санхүүгийн чадавхиа л дээшлүүлж хөрөнгө оруулалтаа зөв үр дүнтэй зүйлд чиглүүлж Эдийн засгийн хямралаас эн тэрүүнд гарах хэрэгтэй гэж зарим нь үзээд байгаа ч юм шиг, гэтэл газар нутгаараа бүсчилээд тив тивээрээ салаад хөгжих гээд байгаа ч юм шиг янз бүрийн бодол санааг уралдуулцгааж байна.


Бас ИХ ДОЛОО-гийн УУЛЗАЛТ, НҮБ-ийн Чуулган энэ бүгд зөвхөн хөгжлийн тухай л ярьж байвч бодитой үр дүнд хүрсэн зүйл алга л байх шиг.

Уг нь тэд Нэг л Тэнгэр Газарт оршдогоо /орчин цагийн хэлээр нэг завинд сууж байгаагаа/  мэдээд л хуралдаад л, чуулаад л байдаг боловч энэ Дэлхийн амь Нэг гэдгийг мартчихаад л улс бүр өөрсдийн эрх мэдлээ нэмэгдүүлэн Дэлхийн жолоог атгах гэсэн атгаг санаа /амбиц/ ндаа ХӨТЛӨ /хөтлөх/ ГӨГДӨӨД /гөхдөх/ байдаг нууц биш ээ. ИХ ДОЛОО, ЕВРОПИЙН, АЗИЙН ХОЛБОО ч гэх нэр томъёолол бүхий НЭГДЛҮҮД харуулаад байгаа юм биш үү. Тэдэнд хийсэн ажил байгаа. Бүс нутгийн энхтайван, харилцан бие биенийхээ эрх ашигт хүндэтгэлтэй хандах зэрэг олон зүйл байгаа байхоо.

Энэ бүхний ард нэг л зүйл бодитой ажиглагдаад байна. Үүнд:
 Геополитикийн аргаар газар нутгийг эзлэх
Эдийн засгийн аргаар боомилон устгах /Эдийн засгийн алуурчид/
Өв соёлыг нь уусган мартагнуулах замаар Дэлхийн хөрснөөс арчих

Ийм л далд ухаан бодлогыг хөрөнгөжин бузгайрсан хэдхэн л нөхөд /ноход/ гартаа барьж байх сонирхол эрх ашигтаа  нийцүүлэн  хөрөнгөн дор сөгдөн амьдрах замыг Хүн төрөлтөнд тулгаад, хүлээлгээд, жолоодоод байгаа юм биш бээээээз. Хөгжил дорой буурай, хөгжиж байгаа гэж ангилаж  байгаад Шинжлэх ухааны судлагдахуун лаборатори улс болгоод, баялаггүй болмогц ТУРШИЛТ дуусна. Гэтэл гэнэт  Яав? Юу болов? Яагаад амжилтгүй болчихов? Хэнээс болчихов?    гээд эрэл хайгуул хийнэ. Хөрөнгө зарна. Үр дүн нь ОЮУНЫ ЯДУУРАЛ . Яагаад ийм юм болчиховоо гэж ТУРШИЛТ аас асууна. Гэтэл хариуд нь: Бид алдаж одоо яая гэхэв. Энэ бол Шинжлэх ухаан. Тооцоолоогүй эрсдэл гарчихлаа. Ер нь бол танай буруу л даа. Гэхдээ яахав бид зохих хэмжээний хохиролыг нь барагдуулна. Ингээд л тайлангаа тавьчихна. Эцсийн дүнд НЭН ЯДУУ УЛС боллоо. Энэ тоглолтыг нөгөө хэдэн нөхөд /ноход/ зохиолыг нь бичиж найруулаад тухайн Засгийн газрыг гол дүрд авилга хэмээх хөрөнгө оруулалтаар  маш амжилттай  бэлтгэн  үзэгчдээр хувьцаа нэртэй тасалбараар  Ард түмнийг нь цэнгүүлнэ. /шоудуулж/ Тоглолт дууслаа. Шөнө болов. Ардууд амрав. Маргааш болов. Нар мандав. Юу үгүй хоосон. Тайз нь дээр тоглолтонд хэрэглэсэн эрээн мяраан гялгар бөс даавуу аясын хуурай салхинд намирахч биш, дэрвэх ч бус нэг л хэвийн уйтай.

