Төрийн найман ЦАХА Аялгуу - Хөг үл алдагдан үргэлжлэх гэдэг утгыг агуулсан бололтой. Ингээд өөрийн ухаанаар ухаснаа өгүүлье. Сорхагтан бэхи хатаны Андгай мэт ниргүүлэн хэлсэн өчилийг андуу тайлсан, алдастай ухсан аваас өршөөгээрэй.
1. ...“Төрийн найман цаха аялгуу”-г
Ил, элч, дэмч,иргэн, булхай болоод
Их Мөнх лугаад хүргэсү гэдгийн Ил , элч, дэмч, иргэн, булхай гэдэг нь тухай
үеийн / ХҮН бол биологийн хувьд байгалийн амьтан / ХҮН-ээс дэвшсэн өөрөөр хэлбэл зохих боловсрол хүртсэн, Төрийн үйлд зүтгэх чадвар суусныг ялган ангилсан бололтой. Булхай гэдэг нь хамгийн доод зиндаа боловуу. Учир нь Их эзэн хааны Төрийн Хасбуу тамганы бичээст “ Эл /ил/ булха эргүн /иргэн/ дор хүрвээс АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ” гэж байдаг тухай сонсож байсан санагдана. /Тамганы үгийг буруу өгүүлсэн бол өршөө./
Тэгвэл Булхай - Киджи боловсрол дүүргэсэн нь зарлиг, хэл дамжуулагч одоогийн Төрийн албаны түшмэл зэрэглэлд багтах албан хаагч байх. /Зарлага ч байж болох/
Иргэн - Өтүгэ боловсрол дүүргэсэн өмнөх нийгмийн үеийн зааварлагч албантангууд буюу Дэс түшмэл
Дэмч – Өтүгэ, Мугулюй боловсролтой. Тэнгэр болон Их хаадын зарлиг, зааврыг Тэнгэрийн ёсонд нийцүүлэн тайлж иргэн, булхайгаар дамжуулан ард түмэнд хүргэгч, үйлийг засан тохинуулагч, засаглагч
Элч- Тэнгэрийн ёсоор Их хаанаас гаргасан зарлиг болон үйлийг харь орон болон бусад ханлиг, аймгуудад түгээх ёс хэлэлцэх сайд
Ил – Бүс нутаг эзэмшин Тэнгэрийн ёсоор Их хааны зарлиг, үйлийг гүйцэтгэх Өтүгэ, Мугулюй, Манукол боловсролтой хан буюу Засаг баригч... хэмээх ухав.
Эдгээр албатуудад мэдрүүлж Их хаан Мөнхөд хүргэсэн гэсэн утгатай ойлгов.
2. ... Хамаг эрдэм арга, цэвэр, тэнгэр
Хатуу зарлиг, шалтгаан,хүсэл
Халуун ясны ертөнц, билэгүүн
Их Монголыг үүсгэгч гурван эрдэнэ /Огул, ахуй, зөн/
Хөх нуруутын таван тусгаар нэгдэхүй
Хөг бүтэх айл, отог, шангас, гал
Төрийн бөхөөр иргэнийг бадраагч бүгдийг
Төрсөн үрийнхээ амин чанар болгох
“Төрийн найман цаха аялгуу”-г
Төгөлдөр уянгат болгосон билээ...
Арга, цэвэр, тэнгэр, зарлиг, шалтгаан, хүсэл, халуун ясны ертөнц /хаан болох /, билэгүүн эдгээр найман тайлал Их Монголыг үүсгэгч гурван эрдэнэ, таван тусгаар, хөг бүтэх айл, отог, шангас, гал, Төрийн бөхөөр иргэнийг бадраагч бүгдийг нийлүүлэн хатантан нялх үрийнхээ амин чанар болгосноор Төр түших /барих/ ухаанд сургажээ гэж ойлгов.
Жич:Цаха гэдгийг Монгол хэлний тайлбар тольд түшиг тулгуур гэхээс гадна сая төрсөн хүүхэд гэсэн утгатайг тэмдэглэж.
Шангас гэж одоо ч Өвөр Монголчууд хэрэглэдэг. Дуудлага нь Шан. Хүн амын суурьшил бүхий Гацаа, Суурин, Тосгон гэсэнтэй адил байх.
Эцэст нь дээрхи 8 зүйл, 3 эрдэнэ, 5 тусгаарыг үйл бүрдэх өрх гэр отог аймаг, галаараан даган мөрдсөнөөр Төр нь бэхжиж иргэн нь боловсорч аялгуут хөг эгшиг мэт зөрүү буруу хөггүй зөв тод аялагдана гэж байгаа байх.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002