Хүний зүрх сэтгэлээс урган гарах үгийн хүчээр түлхүүрдэн аз жаргал, зовлон зүдүүр аль алнийг авчирч болдог. Монгол бөө нар хэлний үзүүрээс урсан гарах үгийн ид шидийг ашиглан алив муу муухайг арилган устгаж, сайн сайхан бүхнийг дуудан авчирч, бие сэтгэлээ ариусгаж ирсэн бөгөөд үүнийг үг хэлний увдисаар домнох зан үйл хэмээн нэрийддэг байна.
Үүгээр зогсохгүй хүний биеийн 60 хувь нь ус байдгийг бид мэднэ. Масару Эмото хэмээх Япон эрдэмтний нээлт болох усанд эерэг болон сөрөг үг хэлэн туршилт явуулахад гарсан үр дүн нь нэн гайхалтай. Тэрээр эерэг үг нь усны бүтцэд гайхамшигтайгаар нөлөөлж, үзэсгэлэнтэй сайхан талстыг үүсгэдэг болохыг нээсэн. Тиймээс оюун бодлоос урсан гарч ирэх эдгээр эерэг болон сөрөг үгс хүнд шууд нөлөөлдөг гэдгийг материалист шинжлэх ухаан баталсан. Зөвхөн амаар сонсогдох үгээр зогсохгүй дотроо бясалган хэлэх үгс болон бодлууд ч үүнд хамаатай. Тиймээс бидний эрүүл саруул явах, аз жаргалтай байх эсэх нь өдөр бүр бодож явдаг бодол, хэлж ярих үгнээс хамаатай.
Үгийг ид шидтэй хэмээн үздэг үндэстэн бүхэнд шившлэг байдаг бөгөөд үгээр анагааж ч болно, алж ч болдог.
Нууц товчоонд:
“Амаар алсныг
Ачиж бодоггүй
Үгээр үхүүлснийг
Өвчиж болдоггүй.” (255.)
Гэж хэсэг гардаг бөгөөд энэ нь муу үг бол хүний хамгийн гүнд орших ариун сайхан бүхнийг устгаж үгүй хийдэг учир үг хэлээ сайн хянаж элдэв хараал зүхэл, билэггүй муу үгсийг хэрэглэхгүй бай гэсэн үг юм.
Харин Аянга удганы бидэнд зааж өгсөн “Тэнгэр Монгол Газар” дархан үг нь ерөөлтэй сайн үгсээс хамгийн язгуур дээд хүч чадалтэй шидийн үг юм. Энэ үгний нөлөөг бид өөрсдөн дээрээ туршаад ихэнх маань шидийг нь мэдэрсэн. Аянга удган энэ нийтлэлдээ http://chinggis-udgan.blogspot.com/2011/10/gerliin-tuhai.html дэлгэрэнгүй тайлбарласан байгаа орж уншина уу.
Энэ шидэт үгийг өөрийн ойлгосноор тайлбарлахыг оролдьё. Юуны түрүүнд хүний чакраны хүрдний төвөөс дээдэх хүрднүүд маань Тэнгэр буюу Сансар огторгуйгаас эрчим аван холбогдсон байдаг. Энэ нь хүний бодол санаа , зүрх сэтгэл, дээд тэнгэрээс илгээх увидастай холбоотой. Харин төвөөс доод хүрднүүд нь газар эхтэй холбогдох бөгөөд хүний эрүүл мэнд, бие мах боди, сэтгэл хөдлөлийг удирддаг.
Эдгээр хоёр нь шууд хамааралтай аль нэгний эрчим тасрахад нөгөөх нь адил хямрана. Хүн сэтгэл санаа дорой бол газраас авах эрчимд нөлөөлөн өвчин олно. Харин газраас авах эрчим алдагдахад (буруу хооллолт, архи дарс)даган сэтгэл санаа, оюун бодол хямардаг байна.
Тайлбарлаваас: “Тэнгэр” болон “Газар” үг нь бидний дээд болон доод хүрднүүдийн бөглөөсийг арилган тэнгэр эцэг, газар эхээс ирэх энергийг бидний биеээр чөлөөтэй нэвтрүүлнэ. Харин “Монгол” үг нь бидний хөх толбыг эрчимжүүлж бидний бодол санаа, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг гэж ойлгож болох юм.
Нэг ийм үг байдаг “Чи хэр гүнзгий газарт шигдэж чадсан үндэстэй байна, тэр хэрээрээ тэнгэрт тэмүүлэх өндөр мод болон ургаж чадна”. Тиймээс муу үг хэлэх бүрдээ та өөрийгөө нэг нэгээр доошлож байна гэж бод харин Тэнгэр Монгол Газар үгээ хэлэх бүрдээ нас чинь уртсаж, ухаан чинь тэлж, байна гэж байнга санаж явах хэрэгтэй. Энэ үг миний зүүдэнд хүртэл хэрэглэдэг хамгаалалтын банбай маань болсон байна лээ. Аль хэдийнээ далд ухамсарт маань гүн шингэж чадсаны илрэл юм.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002