 Хаа нэгтэй үе үехэн өлөн шороо зэвэргэнэ нь аргагүй хуйларна. Ард түмэн бөх нойрсчээ. Унтсаар.  Нөхөд эзгүйчилсэн. Энэ бол Африк. Тив тивээр нь унтуулсаар бүүвэйлсээр.  Энэ мэтээр баялаг дууссаар хөгжил МУХАРДАВ. Одоо яах вэ?

Одоо хаанаас зохиол олох вэ? Хайсаар, хуралдсаар, чуулсаар … гэтэл эндээс Алтаа, нүүрсээн, төмөрөөн гэх мэт баялагаа барьсаар П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржтонгууд наад тоглолтоо манайд тавиад өгөөч гэчихсэн хууль хэмээх хахуулиа өгөхиймаа. Гэтэл нөхөд наад баялаг чинь угаасаа минийх л дээ. Өгөх гэж байгаа бол эхлээд оршил хэрэгтэй гээд пээдчхиймаа. Яахав зайлуул тэд ард түмэндээ үнэгүй гэх ҮНЭТ нэртэй цэнгүүн үзүүлчих л санаатайлдаа уг нь.

Ингээд түмэн олон дургүйцэхээр яалтачгүй МУХАРДАЛД орчихов. Уг нь Хүний эрхийн нийгэм байгуулчих санаатай л олон түмэн өөрчлөлт хийгээдэхтэл Хүүлэгчдийн нийгэм болгоод МУХАРДУУЛЧИХАВ.   Яалт ч үгүй яг ингэж давхацагдаад байна даа хө. Бодцгоо. Санацгаа. Сэрцгээ.  Бүх зүйл буруу гэх гэсэнгүй. Сайн сайн зүйл байгаа. Бодлогын цаад агуулагаар харвал ингэж л харагдаад байхым. Үг хэлэх хэвлэн нийтлэх эрхтэй сайхан нийгэм шүү.

Төгсбадрах  2011.11.24

НИЙГЭМ БОЛОН НИЙХЭМ-ИЙН ЯЛГАА

НИЙГЭМ – НИЙЛЖ ГЭМ ХИЙСЭН ГЭСЭН ҮГ БИШ ҮҮ?
Зах зээл хэмээх нийгэм тэгвэл Захаас, Зээлээс нийлж байгаад гэмтэн бол  гэсэн үг юм биш үү? Хамгийн ойрын жишээ Ард, Хөрөнгө оруулалт технологи шинэчлэлийн, Худалдаа хөгжлийн, Зоос гэх мэт ар араасаа хөврөх банкууд, тэдгээрийн дампууралд Төрийн томчуул заавал нэр холбогддог. Тэр мэдээж ганцаар аваагүй эээээ. Мэдээж НИЙлж байж л ГЭМ хийнэ шүүдээ.
НИЙХЭМ энэ бол НИЙлээд хамтын эв эеээ олоод ХЭМд орж амьдарцгаая гэсэн юмдагаадаа.      

Төгсбадрах  2011.11.25


БИ ХЭН БЭ? БИД ХЭН БЭ?
Сурч боловсрол олсон хэмээгдсэнээс хойш өөрийгөө эргэж хараагүй юм байхчивээ. Осолдохгүй л бусдын адил бага, дунд, ахлах ангид сурч Ерөнхий боловсрол олсон догоо. Эх орноо хамгаалах үүрэгтэй эр хүн болсны хувьд цэргийн амьдралд орж Тэнгэрээс унадаг болов. Улмаар улсдаа ганц сургууль шүү гэж хичээл заахаар орж ирсэн багш болгоны тодотгосон Улсын Их Сургуулийг дүүргэн Дээд мэргэжилтэй сэхээтэн гэдэг давхаргад баталгаажив. Учир нь эцэг, эх  хоёр маань мөн сургуулийн төгсөгчид. Гэр бүлтэй болов. Хөдөө томилогдов. Нийгэм солигдов. Томилолтын дагуу ажилтай болов.Ажиллаа. Хөдөө суманд очиж ажилла гэв. Очлоо. Ажиллаа. Сумын Тамгын дарга бол гэв. Бодлоо. Ажиллаа. Сур гэв. Аймагтай гэрээ хийн Төрийн удирлагын академид сурлаа. Дүүргэв. Ажилгүй. Аймгийн удирдах нөхөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Хувиараа ажиллав. Мэргэжлээрээ Төрд ажиллах санал ирэв. Бөөн баяр. Ажиллаа. Шинэ даргатай болов. Нөхөр Байгууллагын дотоод журмыг хамт олонд хэлэлцүүлэхгүйгээр тушаал гаргаад батлачихав. Санал зөрөв. Нөхөр ажлаа авангуут чамайг эхний ээлжинд хална гэж бодож байсым. Алдаа гаргадаггүй хүн байдаггүй гэх мэтээр давшлав. Бодлоо. Ийм байдалтай ажиллан Төрийн албанаас зайлуулагдсан нэр зүүсэн дорвол өөрөө гарчихья гэж шийдэв. Өргөдөл өгөв. Халагдав.  Элдвийг бодон интернэт хэсэв. Аянга удганы блогтой таарав. Уншлаа. Бодлоо. Одоо ч бодсоор. Цаашид ч боджил таараа.

Гарлаа  тогтоох гэж оролдов. Аав өргөмөл. Тэнгэрт одчихсон. Ээж маань байгаа ч мэддэггүй. Тэр үед чинь хүний удам угсаа гарлыг асуух нь бүдүүлэг харанхуй нийгмийн зүйл байсан тул тэд энэ сэдвээр хүүрнэлддэггүй  байсан бололтой.

Би хэн бэ? Мэддэггүй ээ? Шинэ овогтой болчихсноо санан санаа амрав.
Ингээд сурах хугацаанд болон амьдрах хугацаанд үзсэн, харсан, сонсоноо нэгтгэн жижигхэн дүгнэлт хийхийг оролдов.

Хөрш зэргэлдээх улсуудаас МОНГОЛ улсад явуулсан ЭРХ АШИГ –ийн бодлогыг томъёолох гэж оролдъё. Өөрийн бодол өөртөө зөв гэсэн үндэслэлээр: 
Хятадчилан уусгах. Үүний хамгийн тод жишээ: МАНЖ ЧИН улс. Хятадууд: Та бүхэн Тэнгэрийн хүүхдүүд учраас ажил хийж болохгүй зараад л  захираад л суугаад бай гэх. Тэгээд л хацар гоо охидоо Манж ноёдод хүргэн хүргэсээр улмаар шинэ цол бий гарч ирэв. Тавнан болцгоов. Мөн  л хүргэсээр эцэст нь Манж цустан  хайгаад ч олдохгүй болгов. Эцсийнх нь Фү И байв. Социалист Хятадад үхэв. Манж дуусчив.

Өв соёлыг нь уусган мартагнуулах замаар Дэлхийн хөрснөөс арчих. Мөн нөгөө мөхсөн Манж. Хятадууд аль өнгөтэй торго дурдан, бөс, хоол хүнсээ барьж бөхөлзөнө. Өөрсдийнх нь өмсгөл, хоол хүнс, дайчин байдлыг марттал зөөв. Өөрсдөө өлөн байсан ч зөөв. Эцэст зөөлөн нь хатуугаа гэсэн  хуулиар цагийн эрхэнд Манж мөхөв өө хөөлхий. Үүнийг манай Орос ах нар Хятадуудаас дутахааргүй эзэмшсэн. Баатар хэмээх Цагаан Хаант Оросын улсын бодлого Зөвлөлийн хэмээх Холбоот улсаар дамжив. Ингээд Монголчуудын өв соёл, ураг овог, гарлыг мартагнуулах ажил эхлэв. Дээлийг костюм, пиджак гэх Европ хувцасаар, морийг хөдөлгүүрт тэргээр, бичгийг нь крилээр, газар нутгийг нь 330 хувааж өөр сум аймаг явахыг нь Зам явах хуудастай болгон хөлийг хорьж цусыг нь ойртуулах, ёс заншилыг нь бурангуй  нийгмийн үзэл хэмээн хяхаж удам гарлаар нь мөрдөн мөшгөж хэлмэгдүүлэн баривчилж алж устгаваа. Үүний улмаас угаа мэдэхгүй над мэтийнхэн үүсэв. Мөн шинэ овог үүсэв. Мэдээж зохиомол нэр.

Улсын түүхийг Хятадууд хятадчилж, Оросууд оросжилж түүхч эрдэмтэд энэ л хүрээнд  судалснаас …Өнөө бидний хэд Эх түүхээ мэдэхгүй бол  ойд төөрсөн сармагчин лугаа адил гнгч болжээ. Яс юман дээр бол сармагчин маниас илүү байгалийн зөнгөөрөө ижил сүргээ олчихно. 
Гарал үүслийг мартагнуулж, түүхийг нь гүйвуулснаар БИ хэн бэ? гэгчид БИД хэн бэ? Ямар гарал үүсэлтэй, ямар  улс бэ? гэдгээ ойлгох ухах чадваргүй болтол нь эд хөрөнгө, эзэмших сургалтаар нь соёлжуулан туслаж улмаар уг үндэстэнийг ивээлдээ авч байгаа мэт дүр эсгэдэг түүх өнөөг хүртэл МОНГОЛ улсад ХАНДСАН бодлого харуулаад байгаа юм биш үү.

            Хятадууд МОНГОЛД орж ирэхдээ …Хөрсөнд нь үр Хүүхэнд нь хүүхэд гэсэн уриатай байсан гэж уншиж байлуу сонслуу. Орос ах нарын /Коминтерн/ бодлого нь уламжлагдан ирсэн зан үйл, соёлын их өвийг устган өөрийн РЕСПУБЛИК болгох их холын далд санаа байсым бишүү.
            Австрали тив улсын уугуул иргэн АБРАГЕНчүүд, Аляск, Сибирийн ЭСКИМОСууд, Америк тивийн ИНДИАНууд амьд тод жишээ өнөө  бидний үед ч байгаа шүүдээ.

            Газрын баялагаа ухаж, идэж, барж  хөгжсөн Европ БАРууд яасан билээ? Америкийг хэсэглэн эзэмшив, Африкийг хуваагаад л цөлөмсөн, Азийг сэглэн тасдсан /Энэтхэг, Хятад, Дундад ази гм /. Яг энэ загварт замаар  Америк тив, улс араас нь гүйцэв. Аргагүй шүүдээ. Тэд Европ Барын бамбарнууд шүүдээ. Баялагаа өгөхгүй нэгнийг нь Эдийн засгийн хориг хийж барьцаанд авна. Болохгүй бол удирдагч нь дарангуйлагч учраас бид илбэн тохинуулна. Хүний эрх гэгч нэрлэбэрээр гул барьж ГУЛХИЙ гээд л дайраад эзэлчихнэ. 
            Ер нь алтаар баталгаажсан гээд бүх улсын тэмдэгтүүд чинь зүгээр л Ногоон, улаан, шар цэнхэр өнгөтэй цаас шүүдээ. Арилжаа,  наймаа солилцооны илэрхийлэл болохоос БАЯЛАГ бишээ.
            Баялаг гэдэг ОЮУН УХААН. Үүнийг бидний түүх, өвөгдийн маань агуу их суу зальд оршиж байжээ. 
Өтүгэ үеэс нь өнөө бидний үе хүртэл  энэ олон арга мэх, ов заль, хошигороог давуулан МОНГОЛ улсыг аваад ирсэн өвгөдийн их суу ухаан дор сөгдөн мөргье.

ХАЙЦГААЯ, ЭРЦГЭЭЕ, ОЛЦГООЁ
Төгсбадрах  2011.11.25


0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР